Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • с20 №. 2 х. 8-9
  • 2. Хүн өөрөө буруутай юу?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 2. Хүн өөрөө буруутай юу?
  • Сэрцгээ!—2020
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Хүн өөрөө буруутай үгүйг мэдэх нь яагаад чухал вэ?
  • Бодож үзээрэй
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Библид юу гэж байдаг вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Гарчиг
    Сэрцгээ!—2020
  • 4. Хүн зовох гэж төрдөг үү?
    Сэрцгээ!—2020
  • 1. Зовж байгаа маань Бурхны буруу юу?
    Сэрцгээ!—2020
Илүү дэлгэрэнгүй харах
Сэрцгээ!—2020
с20 №. 2 х. 8-9
Нэгэн эрэгтэй нэг гартаа тамхи барьчихсан, нөгөө гартаа шилтэй пиво барьчихсан зочны өрөөндөө сууж байна.

2. Хүн өөрөө буруутай юу?

Хүн өөрөө буруутай үгүйг мэдэх нь яагаад чухал вэ?

Хэрэв буруутай юм бол бага зовохыг бодно.

Бодож үзээрэй

Заримдаа хүнээс болж зовох нь бий. Жишээ нь ...

  • Нударга зангидсан гар.

    Хүчирхийлэл

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тодорхойлсноор насанд хүрсэн 4 хүн тутмын 1 нь хүүхэд ахуй үедээ ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн, 3 эмэгтэй тутмын 1 нь хүчирхийлэл юм уу бэлгийн хүчирхийлэлд (эсвэл аль алинд нь) өртөж байсан байна.

  • Оршуулгын газар.

    Хагацал

    ДЭМБ-ын гаргасан Дэлхийн Эрүүл Мэндийн 2018 оны статистик баримтыг үзвэл 2016 онд дэлхий дахинд 477 000 хүн бусдын гарт амь насаа алджээ. Үүний дотор 180 000 хүн дайн болон тэмцэл мөргөлдөөний улмаас амиа алдсан байна.

  • Зүрхний цохилт.

    Эрүүл мэнд

    Нэйшнл Жеографик (National Geographic) сэтгүүлийн нийтлэлч Фран Смит: «Тэрбум гаруй хүн тамхи татдаг. Тамхи нь зүрхний өвчин, цус харвах, амьсгалын замын халдварт өвчин, уушгины архаг өвчин, болон уушгины хорт хавдар гэсэн үхэлд хүргэдэг таван өвчний гол шалтгаан болдог» гэж бичжээ.

  • Жинлүүр.

    Нийгмийн тэгш бус байдал

    «Ядуурал, баян хоосны ялгаа, арьс өнгө, хүйсээр ялгаварлах үзэл, дүрвэлт, мөн өрсөлдөөнтэй орчин амьдардгаас болж хүн сэтгэлийн дарамттай, зовлонтой болдог» гэж сэтгэл зүйч Жей Уотс хэлжээ.

    ИЛҮҮ МЭДЬЕ ГЭВЭЛ

    jw.org сайт дахь «Бурхан дэлхийг ямар зорилгоор бүтээсэн бэ?» видеог үзээрэй.

Библид юу гэж байдаг вэ?

Нөгөө эрэгтэй эмнэлгийн орон дээр хэвтэж байна. Эхнэр нь өвчнийх нь талаар эмчээс сонсоод нүүр буруулж байна.

Ихэнхдээ хүн хүнээ зовоодог.

Ялангуяа хүний төлөө үйлчлэх ёстой төр засаг амьдралыг хэцүү болгож дарангуйлдаг.

«Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж» (НОМЛОГЧИЙН ҮГС 8:9).

Зовлонг нимгэлэх боломжтой.

Эрүүл мэндээ илүү анхаарч, бусадтай сайн харьцаатай байхад тустай зарчим Библид байдаг.

«Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг бол хүсэл тачаал ясан дахь идээ бээр юм» (СУРГААЛТ ҮГС 14:30).

«Өширхөн хорсохоо, уурлан хилэгнэхээ, хэрэлдэн маргахаа, доромжлон гутаахаа, хор хөнөөл учруулахаа боль» (ЭФЭС 4:31).

Хүн өөрөө буруутай юу?

Библид «Хүн юу тарьснаа хурааж авдаг» гэж байдаг (Галат 6:7). Хүн заримдаа хийсэн үйлдлээсээ болж зовдог. Тийм ч учраас эмч нар шим тэжээлтэй хоол идэж, дасгал хөдөлгөөн хийж, тамхи татахгүй байж, элдвийн хорт зуршлаас хол байхыг зөвлөдөг. Гэхдээ бүх зовлон хүнээс болдог гэж хэлэх нь учир дутагдалтай. Гэм зэмгүй олон хүн осол аваарт орох, гамшигт өртөх гэх зэргээр зовдог.

Сайн хүн яагаад зовдог вэ?

Асуулт 3-ыг үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах