Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн19 №. 2 х. 10-11
  • Хүнд өвчин тусахад

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Хүнд өвчин тусахад
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХЭРХЭН ДАВДАГ ВЭ?
  • Гэрийнхний хэн нэг нь өвдвөл
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Та Ехова Бурханд эрдэнэсээс ч үнэтэй!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
  • Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст туслах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • Өөрөө тайвширч, өрөөлийг тайвшруулцгаая
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
хцн19 №. 2 х. 10-11

Хүнд өвчин тусахад

«Уушги, бүдүүн гэдэсний хорт хавдартай гэдгээ мэдээд үхлийн ял сонссон юм шиг л болсон. Эмчид үзүүлж ирчихээд бодлоо. Ийм юм болно гэж даанч санасангүй. Арга чарга хайдаг л байх даа»​—71 настай Линда

«Би нэг хүнд өвчтэй юм. Тэрнээс болж нүүрний маань зүүн талын мэдрэл дагаж их өвддөг. Заримдаа тэсэхийн аргагүй өвддөг болохоор сэтгэл их хямардаг. Ганцаардаад, бүр амиа хорлочихъё гэж бодох үе бишгүй л байсан»​—49 настай Элиз

Тэргэнцэр дээр суудаг өвчтэй хүн, хайртай дотнын хүмүүстэйгээ хамт байгаа нь

ТА ӨӨРӨӨ эсвэл хайртай хүн тань амь насанд аюултай өвчтэй гэж оношлогдсон бол сэтгэл түгших нь мэдээжийн хэрэг. Өвчтэй байх хэцүү. Дээр нь сэтгэлийн түгшүүр бүр нэрмээс болдог. Эмчлэх ямар ямар арга байгааг эмч танилцуулахад бүр их айж түгшинэ. Эмчилгээ үйлчилгээ авахад хэцүү, үнэтэй, дээр нь хүчтэй эмийн гаж нөлөө гэж бий. Сэтгэл санаа түгшиж, шаналах нь хүнд өвчнийг улам даамжруулдаг.

Ийм үед хаашаа хандах вэ? Бурханд залбирч, Библид байдаг найдвар төрүүлэм зүйлүүдийг уншвал асар их тайвширдаг болохыг олон хүн биеэрээ үзжээ. Бас гэр бүлийнхэн, найз нөхдийн тус дэм, хайр халамжийг дурдахгүй өнгөрч болохгүй.

ХЭРХЭН ДАВДАГ ВЭ?

«Бурханд итгэж найдаарай. Тэгвэл өвчинтэйгөө тэмцэхэд чинь Бурхан тусална» гэж 58 настай Роберт зөвлөж байна. Еховад залбирч сэтгэл санаагаа ний нуугүй хэлээрэй. Агуу хүчийг нь гуйгаарай. Гэр бүлийнхнийхээ санааг зовоолгүй өөдрөг, тайван байхад туслахыг гуйгаарай.

«Гэр бүлийнхний үзүүлдэг сэтгэл санааны дэмжлэг, тусламж үнэлж баршгүй. Өдөртөө үгүй ядаж нэг нь над руу залгаж биеийг минь асуудаг. Хол ойрын найз нөхөд маань надад их урам өгдөг. Тэднийхээ дэмээр бууж өгөхгүй байх хүч тэнхээтэй болдог» гэж Роберт хэлжээ.

Хэрвээ та найз нөхдөө эргэж очихоор зэхэж байгаа бол Линдагийн хэлснийг сонсоход илүүдэхгүй биз. Тэрээр: «Өвчтэй хүн хуучин шигээ байхыг хүсдэг болохоор өвчнийхөө тухай тэр бүр ярих гээд байдаггүй. Болж өгвөл тэдэнтэй өдөр тутмын, жирийн юм яриарай» гэжээ.

Бурхны Үгээс тайвшрал авахаас гадна, гэр бүл, найз нөхдийнхөө хайр халамж, тус дэмийг авбал, хүнд өвчтэй тэмцэж байгаа хэдий ч итгэл найдвараа алдалгүй, амьдралын сайн сайхныг амсаж мэдэрнэ.

Библийн зөвлөгөө

Бурханд найдаарай.

«Би ЭЗЭНийг хайсан бөгөөд Тэр надад хариулж, бүх айдсаас минь намайг аварсан. Энэ ядуу хүн хашхирахад ЭЗЭН түүнийг сонссон» (Дуулал 34:4, 6).

Линда: «“Намайг эдгээж өгөөч” гэж биш, “Сэтгэлийн тэнхээтэй байж, өвчинөө тэвчихэд минь туслаач” гэж залбирдаг» гэжээ.

Бурхны Үгэнд урамшаарай.

«“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24).

Бурхны амлалтуудыг эргэцүүлбэл итгэл найдвартай, тэвчээртэй байна.

Гэр бүл, найз нөхдийнхөө тусламжийг аваарай.

«Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (Сургаалт үгс 17:17).

Элиз: «Найз нөхөд чинь туслах гэвэл туслуул. Ганцаардах, тэр байтугай, Бурхан ч чамайг сонсохгүй байгаа юм шиг санагдах үе гарч мэднэ. Гэхдээ битгий зожигроорой» гэж зөвлөжээ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах