Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн19 №. 2 х. 12-13
  • Амьдрах хүсэлгүй болоход

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Амьдрах хүсэлгүй болоход
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ХААШАА ХАНДАХ ВЭ?
  • БҮРЭН ЭДГЭЭХ АРГА БАЙДАГ БОЛОВ УУ?
  • «Тайвшралын Бурхны» тусламж
    Сэрцгээ!—2009
  • Амиа хорлох бодлоос салах нь
    Библитэй холбоотой асуултын хариу
  • 2 | Библи—«Биднийг тайвшруулдаг»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2019
хцн19 №. 2 х. 12-13
Библиэ уншаад алсыг ширтэн суугаа эмэгтэй

Амьдрах хүсэлгүй болоход

«Ингэж явахаар үхэх юмсан гэсэн бодол салж өгөхгүй зовоодог байсан» гэж Бразилд амьдардаг Адриана хэлсэн юм.

ТА амьд явахаас залхах хүртлээ уйтгар гунигт автаж байсан уу? Тийм бол Адрианаг ойлгох байх. Тэрээр хэт санаа зовниж, түгшдэгийн улмаас уйтгар гунигт дарагдаж цөхөрч гүйцсэн байна. Адрианаг хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай гэж оношилжээ.

Японд амьдардаг Каорү өндөр настай, өвчтэй эцэг эхээ асардаг байжээ. Тэрээр: «Ядаж байхад ажлын дарамт, ачаалал дэндүү их байлаа. Тэр үед хоол ундандаа муу болж, нойргүйтсэн. Үхэж байж л нэг амрах байх даа гэж боддог байсан» гэж ярьсан юм.

Нигери улсад амьдардаг Ожебоде: «Би байнга л гансарч гуниглаж явдаг. Бүр асгартлаа уйлдаг. Үхэх тухай л боддог байсан» гэжээ. Жил бүр хэдэн зуун, хэдэн мянган хүн амиа хорлодог. Гэвч Ожебоде Каорү Адриана нар амиа хорлоогүй нь сайшаалтай.

ХААШАА ХАНДАХ ВЭ?

Амиа хорлодог хүмүүсийн дийлэнх нь эрчүүд байдаг байна. Тэр дундаа олонх нь тусламж авахаас ичсэндээ тэгдэг аж. Өвчтэй хүнд эмч хэрэгтэй гэж Есүс хэлсэн (Лук 5:31). Амьдрах хүсэлгүй болтлоо гутарсан бол тусламж авахаас битгий цааргалаарай. Сэтгэл гутрал өвчнөөр шаналж байгаа олон хүн эмчид хандах нь үр дүнтэй байдгийг олж мэджээ. Ожебоде Каорү Адриана нар ч мэргэжлийн эмчид үзүүлсэн нь өвчинтэйгээ тэмцэхэд ихээхэн тус болжээ.

Эмч нар эм бичиж өгөх эсвэл өвчтнийг яриулах гэх зэргээр сэтгэл гутралыг эмчилдэг. Энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн гэр бүл, найз нөхөд нь ойлгодог, тэвчээртэй ханддаг, асарч сувилдаг байх шаардлагатай. Ехова Бурхан ямар ч хүний хамгаас дотнын нөхөр нь болж чадна. Бурхны Үгэнд хосгүй зөвлөгөө байдаг.

БҮРЭН ЭДГЭЭХ АРГА БАЙДАГ БОЛОВ УУ?

Сэтгэл гутралтай болсон хүнд урт хугацааны эмчилгээ шаардлагатай бөгөөд амьдралын хэв маягаа өөрчлөх нь их тустай. Та бас сэтгэл гутралаар шаналж байна уу? Ожебодегийн адил ирээдүйгээ сайхнаар хараарай. Тэрээр: «Би Исаиа 33:24-т байдаг дэлхийн нэг ч оршин суугч “Би өвчтэй байна” гэж хэлэхгүй болох тэр сайхан цагийг тэсэн ядан хүлээж байна» гэжээ. Ожебоде шиг, «өвдөх» гэж үгүй болох «шинэ газрын» тухай Бурхны амлалтыг бодож тайвшраарай (Илчлэл 21:1, 4). Энэ амлалт ёсоор, сэтгэл зүйн болон сэтгэцийн бүх өвчин үгүй болно. Таны сэтгэлийн өвчин ул мөргүй алга болно. Таагүй мэдрэмж «санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» (Исаиа 65:17).

Библийн зөвлөгөө

Бурхан сэтгэлийн зовлонг тань ойлгоно.

«Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд “Бүү ай. Би чамд тусална” гэж айлдаж байна» (Исаиа 41:13).

Ехова зовлонг маань хэн бүхнээс илүү ойлгож, туслахыг хүсдэг.

Бурхны Үгийг эргэцүүлж бодоорой.

«[Елиа] үхэхийг хүсэмжлэн “ЭЗЭН минь, ... миний амийг аваач” гэж хэлэв» (Хаадын дээд 19:4).

Ожебоде: «Бурхны Үгийг эргэцүүлэн бодох их тустай. Елиад над шиг л бодол төрж байж» гэжээ.

Библид гардаг хүмүүсээс суралцаарай.

«Итгэлээ бүү алдаасай гэж би [Есүс] чиний [Петрийн] төлөө Бурханд залбирч, шаргуу гуйсан юм» (Лук 22:32).

Петр Есүсийг гурван удаа үгүйсгэчихээд сэтгэл нь хүнд оргиж, гашуунаар уйлжээ. Каорү: «Энэ явдлаас харахад Ехова Есүс хоёр Петрийн сэтгэл санааны байдлыг сайн ойлгож байжээ. Надад нэг л сайхан санагдаад явчихсан» гэсэн юм.

Таагүй мэдрэмж «санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» (Исаиа 65:17)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах