Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 22
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Бурхны Хаант төрийн тухай үнэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2020
  • Бурхны Хаант төр гэж юу вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Хаан Христэд үнэнчээр үйлчлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2006
  • Бурхны Хаанчлал хүний зүрх сэтгэлд байдаг уу?
    Библитэй холбоотой асуултын хариу
Илүү дэлгэрэнгүй харах
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 22
Есүс Бурхны Хаант төрийн хаан болж сэнтийдээ заларсан байна

Бурхны Хаант төр гэж юу вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Бурхны Хаант төр бол Ехова Бурхны байгуулсан бодит засгийн газар юм. Тэнгэрээс захирах учир «Бурхны Хаант төрийг» Библид бас «тэнгэрийн хаанчлал» гэдэг (Марк 1:14, 15;Матай 4:17). Бурхны Хаант төрд хүний засгийн газруудтай адилхан юм олон бий. Гэхдээ бүх талаараа тэднээс хамаагүй давуу.

  • Захирагчид. Есүс Христийг Бурхан төрийн хаанаар өргөмжилж, ямар ч захирагчдад байгаагүй их эрх мэдлийг өгсөн (Матай 28:18). Есүс эрх мэдлээ урвуулан ашиглахгүй. Учир нь тэрбээр дэлхийд байхдаа итгэл хүлээсэн, өрөвч сэтгэлтэй удирдагч гэдгээ баталсан (Матай 4:23;Марк 1:40, 41;6:31–34;Лук 7:11–17). Есүс дэлхийг хамт захирах хүмүүсээ Бурхны зааврын дагуу үндэстэн бүрээс сонгосон (Илчлэлт 5:9, 10).

  • Захирах хугацаа. Улиран солигддог хүний засгийн газрыг бодвол Бурхны Хаант төр «хэзээ ч усташгүй» (Даниел 2:44).

  • Иргэд. Бурхны шаардлагыг биелүүлдэг бол аль ч газрын, ямар ч хүн Бурхны Хаант төрийн иргэн болж болно (Үйлс 10:34, 35).

  • Хууль. Бурхны Хаант төр хуулиараа (эсвэл тушаал) зөвхөн буруу үйл хэргийг хориглодог юм биш ээ. Иргэд нь хуулиа сахидгийнхаа ачаар өндөр ёс суртахуунтай байдаг. Жишээ нь Библид ингэж бичжээ. «“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм» (Матай 22:37–39). Хаант төрийн иргэд Бурхнаа болон бусдыг хайрладаг учир эрх ашгийг нь түрүүлж боддог.

  • Боловсрол. Бурхны Хаант төр иргэдээ өндөр ёс суртахуунтай байхыг шаардаад зогсохгүй, тэр шаардлагыг хэрхэн биелүүлэхийг зааж өгдөг (Исаиа 48:17, 18).

  • Зорилго. Бурхны Хаант төрийн захирагчид ард иргэдийнхээ хүч хөдөлмөрийг мөлжиж баяжихыг зорьдоггүй. Харин Бурхны хүслийг биелүүлэхийн төлөө бүхнээ зориулна. Бурхныг хайрладаг хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулна (Исаиа 35:1, 5, 6;Матай 6:10;Илчлэлт 21:1–4).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах