Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүмх25 11 сар х. 1-5
  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт—2025
  • Дэд гарчгууд
  • 11 САРЫН 10–16
  • 11 САРЫН 17–23
  • 11 САРЫН 24–30
  • 12 САРЫН 1–7
  • 12 САРЫН 8–14
  • 12 САРЫН 15–21
  • 12 САРЫН 22–28
  • 12 САРЫН 29—1 САРЫН 4
«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт—2025
цүмх25 11 сар х. 1-5

«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

© 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania

11 САРЫН 10–16

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СОЛОМОНЫ ДУУН 3–5

Дотоод гоо үзэсгэлэн гэж юу вэ?

g04 12/22 9 ¶2-5

Жинхэнэ гоо үзэсгэлэн

Дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн хэр чухал вэ? Гэрлээд арваад жил болсон Жеоржина: «Нөхөр маань надад чин сэтгэлээсээ хандан үнэнч байсан болохоор энэ олон жилийн турш би түүндээ татагдаж иржээ. Бурхнаа баярлуулахыг хань маань хамгийн чухалд үздэг. Бусдыг боддог хайрладгийнх нь шалтгаан энэ. Шийдвэр гаргахдаа надтай зөвлөлддөг болохоор нөхрийнхөө хувьд би чухал хүн гэдгээ мэдэрдэг. Тэр маань надад үнэхээр хайртай» гэжээ.

1987 онд гэрлэсэн Даниел: «Миний эхнэр маш сайхан эмэгтэй. Түүний маань гоо үзэсгэлэнгээс гадна зан чанар нь миний хайрыг их татдаг. Тэр минь үнэхээр халамжтай, бусдыг гэсэн сэтгэлтэй хүн. Христийн дагалдагч хүнд байвал зохих олон сайхан зан чанартай ханийнхаа дэргэд би жаргалтай байдаг даа» хэмээн ярьжээ.

Өнгө үзэмжийг илүүд үздэг энэ ертөнцөд бид зөвхөн харагдах зүйлд л анхаарах ёсгүй. Үзэсгэлэн төгөлдөр байна гэдэг их хэцүү, бараг боломжгүй бөгөөд ач холбогдол багатай гэдгийг ойлгох нь зүйтэй. Гэхдээ жинхэнэ гоо үзэсгэлэнг илтгэсэн сайхан зан чанаруудыг цогцлоох боломж хүн бүхэнд бий. «Дур булаам байдал хуурамч, гоо үзэсгэлэн зуурдынх байж болно. Харин Еховагаас эмээдэг эмэгтэй магтаал хүртэнэ» гэж Библид байдаг. Мөн «гоо үзэсгэлэнтэй атлаа ухаан муутай эмэгтэй бол гахайн хоншоорт зүүсэн алтан гархитай адил юм» гэж анхааруулга ч байдаг (Сургаалт үгс 11:22; 31:30, ШЕ).

«Бурхны хувьд асар үнэтэй, хуучирдаггүй гоёл буюу даруу, дөлгөөн зангаар зүрх сэтгэл дэх нуугдмал хүнээ гоё» гэж Библид зөвлөсөн байдаг нь гоо үзэсгэлэнгийн үнэ цэнийг илэрхийлдэг (1 Петр 3:4). Сайхан зан чанар цогцлоосон сайн хүн байх нь гадаад гоо үзэмжээс хавьгүй чухал бөгөөд хүн болгон тийм байх боломжтой.

11 САРЫН 17–23

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | СОЛОМОНЫ ДУУН 6–8

«Хаалга» биш «хана» байгтун

yp 188 ¶2

Гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орох нь зөв үү?

Цэвэр ариун байдлаа хадгалснаар залуу хүн янз бүрийн муу үр дагавраас хамгаалагдана. Хайртай найз залуутай ч цэвэр ариун байж чадсан нэгэн бүсгүйн тухай Библид гардаг. «Би бол хана хэрэм. Хөх минь цамхаг» гэж тэрээр бахархалтайгаар хэлж чаджээ. Ёс суртахууны хувьд тэр бүсгүй хэн нэгний хүссэнээр амархан онгойдог хаалга биш, харин халдаж боломгүй цамхаг, бат бөх хана бүхий цайз байв. «Энхрий үр» гэгдэх тэрээр ирээдүйн ханьдаа «амар тайван харагддаг» гэж баттай хэл чадна. Шуламмит бүсгүйн журамт байдал хос хоёр бие биедээ сэтгэл хангалуун байхын үндэс болжээ (Соломоны дуун 6:9, 10; 8:9, 10).

11 САРЫН 24–30

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИСАИА 1, 2

Гэм нүгэлтнүүдэд найдвар бий юу?

ip-1 14 ¶8

Эцэг ба түүний тэрслүү хөвгүүд

8 Исаиагаар дамжуулан Иуда овгийнхныг Ехова: «Нүгэлтэй үндэстэн, гэм нүгэлд баригдсан хүмүүс, хорон санаатнуудын үр удам, завхарсан хүүхдүүд золгүй еэ! Тэд Еховаг орхисон. Тэд Израйлын Ариун Нэгэнд хүндэтгэлгүй хандсан. Тэд түүнээс нүүр буруулсан» хэмээн ширүүхэн зэмлэсэн (Исаиа 1:4, ШЕ). Хүний нүгэл хураагдан хураагдсаар дийлдэхийн аргагүй болдог. Абрахамын үед Содом, Гоморрагийн нүглийг Ехова «асар их» гэж тодорхойлсон (Эхлэл 18:20, ШЕ). Үүний нэгэн адил иудейчүүд ч мөн Исаиагийн хэлснээр асар их нүгэлтэй байв. Тиймээс тэднийг «хорон санаатнуудын үр удам, завхарсан хүүхдүүд» гэжээ. Иудейчүүд үнэхээр тэрслүү байв. Эцэг болох Еховагаасаа тэд «нүүр буруулсан» буюу Ариун Библид орчуулснаар «гэдрэг эргэсэн» аж.

12 САРЫН 1–7

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИСАИА 3–5

Өөрт нь дуулгавартай байгаасай гэж Ехова хүсдэг

w06 6/15 18 ¶1

«Усан үзмийн энэ модоо арчлаач»

Исаиа «Израйлын үр удам»-ыг усан үзмийн талбайтай зүйрлэж, зэрлэг буюу хэрэггүй муу усан үзэм ургадаг болсон гэж бичжээ (Исаиа 5:2, 7). Зэрлэг усан үзэм нь таримал усан үзмээс хамаагүй жижиг мөртөө том том үртэй болохоор идчихээр юм бараг байдаггүй. Зэрлэг муу усан үзэм идэш ч болдоггүй, дарс ч болдоггүй болохоор зөв юм хийдэггүй хууль зөрчигч тэрслүү ард түмнийг дүрслэхэд яг тохирно. Гэхдээ зэрлэг муу жимс ургасанд усан үзмийн модыг тарьсан Ехова буруугүй. Ард түмэн нь сайн үр жимс гаргадаг болоход тустай бүх зүйлийг Ехова өгсөн. Тиймээс ч «Усан үзмийн талбайдаа би өөр юу хийх ёстой байсан юм бэ? Юуг нь орхигдуулсан юм бэ?» гэж асууж байжээ (Исаиа 5:4, ШЕ).

w06 6/15 18 ¶2

«Усан үзмийн энэ модоо арчлаач»

Израйлчууд муу үр жимс ургуулж байгаа нь тодорхой болоход ард түмнээ хамгаалах гэж барьж байгуулсан хашаа, ханаа нураана хэмээн Ехова анхааруулсан. Тэрээр бэлгэдлийн талбайгаа арчлахгүй, хөрсийг нь ч сийрүүлэхгүй. Мөн жимс ургуулах хур бороог оруулахгүй тул тэрхүү талбай өргөст бутанд баригдах аж (Исаиа 5:5, 6).

12 САРЫН 8–14

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИСАИА 6–8

Исаиа бэлэн байсан

ip-1 95 ¶15-16

Ехова ариун сүмдээ оршдог

15 Исаиагийн хэлэх үгийг мөн хүмүүс хэрхэн хүлээн авахыг Ехова дүгнэн хэлж өгчээ. Тэрээр: «Миний ард түмэн рүү очиж “та нар дахин дахин сонсох боловч юу ч ойлгохгүй. Дахин дахин харах боловч юу ч мэдэж авахгүй” гэж хэл. Энэ ард түмний зүрх сэтгэлийг хатууруулж, чихийг нь дүлий, нүдийг нь сохор болго. Эс тэгвэл тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрх сэтгэлээрээ хүлээн авч, над руу эргэн ирж, эдгэрэх вий» гэжээ (Исаиа 6:9, 10, ШЕ). Энэ нь Исаиа эвгүй бүдүүлэг зан гаргаж иудейчүүдийн эгдүүцлийг төрүүлж Еховагаас холдуулна гэсэн үг үү? Яалаа гэж! Тэд бол Исаиагийн элэг нэгт иудейчүүд шүү дээ. Еховагийн хэлсэн үг бол Исаиа үүрэг даалгавраа үнэнчээр биелүүлэхээс үл шалтгаалан хүмүүс хэрхэн хүлээж авахыг тайлбарласан хэрэг байлаа.

16 Асуудлын учир нь иудейчүүдэд байсан юм. Яагаад гэвэл Исаиа «дахин дахин» сануулсан боловч тэд мэдээг нь хүлээн авахгүй, ойлгохыг ч хичээхгүй байх байлаа. Тэдний ихэнх нь хараагүй, сонсголгүй мэт хүлээн авахгүй зөрүүдлэн гөжүүдлэх байв. Исаиа тэр «ард түмэн» рүү дахин дахин очсон нь ойлгохыг ч хүсэхгүй байгааг нь илтгэн харуулдаг. Бурхны мэдээ болох Исаиагийн үгийг оюун ухаан болон зүрх сэтгэлдээ огтхон ч хүлээж авахгүй гэдгээ тэд батлах байв. Өнөө үед ч мөн адил удахгүй захирах Бурхны Хаант төрийн тухай тунхагладаг Еховагийн Гэрчүүдийн үгийг сонсохоос татгалздаг хүн олон.

12 САРЫН 15–21

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИСАИА 9, 10

«Агуу гэрэл»

ip-1 128-129 ¶20-21

Энхийн Жононгийн амлалт

20 Мессиагийн үйлс үүрд мөнхийн ач тус авчрахыг Исаиагийн үгнээс мэдэж болно. Исаиа: «Мидианы үеийнх шиг тэдний үүрч байсан буулгыг эвдэж, мөрийг нь цохиж байсан харгалзагчийн савааг хэдэн хэсэг болгон хугалсан» гэжээ (Исаиа 9:4, ШЕ). Исаиагаас хэдэн зуун жилийн өмнө медианчууд израйлчуудыг нүгэл үйлдүүлэхээр моабчуудтай хуйвалдсан (Тооллого 25:1–9, 14–18; 31:15, 16). Дараа нь медианчууд долоон жилийн турш Израйлын нутаг дэвсгэр лүү дайран довтолж, тосгодыг нь тонон дээрэмдэж, тариа ногоог нь талхалж байсан. (Шүүгчид 6:1–6). Дараа нь Ехова өөрийн үйлчлэгч Гидеоноор Медианы армийг бут цохиулсан. Тэрхүү «Медианы үе»-ээс хойш Еховагийн ард түмэн медианчуудын гарт дахин зовоогүй юм. (Шүүгчид 6:7–16; 8:28). Удахгүй агуу Гидеон болох Есүс Христ Еховагийн ард түмнийг дайснуудынх нь гараас аварна (Илчлэл 17:14; 19:11–21). Тэгээд «Медианы үеийнх шиг» хүний хүч чадлаар биш Еховагийн хүчээр үүрдийн төгс ялалт тогтох юм (Шүүгчид 7:2–22). Бурхны ард түмэн хавчлага эсэргүүцлийн дарамтыг дахин үзэхгүй.

21 Дайснуудын эсрэг Бурхан ариун хүчээ хэрэглэх нь дайныг сайшаасан хэрэг биш юм. Энхийн жонон болох амилсан Есүс дайснаа дарснаар мөнхийн амар амгаланг авчирна. Дайнд зориулагдсан эд зүйлс үгүй болох талаар Исаиа: «Жагсаж явахдаа газрыг доргиож байсан гутал бүр, цусанд дэвтсэн хувцас бүр галд хаягдана» гэж хэлсэн (Исаиа 9:5, ШЕ). Жагсан алхах цэргийн хөлийн чимээ дахин сонсогдохгүй. Цусанд будагдсан дүрэмт хувцас нүдэнд дахин харагдахгүй. Цаашид дайн дажин үгүй болно (Дуулал 46:9).

12 САРЫН 22–28

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИСАИА 11–13

Мессиагийн талаар Библид юу гэж байдаг вэ?

ip-1 159 ¶4-5

Мессиагийн засаглалын авчрах аврал ба баяр баясал

4 Ехова жинхэнэ удирдагч болох Мессиаг изриалчууд руу илгээх тухай Еврей Судрын бичээчид Исаиагаас хэдэн зууны өмнө онцлон тэмдэглэж байжээ. (Эхлэл 49:10; Дэд хууль 18:18; Дуулал 118:22, 26). Дараа нь Ехова Исаиагаар нарийн ширийн зүйлсийг нэмж «Иессигийн хожуулаас мөчир ургана. Үндэснээс нь гарсан нахиа жимс өгнө» хэмээн бичүүлсэн (Исаиа 11:1; Дуулал 132:11-тай харьцуулна уу). «Мөчир» ба «нахиа» гэдгээр Мессиа нь Иессигийн хүү болох Израйлын хаанаар тослогдсон Давидын үр удмаас гарахыг илтгэдэг (1 Самуел 16:13; Иеремиа 23:5; Илчлэл 22:16). Жинхэнэ Мессиаг ирэхэд Давидын гэрээс гарах тэрхүү нахиа нь сайн үр жимс ургуулах учиртай аж.

5 Амласан Мессиа бол Есүс Христ мөн. Сайн мэдээний номын бичээчдийн нэг Матай: «Тэрээр Назарынх гэгдэнэ» гээд Исаиа 11:1-д бичигдсэн зөгнөлийн үгс биелснийг тайлбарласан. Есүс Назар хотод өссөн болохоор Назарынх гэгддэг бөгөөд уг хотын нэр нь Исаиа 11:1-д бичигдсэн «нахиа» гэсэн утгатай еврей үгтэй холбоотой (Матай 2:23, зүүлт; Лук 2:39, 40).

ip-1 159 ¶6

Мессиагийн засаглалын авчрах аврал ба баяр баясал

6 Мессиа ямар удирдагч вэ? Израйлын хойд хаант улсын арван овгийг устгасан амин хувиа хичээгч, зэрлэг балмад ассири хүн шиг байх уу? Мэдээж үгүй. Мессиагийн талаар Исаиа: «Тэрбээр Еховагийн агуу хүчээр дүүрэх учир мэргэн ухаан, ойлгох чадвараар аливаад хандана. Сайн зөвлөгөө өгч, хүч чадалтай байна. Их мэдлэг эзэмшиж, Еховагаас эмээх сэтгэлээр бялхана. Тэрбээр Еховагаас эмээхдээ баярлана» гэж хэлсэн (Исаиа 11:2, 3а). Мессиа тосоор биш Бурхны агуу хүчээр тослогдсон юм. Энэ үйл явдал Есүсийг баптисм хүртэхэд болсон бөгөөд Еховагийн агуу хүч тагтаа мэт түүн дээр буун ирэхийг баптисм хүртээгч Ёохан нүдээрээ харсан (Лук 3:22). Есүсийн мэргэн ухаан, ойлголт, зөвлөгөө, хүч чадал мэдлэгийг харуулсан үйлс бүр нь Еховагийн агуу хүч өөр дээр нь буун ирсний баталгаа байлаа. Удирдагч хүнд байх ямар гайхалтай чадварууд вэ!

ip-1 161 ¶11

Мессиагийн засаглалын авчрах аврал ба баяр баясал

11 Дагалдагчдаа засаж залруулах хэрэг гарвал тэдэнд хамгийн үр өгөөжтэй аргыг Есүс сонгодог байсан. Энэ нь ахлагчдын дуурайвал зохих сайхан жишээ юм. Нөгөөтээгүүр, хорон мууг үйлдэгчид хатуу шийтгэл хүртэнэ. Бурхан энэ тогтолцоог шүүхэд Мессиа «дэлхийг саваадаж» хорон мууг устган эрх мэдлээ хэрэгжүүлнэ (Дуулал 2:9; Илчлэл 19:15-тай харьцуулна уу). Цаашид хүн төрөлхтний амар амгаланг алдагдуулах хорон муу хүн нэг ч үлдэхгүй (Дуулал 37:10, 11). Зөв шударга ба үнэнч байдлыг бүс мэт ороосон Есүс энэ бүхнийг гүйцэлдүүлэх бүрэн чадалтай (Дуулал 45:3–7).

12 САРЫН 29—1 САРЫН 4

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИСАИА 14–16

Бурхны ард түмний дайсан шийтгэлээс мултрахгүй

ip-1 189 ¶1

Үндэстнүүдийн эсрэг Еховагийн шийдвэр

Ехова ард түмнээ хорон мууг үйлдсэн үед нь харь үндэстнүүдээр дамжуулан шийтгэж байсан. Гэхдээ тэдгээр үндэстнүүд харгис, бардам зан гаргах юм уу жинхэнэ шүтлэгт дайсагнахыг нь Ехова хүлцдэггүй. Тиймээс ч Ехова Вавилоныг шүүх тухайгаа бүр өмнө нь Исаиад мэдүүлж байжээ (Исаиа 13:1). Харин Вавилоны учруулах аюул маш хол сонсогдож байлаа. Исаиагийн үед Бурхны ард түмнийг ассиричууд дарангуйлж байсан. Ассиричууд Израилийн хойд хаант улсыг устгаж Иудагийн ихэнх нутгийг талхалсан. Гэвч тэдний ялалт үүрд үргэлжилсэнгүй. «Тэнгэрийн цэргийн жанжин Ехова ийн тангараглаж байна. “Миний санаснаар бүтнэ. Миний шийдсэнээр болно ... Би ассиричуудыг газар нутагтаа хиар цохино. Уулан дээрээ гишгэчнэ. Ард түмнээсээ буулгыг нь авч хаяна. Мөрөн дээрээс нь ачааг нь буулгана”» гэж Исаиа бичжээ (Исаиа 14:24, 25, ШЕ). Төд удалгүй иудейчүүд ассиричуудаас айх хэрэггүй болсон юм.

ip-1 194 ¶12

Үндэстнүүдийн эсрэг Еховагийн шийдвэр

12 «Энэ бол Моабын талаар Еховагийн хэлж байсан үг юм. Одоо Ехова ийн айлдаж байна. “Яг гурван жил өнгөрөхөд Моабын суу алдар гутаагдаж, асар их үймээн самуун болно. Үлдсэн хүмүүс нь маш цөөхөн, сул дорой болно”» (Исаиа 16:13, 14, ШЕ). МЭӨ наймдугаар зууны үед моабчууд ихэд зовж, моабын газар нутагт хүн ам цөөрснийг батлах археологийн баримт олдсон нь дээрх Библийн зүйлтэй уялддаг. III Тиглат-пилесер өөрт нь алба гувчуур өгсөн удирдагчдын дунд Моабын Саламану байсныг дурдсан байдаг. Мөн Сеннахериб Моабын хаан Каммусунадбигаас алба гувчуур авдаг байв. Ассирийн хаад болох Есар-хаддон, Ашурбанипал нар Моабын хаад болох Мусури, Камашалту нарыг өөрсдийн захиргаан дахь харьяат албатууд гэж тооцдог байжээ. Моаб үндэстэн устаж үгүй болсноос хойш олон зуун жил өнгөрсөн. Моабчуудынх байж магадгүй гэлтэй нэлээд хэдэн хотын балгас олдсон хэдий ч, нэгэн цагт Израйлын хүчирхэг дайсан байсан тэрхүү улсын тухай баттай баримт нотолгоо байдаггүй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах