Та туслах эхлэгчээр үйлчлэх үү?
1. Дурсах цуглааны улирал бол үйлчлэлээ өргөжүүлэхэд таатай үе гэхийн учир юу вэ?
1 Дурсах цуглааны улирал бол үйлчлэлээ өргөжүүлэхэд таатай үе юм. Ехова хайрандаа хөтлөгдөн Хүүгээ бидний төлөө золиосолсныг энэ үеэр эргэцүүлэн боддог (Иох. 3:16). Ингэвэл Еховад улам их талархаж, түүний тухай, хүн төрөлхтний төлөө хийсэн бүхнийх нь тухай хүмүүст ярих хүсэл оргилно (Ис. 12:4, 5; Лук 6:45). Мөн энэ үеэр бид танилаа, хэсгийнхээ хүмүүсийг Дурсах цуглаанд урих тусгай кампанит ажилд оролцдог. Дурсах цуглаанд ирсэн хүний сонирхлыг нь улам татахыг хичээдэг. Та дурсах цуглааны улиралд туслах эхлэгчээр үйлчилж, үйлчлэлээ өргөжүүлэх үү?
2. 3-р сард туслах эхлэгчээр үйлчлэх нь ямар сайн талтай вэ?
2 3-р сарыг онцгой сар болгох нь: Туслах эхлэгчээр үйлчлэх сайхан боломж 3-р сард олдож байна. 30 юм уу, 50 цаг дэлгэрүүлэн туслах эхлэгчээр үйлчлэх боломжтой. Хэрэв дүүргийн харгалзагч 3-р сард эргэлт хийж таарвал туслах эхлэгчид, тусгай, байнгын эхлэгчдийн уулзалтад эхнээс нь дуустал сууж болно. Дурсах цуглаан 2013 оны 3-р сарын 26-ны мягмар гаригт болно. Уг арга хэмжээний урилга тараах кампанит ажил 3-р сарын 1-нээс эхлэх бөгөөд урьд урьдын жилийг бодвол илүү урт хугацаанд явагдана. Бас 3-р сар таван хагас, бүтэн сайнтай. Тэгэхлээр энэ сарыг онцгой сар болгох үйлсэд хувь нэмрээ оруулах тухай нухацтай бодоорой.
3. Дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохын тулд хэрхэн төлөвлөгөө гаргах вэ?
3 Одооноос төлөвлө: Туслах эхлэгчээр үйлчлэхийн тулд одооноос төлөвлөж, ажил төрлөө зохицуулаарай. Гэр бүлийнхний дэмжлэг бас чухал. Гэр бүлийнхээ хичээлээрээ хамтдаа ямар зорилго тавихаа ярилцаж, төлөвлөгөө гаргаарай (Сур. 15:22). Туслах эхлэгчээр үйлчлэх боломжгүй бол сэтгэлээр бүү унаарай. Дэлгэрүүлдэг өдрөө өмнөхөөсөө жаахан илүү дэлгэрүүлэх боломж танд бий юү? Эсвэл долоо хоногт нэг өдрөөр илүү дэлгэрүүлэх боломжтой юу?
4. Дурсах цуглааны улирлаар дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцвол ямар ач тус хүртэх вэ?
4 Дурсах цуглааны улирал буюу 3–5-р сард дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцвол Еховад үйлчилж, бусдад өгөхийн баяр хөөрийг илүү ихээр эдэлж, сэтгүүл дүүрэн байна (Иох. 4:34; Үйлс 20:35). Өөрийгөө золиослон ийнхүү хүчин чармайлт гаргавал, хамгийн гол нь, Еховаг баярлуулна (Сур. 27:11).