«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2024 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
11-Р САРЫН 4–10
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС ДУУЛАЛ | 105
Ехова өөрийн гэрээг үүрд санадаг
it-2 1201 ¶2
Үг
Бурхан амьтай болон амьгүй бүхий л бүтээлээ захирдаг бөгөөд бүтээл нь түүний хүсэл зорилгыг гүйцэлдүүлдэг (Ду 103:20; 148:8). Түүний үг найдвартай. Учир нь Бурхан амлалтаа мартдаггүй бөгөөд заавал биелүүлдэг (Ху 9:5; Ду 105:42–45). Айлдсан үг нь «мөнхөд тогтож» илгээсэн зорилгыг нь хэрэгжүүлэхгүйгээр өөр лүү нь хоосон буцахгүй хэмээн Ехова батлан хэлсэн байдаг (Ис 40:8; 55:10, 11; 1 Пе 1:25).
11-Р САРЫН 25—12-Р САРЫН 1
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 109–112
Хаан Есүсээ дэмжье!
w06 9/1 13 ¶6
«Дуулал» номын онцлох санаа, V
110:1, 2—Давидын Эзэн болох Есүс Еховагийн баруун гар талд сууж байхдаа юу хийсэн бэ? Есүс амилсныхаа дараа тэнгэр лүү буцан очиж Бурхны баруун гар талд суун Хаан болох цагаа хүлээсэн юм. Ийнхүү хүлээх хугацаандаа тослогдсон дагалдагчдаа удирдан, хамтран захирагчид болгон бэлдэж, дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажлыг удирдан чиглүүлж байв. Тэрээр 1914 оноос Хаанаар захирч эхэлсэн (Матай 24:14; 28:18–20; Лук 22:28–30).
12-Р САРЫН 2–8
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 113–118
Еховагийн ачийг хэрхэн хариулах вэ?
w09 7/15 29 ¶4-5
Талархан хүлээн авч, чин сэтгэлээсээ өгцгөөе!
Дуулалч: «Надад өгсөн бүх ашиг тусынх нь төлөө Би ЭЗЭНд юугаар хариулах вэ?» хэмээн бодолд автжээ (Ду 116:12). Ийнхүү бодлогошрох болсны учир юу юм бол? Ехова дуулалчийг «зовлон зүдгүүр хийгээд уй гашуутай учрах» цагт нь тэнхрүүлж, түүний «сэтгэлийг» үхлээс аварсан. Тиймээс тэр ачийг нь хариулахыг хүсжээ. Дуулалч Еховагийн ачийг хэрхэн хариулсан бол? Тэрбээр: «ЭЗЭНд тангарагласнаа биелүүлнэ» хэмээн андгайлжээ (Ду 116:3, 4, 8, 10–14). Дуулалч Еховад амласан амлалтаа, хүлээсэн үүргээ биелүүлэхээр бат шийдсэн.
Тэгвэл бид Бурхныхаа ачийг хэрхэн хариулах вэ? Бурхны хууль, зарчмуудыг үргэлж сахин биелүүлж амьдрах нь зүйтэй. Ингэхийн тулд Еховадаа үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьж, агуу хүчээр нь удирдуулж яваарай (Но 12:13; Гал 5:16–18). Еховагийн ачийг бүрэн дүүрэн хариулах боломжгүй. Гэхдээ чин сэтгэлээсээ үйлчилбэл зүрхийг нь баярлуулж чадна (Су 27:11). Еховаг баярлуулна гэдэг алдаж боломгүй завшаан юм.
12-Р САРЫН 9–15
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 119:1–56
«Залуу хүн зам мөрөө хэрхэн цэврээр хадгалах вэ?»
w87 11/1 18 ¶10
Та бүхий л талаараа цэвэр байхыг эрхэмлэдэг үү?
10 Эфэс 5:5-д Паул: «Учир нь садар явдалтай хүн, ариун бус хүн, шүтээн шүтэгчтэй зүйрлэм шунахай хүн Бурхны болон Христийн Хаант төрийг өвлөхгүй гэдгийг та нар мэддэг, ойлгодог» хэмээн анхааруулсан. Харамсалтай нь, жил бүр олон мянган Гэрч садар самуун явдалд орооцолдож «биеэ хохироон» хурлаас хасагддаг (1 Коринт 6:18). Бурхны үгийг сахиагүйгээс л ийм болдог (Дуулал 119:9). Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ёс суртахууны хэм хэмжээгээ үл ойшоодог Гэрч хүн цөөнгүй. Мөн итгэл нэгтнүүдээ үл тоомсорлон Бурхныг шүтдэггүй хүмүүстэй дотносох нь ч бий. Тэдэн шиг сайн хүмүүс байхгүй мэт бодон уруу татагдаж Гэрч хүнд тохиромжтой эсэх нь эргэлзээтэй зүйл ч хийдэг. Зарим нь ажлынхаа хүмүүстэй хэт дотносон нөхөрлөдөг. Жишээ нь, нэг ахлагч ажлын газрынхаа эмэгтэйтэй найзлан дотносож улмаар түүнтэй амьдрахаар гэр бүлээ орхижээ. Мэдээж, хурлаас хасагдсан нь ойлгомжтой. «Муутай нөхөрлөвөл сайн зуршил эвдэрдэг» гэж Библид бичсэн нь юутай үнэн үг вэ! (1 Коринт 15:33)
12-Р САРЫН 16–22
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 119:57–120
Зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?
w06 9/1 14 ¶4
«Дуулал» номын онцлох санаа, V
119:71—Зовлон зүдүүрийг тэвчсэнээр ямар үр дүнд хүрч болох вэ? Зовлон үзсэн хүн Еховад бүр илүү найдаж, урьдынхаасаа илүү шаргуу залбиран Библиэ илүү нямбай судалж, сурснаа хэрэгжүүлэх хэрэгтэйг ухаарч ойлгох нь бий. Мөн зовлон бэрхшээлд хэрхэн хандаж байгаагаа анзаараад засаж залруулах шаардлагатай сул талаа мэдэж болох юм. Тиймээс бэрхшээл хүнийг хүчтэй, тэвчээртэй болгодог байх нь. Үүнийг санаж явбал зовлонгийн өмнө өвдөг сөхрөхгүй.
12-Р САРЫН 23–29
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 119:121–176
Буруу замаар будаа тээж бүү зовоорой
w93 4/15 17 ¶12
Залуус аа, та нар аль замаар явж байна вэ?
12 Юуны түрүүнд муу муухай бүхнийг үзэн ядаж, жигшин зайлсхийж сураарай (Дуулал 97:10). Эхэндээ таатай, хөгжилтэй мэт санагдаж болох аливаа зүйлийг хэрхэн жигшиж сурах вэ? Үр дагаврыг нь үргэлж бодож байгаарай! «Бүү мэхлэгд. Хэн ч Бурхныг хуурч чадахгүй. Яагаад гэвэл хүн юу тарьснаа хурааж авдаг. Нүгэлт хүсэлдээ хөтлөгдөн тарьдаг хүн ялзралыг хурааж авна» (Галат 6:7, 8). Хүсэлдээ дийлдэн буруу зүйл хийсний гайгаар Ехова Бурхнаа гомдооно гэдгийг санаарай (Дуулал 78:41-тэй харьцуулна уу). Бас хүсээгүй жирэмслэлт болон ДОХ зэрэг халдварт өвчин тусах гэх мэт гашуун үр дагавартайг бодоорой. Мөн өөрийгөө хүндлэхээ болин сэтгэл санаа хямарна. Бүр үүнээс ч илүү хохирол амсахыг хэн байг гэх вэ? Нэгэн Гэрч эмэгтэй: «Нөхөр бид хоёр танилцахаасаа өмнө хоёулаа өөр хүнтэй дотно харилцаатай байсан. Одоо бид Гэрч болсон. Гэхдээ өнгөрсөн амьдралаасаа болж үе үе хэрэлдэж муудалцан бие биеэ харддаг» хэмээн ярьжээ. Түүнчлэн хуралд хүлээсэн үүрэг хариуцлагаа алдах, хурлаас хасагдах гэх мэт хохирол амсана (1 Коринт 5:9–13). Ийм их золиос төлөн байж зуурдын жаргал эдлэх нь мунхаг хэрэг биш гэж үү?