Энэ Дурсах цуглааны улирлаар илүү баяр хөөртэй байцгаая!
1. Дурсах цуглааны улирлаар илүү баяр хөөртэй байя гэвэл яах хэрэгтэй вэ?
1 Та 3–5-р сарын үед илүү баяр хөөртэй байхыг хүсэж байна уу? Үйлчлэлээ өргөжүүлж, боломжтой бол туслах эхлэгчээр үйлчлэх нь илүү баяр хөөртэй байх нэг арга юм. Ингэж хэлэхийн учир юу вэ?
2. Үйлчлэлээ өргөжүүлбэл илүү баяр хөөртэй болдгийн учир юу вэ?
2 Баяр хөөрийг илүү их эдлээрэй: Бид бол Еховаг шүтэж сүнслэг хэрэгцээгээ хангахлаараа сэтгэл хангалуун болж, баяр хөөр эдэлдэг бүтээл (Мат. 5:3). Бас бусдад өгөхдөө жаргал эдэлдэг (Үйлс 20:35). Дэлгэрүүлэх ажил хийхдээ Еховаг шүтэх, хүмүүст туслах гэсэн энэ хоёр хэрэгцээгээ хангадаг. Тийм учраас дэлгэрүүлэх ажилд илүү их оролцвол илүү их баяр хөөр эдэлнэ. Түүнээс гадна, ур чадвар маань илүү сайжирна. Ур чадвар сайжраад ирэхлээр өөртөө итгэлтэй болж, сандрах нь бага байна. Дэлгэрүүлэх ажилд илүү оролцвол хүмүүст сайн мэдээ хүргэж, Библийн хичээл эхлэх боломж их гарна. Тиймээс бид илүү баяр хөөртэй дэлгэрүүлж чадна.
3. 3, 4-р сард туслах эхлэгчээр үйлчлэх сайхан боломж гардгийн учир юу вэ?
3 3, 4-р сард 30 юм уу 50 цаг дэлгэрүүлэхээ шийдэж болдог учраас туслах эхлэгчээр үйлчлэх сайхан боломж гардаг. Түүнээс гадна, бид 3-р сарын 22-ны бямба гаригаас эхлэн 4-р сарын 14-ний даваа гаригийн Дурсах цуглаан болох хүртэл хүмүүсийг урих сайхан аянд оролцоно. Энэ хугацаанд хурлуудын олон дэлгэрүүлэгч аль болох олон хэсгээр явахаар «мөр зэрэгцэн» ажиллах учир баяр хөөрөөр цалгина (Зеф. 3:9).
4. Туслах эхлэгчээр үйлчлэх хүсэлтэй бол яах хэрэгтэй вэ?
4 Одооноос бэлдээрэй: Хараахан бэлдээгүй бол, хуваариа үзээд нэг юм уу нэгээс олон сард үйлчлэлээ өргөжүүлэхийн тулд ажил төрлөө яаж зохицуулж болохоо бодоорой. Энэ тухай залбираарай (Иак. 1:5). Бас гэр бүлийнхэндээ, хурлынхандаа хэлээрэй (Сур. 15:22). Эрүүл мэндийн асуудалтай юм уу их ажилтай зарим хүн туслах эхлэгчээр үйлчлэхийн баяр хөөр эдлэх боломжтойгоо ойлгож болох юм.
5. Энэ Дурсах цуглааны улирлаар үйлчлэлээ өргөжүүлбэл ямар ач тус хүртэх вэ?
5 Ехова үйлчлэгчдээ баяр хөөртэй байгаасай гэж хүсдэг (Дуу. 32:11). Энэ Дурсах цуглааны улирлаар үйлчлэлээ өргөжүүлэх гэж хичээл зүтгэл гаргавал бид өөрсдөө баярлаад зогсохгүй тэнгэрийн Эцгээ баярлуулна (Сур. 23:24; 27:11).