Оршил үгийн жишээ
Дурсах цуглааны урилга тараах кампанит ажилд зориулав
«Бид жилд ганцхан удаа болдог нэг чухал арга хэмжээнд танай гэр бүлийг урьж байна. Энэ арга хэмжээг 3-р сарын 26-нд дэлхий дахинд явуулна. Энэ өдөр Есүс нас барсан юм. Есүсийн нас барсан нь бидэнд ямар хамаатайг тайлбарлах Библид үндэслэсэн илтгэл үнэ төлбөргүй сонсоорой. Энэ арга хэмжээ хаана, хэзээ болохыг урилга дээр бичсэн».
«Харуулын цамхаг» 1–3 сар
«Цаг уурын өөрчлөлтөөс болоод эсвэл бага гаригтай мөргөлдөөд дэлхий сөнөх байх гэж олон хүн айдаг. Та бас тэгж боддог уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Библид юу гэж бичсэнийг үзээрэй. [Илчлэлт 11:18-ыг уншина.] Дэлхийн төгсгөлтэй холбоотой, хүмүүсийн сонирхлыг их татдаг дөрвөн асуултын хариуг энэ сэтгүүлээс уншаарай».
«БИ ӨӨРИЙН ГЭСЭН ШАШИН ШҮТЛЭГТЭЙ»
«Та шүтлэгтээ сэтгэл хангалуун байдаг бололтой. Гэхдээ хүмүүс ямар ч шашин шүтдэг бай, даян дэлхийд энх тайван тогтох (эсвэл үр хүүхдээ муу нөлөөнөөс хамгаалах, эргэн тойрны маань хүмүүс бие биеэ чин сэтгэлээсээ хайрладаг болох, бусадтай үргэлж сайн харьцаатай байх) тухай сонирхдог шүү дээ, тийм ээ?»