ХАДГАЛ
Та энэ товхимлуудыг хэрэглэдэг үү?
Библи. Юун тухай өгүүлдэг вэ?
Хэнд зориулсан: Библийн тухай бага мэддэг, ялангуяа христийн шашнаас өөр шашин шүтдэг хүмүүс
Оршил: «Эртний Сударт (нэг ариун номд) бичсэн байдаг нэг үгийн талаар таны саналыг асуух гэсэн юм. [11-р хэсэгт тайлбарласан Дуулал 37:11-ийг уншина.] Энэ зөгнөл биелэхэд дэлхийн нөхцөл байдал ямар байх бол? [Хариулахыг нь сонсоно.] Янз бүрийн итгэл үнэмшилтэй, газар газрын хүмүүсийг тайвшруулж, итгэл найдвар төрүүлдэг олон зөгнөлийн нэг нь энэ юм». 3-р хуудасны дээд хэсэгт байгаа догол мөрийг уншаад товхимлоо өгнө.
Нөхцөл: Христийн бус шашинтай хүнд «Библийн сургаал» номоор Библийн хичээл заадаг бол суралцагчаа Библийн тухай үндсэн ойлголттой болоход нь туслах зорилгоор хичээл болгоныхоо эхэн юм уу төгсгөлд уг товхимлоос нэг хэсгийг товч ярилцаж болно.
Бүх хүнд зориулсан ном
Хэнд зориулсан: Библийн тухай бага мэддэг, боловсролтой хүмүүс
Оршил: 2 Тимот 3:16, 17-г уншаад «Та Библийг Бурхны бичүүлсэн ном гэж боддог уу? Эсвэл жирийн нэг сайн ном гэж боддог уу? [Хариулахыг нь сонсоно.] Энэ асуултад хүмүүс өөр өөрийнхөөрөө хариулдаг ч Библийг яг судалж үзсэн хүн ховор байдаг юм билээ. [3-р хуудсанд гарчиг дор бичсэн түүхийг уншиж өгнө.] Библи бол бүх хүнд зориулсан ном гэж хэлж болохын учрыг энэ сонирхолтой товхимлоос мэдэж аваарай».
Нөхцөл: Товхимол авсан хүнд: «Ер нь, шашин Библи болон Библийн сургаалыг буруу тайлбарладгаас олон хүн Библийг бараг хэрэггүй ном гэж үздэг болсон байна. Дараа ирээд нэг түүх сонирхуулъя» гэж хэлээрэй. Дараа уулзахдаа 4, 5-р хуудасны материалыг ярилцаж болно.
Та Бурхны анд нөхөр болж болно!
Хэнд зориулсан: Боловсрол багатай юм уу унших чадвар тааруу хүмүүс
Оршил: «Хүн Бурхны найз болж болдог болов уу? [Хариулахыг нь сонсоно. Дараа нь Иаков 2:23-ыг уншина.] Энэ товхимол биднийг Абрахам гэдэг хүн шиг Бурхны анд нөхөр болоход тусална».
Нөхцөл: Анх удаа юм уу давтан уулзахдаа Библийн хичээл яаж хийдгийг үзүүлэх журмаар Хичээл 1-ийг хувааж эсвэл бүгдийг нь ярилцана.
Сэтгэл хангалуун амьдралд хүргэх зам
Хэнд зориулсан: Шашин шүтдэггүй хүмүүс
Оршил: «Бидний зорилго бол амьдралдаа илүү сэтгэл хангалуун байхыг хүсдэг хүмүүст туслах юм. Ер нь, хүн болгонд зовлон тохиолддог. Ямар нэг таагүй юм болоход бид итгэж найддаг дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ зөвлөдөг. Бас ном хэвлэл, Интернет гэх мэтээс зөвлөгөө авдаг хүмүүс ч байдаг байх. Та хаанаас зөвлөгөө авдаг вэ? [Хариулахыг нь сонсоно.] Зарим хүн Библи гэдэг номд тустай зөвлөгөө байдгийг мэдээд их гайхдаг. Нэг жишээ үзүүлье. [Товхимлын 2-р бүлгийг үзүүлж, Библиэс иш татсан зүйлээс нэгийг уншина.] Илүү сэтгэл хангалуун амьдрахын тулд яах хэрэгтэйг энэ товхимолд тайлбарласан байгаа».
Нөхцөл: Товхимол авсан хүнд: «Библид буруу ташаа юм их байдаг гэж ойлгосон хүн олон байдаг л даа. Би дараа ирээд Библи шинжлэх ухаантай тохирдгийн баримт үзүүлье. Танд сонирхолтой санагдах байх» гэж хэлнэ. Дараа уулзахдаа 12-р хуудасны 4-р догол мөрийг ярилцана.
Жинхэнэ амар тайван, аз жаргалд хүргэх зам
Хэнд зориулсан: Буддын шашин шүтдэг хүмүүс
Буддын шашин шүтдэг, ахимаг насны хүнд хэлэх оршил: «Өнөөдөр нийгэмд янз бүрийн таагүй явдал их гарч, хүүхэд залууст сөргөөр нөлөөлдөг болсонд та санаа зовдог байх. Залуучуудын дунд яагаад ёс суртахуунгүй явдал ихсэж байна гэж та боддог вэ? [Хариулахыг нь сонсоно.] Христ шашин, хинди шашин, лалын шашин үүсэхээс бүр өмнө бичигдэж эхэлсэн нэг номд энэ тухай зөгнөсөн байжээ. [2 Тимот 3:1–3-ыг уншина.] Хүмүүс сурч боловсордог ч ийм явдал гаарна гэснийг анзаараарай. [7-р зүйлийг уншина.] Би энэ товхимлыг уншаад ихэнх хүний огт мэддэггүй үнэнийг мэдэж авсан юм. Та бас уншиж үзээрэй».
Нөхцөл: Библи сонирхдог болсных нь дараа давтан уулзахдаа товхимлын арын хуудсан дахь асуулт болон «Библийн сургаал» ном захиалах маягт үзүүлнэ. Тухайн хүнийг сонирхох байх гэж бодоод ном авчирснаа хэлж, гарчгийг нь үзүүлнэ. Сонгосон бүлгээс нь нэг юм уу хоёр догол мөр ярилцана.
«Харагтун! Би бүхнийг шинэчилнэ»
Хэнд зориулсан: Библийн тухай сайн мэддэггүй хүмүүс
Оршил: «Дэлхийг ийм болгож өөрчилье гэвэл яах хэрэгтэй бол? [Хариулахыг нь сонсоно.] Энэ зурагт хүн бүрийг орон гэртэй, сайхан ажилтай, амар тайван, элбэг хоол хүнстэй байгаагаар дүрсэлсэн байна. Бас байгаль орчин нь бохирдоогүй байна. Төр засгууд ийм нийгэм байгуулах гэж их хичээдэг ч чаддаггүй. Харин Бурхан одоогийн «бүх юмыг шинэ болгоно» гэж Библид бичсэн байдаг. [30-р хуудсыг нээж, Илчлэлт 21:3, 4-ийг уншина.] Тэр шинэ ертөнцөд амьдрахын тулд яах хэрэгтэйг энэ товхимлоос мэдэж аваарай». Тухайн хүн сонирхвол 3-р хуудсыг нээгээд Библийн хичээл яаж хийдгийг үзүүлнэ.
Нөхцөл: Товхимол авсан хүнтэй давтан уулзахдаа: «Та бид түрүүн уулзахдаа Бурхан дэлхийг диваажин болгоно гэж амласныг нь Библиэс уншиж, нэг товхимлоос зураг үзэж ярилцсан. Хэрэв бид Бурхны хүсэл тааллыг мэдэж, Бурхны хүсэл таалал амьдралд маань ямар нөлөөтэйг ойлговол Бурхнаас ивээл хүртэнэ» гэж хэлнэ. Дараа нь Иохан 17:3-ыг уншаад 27-р хуудасны 52, 53-р догол мөрийг үзүүлж, Бурхны Үгээс зөв мэдлэгтэй болохын ач холбогдлыг товч ярилцана.
Амьдралын утга учир юу вэ?
Хэнд зориулсан: Амьдралын утга учрын тухай боддог хүмүүс
Оршил: «Олон хүн амьдралын утга учрыг олохыг хүсдэг. Тийм хүмүүс: „Хүн болж төрсөн минь ямар учиртай вэ? Ирээдүй минь ямар байх бол?“ гэж боддог. Таны бодлоор, иймэрхүү асуултын хариуг хаанаас олж болох вэ? [Хариулахыг нь сонсоно.] Библид юу гэж байдгийг үз дээ. [Дуулал 36:9-ийг уншина.] Хүнийг бүтээсэн Бүтээгч амьдралын утга учрыг хамгийн сайн мэддэг гэж үзэх нь зөв биз дээ? [Хариулахыг нь сонсоно.] Бурхан хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо биелүүлэхэд бид жинхэнэ ёсоор утга учиртай амьдардаг болох тухай энэ товхимолд тайлбарласан байна». Товхимлын 20, 21-р хуудасны зургийг үзүүлж, тайлбарыг нь ярилцаад, товхимлоо өгнө.
Нөхцөл: Товхимол авсан хүнтэй давтан уулзахдаа: «Түрүүчийн удаа тантай их сайхан ярилцсан. Бид хүний амьдрал үнэхээр утга учиртай гэдгийг Библид үндэслэн ярилцсан» гэж хэлнэ. Тэгээд 31-р хуудасны зураг үзүүлж, «Бурхан хүн төрөлхтнийг Диваажин дэлхийд мөнх амьдруулах санаа зорилгоо өөрчлөөгүй гэдэгт яагаад итгэж болох вэ?» гэж асуугаад 20-р хуудасны 3-р догол мөрийг уншиж, 21-р хуудасны «Бурханы санаа зорилго өөрчлөгдөөгүй» гэсэн жижиг гарчгийн гол санааг ярилцана. «Библийн сургаал» номоор Библийн хичээл яаж хийдгийг үзүүлэхийг хүсэж байгаагаа хэлнэ.