Оршил үгийн жишээ
12-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх
«Бурхны Хаанчлал ирээсэй гэж олон хүн залбирдаг. Шавь нартаа заасан Есүсийн алдартай залбирлыг энд бичсэн байна. [Лук 11:2-ыг уншина.] Бурхны Хаанчлал гэж юу юм бол, хэзээ ирэх юм бол гэж та бодож байв уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Энэ тухай Библид юу гэж байдгийг энэ сэтгүүлээс уншаарай». 10–12-р сарын «Харуулын цамхаг» сэтгүүлийн арын хуудсыг үзүүлж, эхний асуултыг ярилцаад Библиэс ядаж ганц зүйл уншина. Сэтгүүлээ өгөөд, дараа уулзахдаа хоёр дахь асуултыг ярилцахаар тохирно.
Харуулын цамхаг 10–12 сар
«Хүмүүс эдгэршгүй өвчнөөр их өвддөг болжээ. Бурхан бүх төрлийн өвчин эмгэг, бүр үхлийг удахгүй устгана гэж амласныг та мэдэх үү? [Хариулахыг нь хүлээж 4-р хуудсанд иш татаж бичсэн Илчлэлт 21:3, 4-ийг уншина.] “Үхэл байхгүй болно” гэж бичсэнийг хараарай. Бурхан Хаанчлалаараа дамжуулан энэ бүх амлалтаа биелүүлэх тухай энэ сэтгүүлд бичсэн байгаа».
«БИ ЗАВГҮЙ»
«Ойлголоо. Би эх хүн (эсвэл ажилладаг, эсвэл оюутан) болохоор бас их завгүй явдаг л даа. Тийм болохоор тантай товчхон ярья. Бид их чухал цаг үед амьдарч байна. Библид бичсэнээр бол Бурхан энэ тогтолцоог удахгүй устгах гэж байгаа. Гэхдээ энэ тогтолцооны төгсгөлийг эсэн мэнд давах хүмүүс бий. Аврагдахын тулд юу хийх ёстойг Библид бичсэн байдаг (Зеф. 2:2, 3)».