Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн17 №. 1 х. 5-6
  • Шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
  • Ижил төстэй материал
  • Судлахад тус болох зөвлөгөө
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Яавал Библиэс бүрэн дүүрэн ач тус хүртэх вэ?
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • «Энэ ном зүрхний минь хоосон зайг дүүргэсэн»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2003
  • Та «JW Library»-г хэрэглэдэг үү?
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2016
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2017
хцн17 №. 1 х. 5-6
Нэгэн эмэгтэй Библи уншихдаа, судлахад зориулсан материал ашиглаж байна

ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИЙГ ОЙЛГОЖ УНШЪЯ ГЭВЭЛ

Шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?

Библи унших нь танд ямар байдаг вэ? Уйтгартай юу? Сонирхолтой юу? Ямар аргаар уншихаас тань их зүйл шалтгаална. Библийг шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ?

Орчин үеийн үг хэллэгтэй, үнэн зөв орчуулгыг сонгоорой. Хэрэв таны уншдаг Библи ойлгоход хэцүү, хуучирсан үг хэллэгтэй бол шимтэн уншихгүй нь лавтай. Тиймээс зүрх сэтгэлийн тань гүн рүү орохуйц, ойлгоход хялбар Библийг олж уншаарай. Гэхдээ үнэн зөв орчуулсныг нь сонгоорой.a

Орчин үеийн техник хэрэгсэл ашиглаарай. Өнөө үед Библи зөвхөн хэвлэсэн хувилбараар биш, электрон хувилбараар гардаг болсон. Зарим Библийг онлаинаар эсвэл компьютер, таблет, гар утсан дээрээ татаж аваад унших боломжтой. Холбоотой сэдвээр Библийн бусад зүйлийг үзэж болдог мөн хэд хэдэн орчуулгыг харьцуулж харах тохиргоотой Библи бас байдаг. Та Библийн сонсдог хувилбарыг нь илүү дээр гэж үзэж болох юм. Сонсдог Библи хэд хэдэн хэлээр бий. Олон хүн ийм Библийг нийтийн тээврээр зорчихдоо, юм угааж байхдаа, мөн өдөр тутмын бусад үйл хэрэгт оролцохдоо сонсдог. Та өөртөө тохирохыг нь туршиж үзээрэй.

Библи судлахад зориулсан материалуудыг ашиглаарай. Илүү сайн ойлгож уншъя гэвэл Библи судлахад зориулсан материалуудыг ашиглаарай. Библид гардаг нутаг орны газрын зургууд байдаг. Ийм газрын зургаас тухайн үйл явдлыг хаана болсныг мэдэж болно. Мөн Библийн зарим хэсгийг ойлгохгүй байвал энэ сэтгүүлийн өгүүллүүд эсвэл jw.org/mn саитын «Библийн сургаал» гэсэн хэсэгт байгаа өгүүллүүдээс үзэж болно.

Унших аргаа өөрчлөөрэй. Библийг эхнээс нь авхуулаад дуустал нь унших хэцүү байж болох юм. Тэгвэл дуртай хэсгээсээ эхэлж уншаарай. Библид гардаг алдартай хүмүүсийг мэдэхийг хүсэж байвал, тэдний тухай голлон бичсэн хэсгээс сонгож уншаарай. «Хүмүүстэй нь танилцаж, Библийг гүнзгий судлаарай» гэсэн хүснэгтэд жишээ дурдсан байгаа. Мөн Библийг сэдэвчилж, эсвэл үйл явдлын дарааллын дагуу уншиж болно. Аль нэг аргыг нь та туршаад үзээрэй.

a Олон хүн «Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга»-ыг үнэн зөв, найдвартай, уншихад хялбар болохыг олж мэджээ. 130 гаруй хэлээр унших боломжтой энэ Библийг Еховагийн Гэрчүүд эрхлэн гаргасан. Энэ Библийг jw.org саитаас татаж авах юм уу JW Library аппликейшнийг татаж аваарай. Хэрэв та хэвлэснийг нь авахыг хүсвэл Еховагийн Гэрчүүд танайд хүргэж өгч болно.

ХҮМҮҮСТЭЙ НЬ ТАНИЛЦАЖ, БИБЛИЙГ ГҮНЗГИЙ СУДЛААРАЙ

Үнэнч эмэгтэйчүүд

Абигаил

1 Самуел 25-р бүлэг

Естер

Естер 2–5, 7–9-р бүлэг

Ханна

1 Самуел 1, 2-р бүлэг

Мариа

(Есүсийн эх) Матай 1, 2-р бүлэг; Лук 1, 2-р бүлэг; бас Иохан 2:1–12; Үйлс 1:12–14; 2:1–4-ийг үзнэ үү

Рахаб

Иошуа 2, 6-р бүлэг; бас Еврей 11:30, 31; Иаков 2:24–26-г үзнэ үү

Ребека

Эхлэл 24–27-р бүлэг

Сара

Эхлэл 17, 18, 20, 21, 23-р бүлэг; бас Еврей 11:11; 1 Петр 3:1–6-г үзнэ үү

Үнэнч эрэгтэйчүүд

Абрахам

Эхлэл 11–24; бас Эхлэл 25:1–11-ийг үзнэ үү

Давид

1 Самуел 16–30-р бүлэг; 2 Самуел 1–24-р бүлэг; Хаадын дээд 1–2-р бүлэг

Есүс

Сайн мэдээний дөрвөн ном болох Матай, Марк, Лук, Иохан

Мосе

Египетээс гарсан нь 2–20, 24, 32–34-р бүлэг; Тооллого 11–17, 20, 21, 27, 31-р бүлэг, Дэд хууль 34-р бүлэг

Ноа

Эхлэл 5–9-р бүлэг

Паул

Үйлс 7–9, 13–28-р бүлэг

Петр

Матай 4, 10, 14, 16, 17, 26-р бүлэг; Үйлс 1–5, 8–12-р бүлэг

ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙН ЭРХЛЭН ГАРГАСАН БИБЛИ СУДЛАХ МАТЕРИАЛУУД

  • JW.ORG—Энэ саитад судлах материал олон бий. Жишээлбэл «Библитэй холбоотой асуултын хариу» гэсэн цэс байдаг. Мөн JW Library аппликейшнийг татаж авах зааврууд байдаг.

  • «Бурхны Үгийг судлах хөтөч»—Библид гардаг нутаг орны газрын зураг болон тайлбартай зургийг энэ товхимолд багтаасан.

  • «Библи юун тухай өгүүлдэг вэ?»—32 хуудастай энэ товхимол нь Библийн ерөнхий сэдвийг товч тайлбарладаг.

  • «Судрыг ойлгох нь»—Хоёр боть бүхий энэхүү Библийн нэвтэрхий толь нь Библид гардаг хүмүүс, газар орон, үг хэллэгийг тайлбарласан байдаг.*

  • «Судар бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд тустай»—Энэ номд Библийн бүх ном хэзээ, хаана, яагаад бичигдсэнийг мөн агуулгыг нь товч тайлбарласан байдаг.*

  • «Библи Бурхны үг үү, хүний үг үү?»—Баримт нотолгоог сайтар судалсны үндсэн дээр Библи нь Бурхны ариун сүнсээр удирдуулан бичигдсэн ном гэдгийг баталсан гарын авлага юм.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах