«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
5-Р САРЫН 8–14
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭД 20, 21
Эрдэнэс хайх нь
it-1 1271 ¶1-2
Иехорам
Иехорам эцэг Иехошафат шигээ зөв замаар яваагүй. Үүнд эхнэр Аталиа нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн (Х.дэ 8:18). Иехорам зургаан дүү болон Иудагийн зарим ноёныг хөнөөгөөд зогсохгүй, ард иргэдээ Еховагаас холдуулж, хуурамч бурхдыг шүтүүлэх болжээ (Ш.дэ 21:1–6, 11–14). Түүний засаглалын үед дотроо ч тэмцэлтэй, гаднаас ч дайснууд халдаж төр улс тогтворгүй байв. Эхлээд Едом, дараа нь Либна Иудагийн эсрэг босжээ (Х.дэ 8:20–22). Зөнч Елиа Иехорамд захидал бичиж ийн анхааруулав. «Харагтун, ЭЗЭН чиний хүмүүсийг, чиний хөвгүүд, эхнэрүүд болон бүх эзэмшлийг агуу их гай гамшгаар цохих гэж байна. Чиний гэдэс хүнд өвчтэй болж тэр өвчин өдрөөс өдөрт хүндэрч гэдэс чинь гарч ирэх болно» (Ш.дэ 21:12–15).
Зөгнөл ийнхүү биелжээ. Ехова арабууд, филистчүүдийн сэтгэлийг хөдөлгөхөд тэд Иуда руу довтлон ирж Иехорамын эхнэр болон хүүхдүүдийг олзлон авч оддог. Бурхан Давидтай байгуулсан Хаант төрийн гэрээгээ санаж зөвхөн Иехорамын бага хүү Иехоахазид л (Ахазиа ч гэдэг) зугтах боломж олгодог. «Энэ бүхний дараа ЭЗЭН гэдэс доторт нь эдгэршгүй өвчнөөр [Иехорамыг] цохив». Хоёр жилийн дараа түүний «гэдэс дотор цуван гарч» тэрээр тарчилж үхдэг. Энэ өөдгүй хааныг нас барахад «хэн ч харамсаагүй» юм. «Түүнийг Давидын хотод оршуулсан боловч хаадын булшнуудад хийгээгүй». Хүү Ахазиа нь түүний оронд хаан болдог (Ш.дэ 21:7, 16–20; 22:1; Ш.дээ 3:10, 11).
5-Р САРЫН 15–21
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭД 22–24
«Зориг гаргавал Ехова ивээдэг»
w09 4/1 24 ¶1-2
Иехоаш муутай нөхөрлөж Еховаг орхижээ
БУРХНЫ сүм оршин байдаг Иерусалим хотод аймшигтай юм болж байв. Ахазиа хаан алагдаад байлаа. Тэр үед ээж Аталиагийнх нь хийсэн хэргийг бодохоос ч аймаар! Ахазиагийн хүүхдүүд буюу төрсөн ач нараа хөнөөсөн гээд бод доо! Яагаад тэгсэн гэж санана?— Өөрөө хаан болохыг хүсжээ.
Гэхдээ Аталиагийн нэг ач болох нялх Иехоаш аврагджээ. Аталиа үүнийг мэдээгүй. Иехоаш яаж аврагдсаныг чи мэдмээр байна уу?— Авга эгч Иехошеба нь түүнийг Бурхны сүмд нуужээ. Нөхөр Иехоиада нь тэргүүн тахилч байсан учраас энэ хэрэг бүтсэн юм. Ингээд тэр хоёр хамсарч байгаад Иехоашыг аварчээ.
w09 4/1 24 ¶3-5
Иехоаш муутай нөхөрлөж Еховаг орхижээ
Иехоаш зургаан жил сүмд нуугдаж байв. Тэнд байхдаа Ехова Бурхан болон хуулийнх нь тухай заалгасан байна. Иехоашыг долоон нас хүрэхэд Иехоиада түүнийг хаан болгох арга сэджээ. Иехоиада юу хийснийг Иехоашын эмэг эх, хорон санаат хатан Аталиад юу тохиолдсоныг мэдмээр байна уу?—
Иехоиада тухайн үед Иерусалим дахь хааны ордонд үйлчилдэг байсан бие хамгаалагчдыг нууцаар дуудан ирүүлдэг. Иехоиада тэдэнд эхнэрийнхээ хамт Ахазиа хааны нялх хүүхдийг аварснаа хэлдэг. Тэгээд Иехоашыг харуулахад тэд хаан болох эрхтэйг нь хүлээн зөвшөөрдөг. Ийнхүү тэд төлөвлөгөө зохиожээ.
Иехоиада Иехоашыг олны өмнө гаргаад хаанаар өргөмжилдөг. Тэгэхэд хүмүүс «алга ташин “Хаан мөнх наслаг!” гэцгээв». Бие хамгаалагчид Иехоашыг тойрон зогсож хамгаалдаг. Хүмүүсийн баярлан хашхиралдахыг Аталиа сонсоод гадагш гарч ирэн эсэргүүцлээ илэрхийлэв. Тэгэхэд нь бие хамгаалагчид Иехоиадагийн тушаалаар Аталиаг цаазлан хороодог (Х.дэ 11:1–16).
it-1 379 ¶5
Оршуулах, булш
Зөв шударга тэргүүн тахилч Иехоиадаг нас барахад түүнийг хүндэтгэн «Давидын хотод хаадын дунд оршуулсан билээ». Иехоиада бол хааны удам биш мөртлөө ийм хүндэтгэл хүлээсэн цорын ганц хүн юм (Ш.дэ 24:15, 16).
Эрдэнэс хайх нь
it-2 1223 ¶13
Зехариа
12. Тэргүүн тахилч Иехоиадагийн хүү. Иехоиадаг нас барсны дараа Иехоаш хаан Еховагийн зөнчдийн үгийг үл тоомсорлож, буруу хүмүүсийн зөвлөгөөг сонсон цэвэр шүтлэгээс урван тэрсэлжээ. Иехоашын үеэл Зехариа (Ш.дэ 22:11) хүмүүст үүнийг хатуу анхааруулсан ч тэд гэмшихгүйгээр үл барам сүмийн хашаанд түүн рүү чулуу нүүлгэн амийг нь хөнөөдөг. Зехариа үхэхдээ «“ЭЗЭН хараад, өшөө авах болтугай” хэмээжээ». Зөгнөж хэлсэн энэ гуйлт зөвхөн сиричүүд Иудаг бут ниргэхэд биелсэн юм биш ээ. Бас «тахилч Иехоиадагийн хүүгийн цусыг» урсгасных нь төлөө хоёр зарц нь Иехоашыг алахад биелсэн. Грек «Септуагинт» болон латин «Вулгата» дээр Иехоаш Иехоиадагийн «хүүгийн» цусыг урсгасны өшөөг авч алуулсан гэж байдаг. Харин масорет бичвэр «Пешитта» дээр «хөвгүүд» гэж олон тоогоор бичсэн байгаа. Энэ нь Иехоиадагийн хүү зөнч тахилч Зехариаг хүндэтгэж бичсэнийх бололтой (Ш.дэ 24:17–22, 25).
5-Р САРЫН 22–28
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭД 25–27
«Ехова золиосолсноос маань хамаагүй ихийг өгнө»
it-1 1266 ¶6
Иехоаш
Иехоаш Иудагийн хааныг Едомчуудтай тулалдахад нь 100 000 цэргээ хөлслүүлжээ. Гэхдээ Иудагийн хаан «Бурханы хүний» зөвлөгөөг дагаж цэргүүдийг буцаан явуулдаг. Тэд урьдчилгаа болгож 100 мөнгөн талант (660 600 доллар) авсан байсан боловч их олз авна гэж найдаж байсных уу гэр гэртээ ихэд уурлан харьцгаажээ. Тийм болохоор тэд хойд зүг рүү буцсаныхаа дараа Самариас (дээрмийнх нь үүр байсан бололтой) Бет-хорон хүртэлх өмнөд хаант улсын хотуудыг дээрэмддэг (Ш.дэ 25:6–10, 13).
Эрдэнэс хайх нь
w07 12/15 10 ¶1-2
Танд хэлж зөвлөх хүн байдаг уу?
УЗЗИА 16-хан настай байхдаа Иудагийн өмнөд хаант улсын хаан болдог. Тэрбээр МЭӨ IX зууны сүүлээс VIII зууны эхэн хүртэл 50 гаруй жил захирсан. Уззиа бага байхаасаа «ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв». Яагаад ингэж зөв замаар явсан бэ? Библид «Бурханаас эмээхийг сургаж байсан Зехариагийн өдрүүдэд [Уззиа] Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай болгов» гэж бичсэн байдаг (Шастирын дэд 26:1, 4, 5, АБН, 2013 он).
Хааны зөвлөх Зехариагийн тухай Библид үүнээс өөр зүйл гардаггүй. Гэхдээ Зехариа залуу хаанд «Бурхнаас эмээхийг сургаж», зөвийг үйлдэхэд нь сайнаар нөлөөлсөн. Библийг тайлбарласан нэгэн номд Зехариаг «Судрыг сайн мэддэг, арвин баялаг туршлагатай, мэдлэгээ бусдад чадварлаг хуваалцдаг байсан нь тодорхой» гэж бичжээ («The Expositor’s Bible»). Нэгэн Библи судлаач Зехариагийн талаар «Тэрбээр зөгнөлийг маш сайн мэддэг, ... ухаантай, сүсэг бишрэлтэй, сайн хүн байсан. Уззиад асар их нөлөөлсөн бололтой» гэж дүгнэн бичжээ.
6-Р САРЫН 5–11
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭД 30, 31
«Хамтдаа цуглах нь бидэнд тустай»
it-1 1103 ¶2
Хезекиа
Цэвэр шүтлэгийн төлөө зүтгэсэн нь. Хезекиа 25 настайдаа хаан ширээнд суумагцаа цэвэр шүтлэгийн төлөө хичээл зүтгэл гаргасан. Эхлээд сүмийн хаалгуудыг дахин нээж засварлажээ. Тэгээд тахилчид левичүүдийг цуглуулж тэдэнд «Израилийн Бурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна» гэж хэлсэн. Энэ нь үнэнч байдлын гэрээ байсан. Хуулийн гэрээ хүчинтэй байсан ч хүмүүс үл тоомсорлож байсан учраас тэдний хувьд дахин гэрээ байгуулснаас өөрцгүй явдал байлаа. Тэрээр левичүүдийг үүрэгт ажилд нь томилж, дуучид болон хөгжимчдийн бүлэг байгуулах ажилд ханцуй шамлан оржээ. Дээгүүр өнгөрөх баярын Нисан сар болоод байлаа. Харин сүмийг, тахилчид, левичүүдийг ариусгах шаардлагатай байв. Нисан сарын 16 гэхэд сүмийг болон бүх хэрэгслийг нь ариусгажээ. Дараа нь бүх Израйл хүний нүглийг цайруулсан. Эхлээд ноёд, хаант улс, ариун газар, ард түмнийхээ төлөө нүглийн төлөөх тахилуудыг авчиржээ. Дараа нь ард олон хэдэн мянгаар нь шатаалт тахил өргөдөг (Ш.дэ 29:1–36).
it-1 1103 ¶3
Хезекиа
Ард түмэн бузар байсан учраас тогтсон цагт Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэж болохгүй байв. Тиймээс бузар бол сарын дараа тэмдэглэж болно гэсэн хуулийн дагуу Хезекиа энэ баярыг тэмдэглэхээ хойшлуулдаг. Тэрээр Иудагаас гадна Израйлын ард түмнийг ирүүлэхээр Беершебагаас Дан хүртэл зарлагуудыг илгээв. Олон хүн зарлагуудыг дооглон тохуурхаж байв. Харин Ашер, Маннасе, Зебулун овгийн зарим хүмүүс даруу байж ирэхээр болдог. Мөн Ефраим, Иссахар овгийн зарим хүмүүс хүрэлцэн ирдэг. Түүнчлэн Еховаг шүтдэг израйл биш хүмүүс ч хүрэлцэн ирсэн. Харин хойд хаант улсад амьдардаг, цэвэр шүтлэгийг дэмждэг хүмүүсийн хувьд баярт оролцохоор явах амаргүй байсан бололтой. Тэд зарлагуудын адилаар эсэргүүцэлтэй тулгарч доромжлуулсан биз ээ. Яагаад гэвэл арван овогт хаант улс Ассирийн түрэмгийлэгчдэд дарлуулж, хуурамч шүтлэгт гүн орж, уруудан доройтсон байсан юм (Ш.дэ 30:1–20; То 9:10–13).
it-1 1103 ¶4-5
Хезекиа
Дээгүүр өнгөрөх баярын дараа Исгээгүй талхны баяр долоо хоног үргэлжлэв. Цугласан олон баяр хөөрөөр бялхаж, дахин долоо хоног баярлахаар шийддэг. Цаг үе хэцүү байсан ч «Давидын хүү Израилийн хаан Соломоны өдрүүдээс хойш Иерусалимд үүнтэй адил юм болж байгаагүй учраас Иерусалимд асар их баяр хөөр болж байлаа». Энэ нь Ехова арвин ихээр ивээсний илрэл юм (Ш.дэ 30:21–27).
Энэ нь зүгээр нэг сэтгэл баясгасан түр зуурын баяр наадам биш байв. Цэвэр шүтлэг жинхэнэ утгаар сэргэсэн нь дараа нь болсон үйл явдлаас харагддаг. Хүмүүс баярын дараа шууд гэртээ харилгүй бүх Иуда, Бениамин даяар болон Ефраим, Манассед буй багануудыг хэсэглэн буталж, модон шонг цавчин, мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг нураан тэр бүгдийг устгав (Ш.дэ 31:1). Мосегийн хийсэн зэс могойг ард олон шүтэж утлага уугиулж байсан учраас Хезекиа тэрийг нь хэсэглэн буталж үлгэр жишээ үзүүлсэн (Х.дэ 18:4). Их баяр наадмын дараа Хезекиа цэвэр шүтлэгийг хэвээр нь үлдээхийн тулд тахилч нарын бүлгийг байгуулж, сүмийг дэмжих арга хэмжээ авсан. Тэрбээр хуулийн дагуу аравны нэг болон анхны үр жимсийг левичүүд болон тахилч нарын төлөө өргөхийг сануулсан. Ард түмэн ч хэлж захисныг нь чин сэтгэлээсээ биелүүлдэг (Ш.дэ 31:2–12).
6-Р САРЫН 12–18
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭД 32, 33
«Зовох цагт нь ах дүүстээ нөмөр нөөлөг болоорой»
it-1 204 ¶5
Ассири
Сеннахериб. Хезекиа хааны 14 дэх жилд (МЭӨ 732 онд) II Саргоны хүү Сеннахериб Иудагийн хаант улс руу довтолсон (Х.дэ 18:13; Ис 36:1). Хезекиагийн аав Ахазын үйлдлээс болж улс нь Ассирийн эрхшээлд орчихоод байлаа. Хезекиа үүний эсрэг байв (Х.дэ 18:7). Үүнд дургүйцсэн Сеннахериб Иуда руу дайрч 46 хотыг нь эзлэн авдаг (Ис 36:1, 2-той харьцуулаарай). Дараа нь Лахиш дахь хуарандаа байхдаа 30 талант алт (буюу ойролцоогоор 11 560 000 доллар), 300 талант мөнгө (буюу ойролцоогоор 1 982 000 доллар) өгөхийг Хезекиагаас шаардсан (Х.дэ 18:14–16; Ш.дэ 32:1; Ис 8:5–8-тай харьцуулаарай). Хэдийгээр Хезекиа энэ бүх мөнгийг төлсөн ч Сеннахериб Иерусалимыг бууж өг гэж шаардаж төлөөлөгчөө илгээдэг (Х.дэ 18:17—19:34; Ш.дэ 32:2–20). Дараа нь ганцхан шөнийн дотор Ехова 185 000 цэргийг нь бут ниргэдэг. Бардам сагсуу ассирчууд арга буюу Ниневе рүү буцсан (Х.дэ 19:35, 36). Дараа нь Сеннахериб хоёр хүүгийнхээ гарт амиа алдав (Х.дэ 19:37; Ш.дэ 32:21, 22; Ис 37:36–38). Түүний өөр нэг хүү нь болох Есархаддон хаан ширээнд нь суужээ. Ассирийн цэргүүд хэрхэн устгагдсанаас бусад эдгээр үйл явдлыг Сеннахериб болон Есархаддоны бичээс дээр бас тэмдэглэн үлдээсэн байдаг.
6-Р САРЫН 19–25
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ШАСТИРЫН ДЭД 34–36
«Та Бурхны Үгийг судлахын ашиг тусыг бүрэн хүртэж байна уу?»
it-1 1157 ¶4
Хулда
Сүмийг сэргээн засварлах ажлын үеэр тэргүүн тахилч Хилкиа хуулийн номыг олдог. Тэрхүү номыг уншихыг сонсоод Иосиа Еховагаас асуулгахаар хүмүүсээ Хулда руу явуулжээ. Тэднийг өөр дээр нь ирэхэд Хулда ч Еховагийн үгийг дамжуулав. Хулда «номд» бичсэн бүх гамшиг тэдний дээр бууна гэдэг. Харин Иосиа Еховагийн өмнө өөрийгөө даруу болгосон учир энэ бүх гамшгийг үзэлгүй эцэг өвгөдийнхөө булшинд амар тайван нойрсох болно гэж хэлдэг (Х.дэ 22:8–20; Ш.дэ 34:14–28).
6-Р САРЫН 26—7-Р САРЫН 2
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЕЗРА 1–3
Эрдэнэс хайх нь
w06 1/15 19 ¶1
«Езра» номын онцлох санаа
1:3–6. Хэрэгцээ ихтэй газар юм уу, бүрэн цагаар үйлчилж чаддаггүй зарим Гэрчүүд Вавилонд үлдсэн израйлчуудтай төстэй. Тэд бүрэн цагаар үйлчилдэг хүмүүсийг урамшуулж, дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг урагшлуулахын тулд сайн дураараа хандив өгдөг.