Түүхэнд тэмдэглэгдэх онцгой сар
Дэлхий даяар шинэ танилцуулга тараана!
1. Хаанчлал байгуулагдсаны 100 жилийн ой дөхөж байгаа энэ үед ямар аян өрнүүлэх гэж байгаа вэ?
1 Бурхны Хаанчлал байгуулагдсаны 100 жилийн ой тун дөхөж байгаа энэ үед тусгай аянд оролцож Еховад талархлаа илэрхийлэх нь хэчнээн сайхан бэ! Бид 8-р сард «Чухал асуултынхаа хариуг хаанаас олох вэ?» гэсэн шинэ танилцуулгыг дэлхий даяар тараах аян өрнүүлэх гэж байгаа билээ. Асуултынхаа хариуг Библиэс хайх хэрэгтэйг, jw.org Вэб сайтыг яаж хэрэглэхийг хүмүүс энэ танилцуулгаас мэдэж авна.
2. 8-р сард итгэл нэгтнүүдтэйгээ дуу хоолойгоо нийлүүлэн Еховаг «чанга дуугаар» магтахын тулд юу хийх вэ?
2 «Чанга дуугаар» магтаарай: Туслах эхлэгчээр үйлчилж улам идэвхтэй дэлгэрүүлэхийг хүссэн хэн бүхэнд сайхан боломж энэ 8-р сард олдоно. Баптисм хүртсэн дэлгэрүүлэгч туслах эхлэгчээр үйлчилье гэвэл 30 цаг дэлгэрүүлэх боломжтой. Мөнхүү сард баасан, бямба, ням гариг таван удаа тохиож байгаа. Тийм болохоор ажил хийдэг хүмүүс болон сургуульд сурдаг хүүхэд залуус ч туслах эхлэгчээр үйлчлэх боломжтой. Шаардлага хангасан суралцагч эсвэл хүүхэд тань дэлгэрүүлэгч болмоор байна уу? Тийм бол энэ тухайгаа ахлагчдын зөвлөлийн зохицуулагчид хэлэхээ битгий хойшлуулаарай. Түүхэнд тэмдэглэгдэх энэ сард тэд бидэнтэй хамт дэлгэрүүлбэл урам зориг нь ямар их бадрах бол оо! Жилийн нормоо гүйцээгээд 8-р сард амардаг байнгын эхлэгч олон бий. Энэхүү тусгай аянд идэвхтэй оролцохын тулд төлөвлөснөө өөрчилж болохгүй нь юу билээ? Энэ 8-р сард итгэл нэгтнүүдтэйгээ дуу хоолойгоо нийлүүлэн Еховаг «чанга дуугаар» магтахын тулд юу хийхээ гэр бүлийнхэнтэйгээ одоо ярилцаарай (Езр. 3:11; Сур. 15:22).
3. Энэ удаагийн тусгай аян юугаараа онцгой байх бол?
3 Бид өмнө нь янз бүрийн том аян зохиож байсан. Харин энэ удаагийнх нь түүхэнд тэмдэглэгдэх аян болно гэж найдаж байна. Энэ 8-р сард дэлгэрүүлэгч, туслах эхлэгчдийн тоогоороо, дэлгэрүүлсэн цагаараа шинэ дээд амжилтад хүрэх болов уу? Урьд өмнө гаргаж байгаагүй том амжилтаар 2014 оны үйлчлэлийн жилийг үдэх гэж шамдах бүх хүнийг Ехова ивээх болтугай! (Мат. 24:14).