Сонирхсон хүнтэй даруй уулзаарай
Манай Вэб сайт шинэчлэгдсэнээс хойш Библи заалгах хүсэлтээ мэдэгдэж онлайн маягт бөглөсөн хүний тоо огцом өссөн. Мөн шинэ аргаар нийтэд дэлгэрүүлэхэд өөр олон хүн Библи заалгах хүсэлт гаргажээ. Салбар эдгээр хүсэлтийн дагуу шуурхай арга хэмжээ авдаг. Жишээ нь, сонирхсон хүн jw.org сайтад маягт бөглөн Библи заалгах хүсэлтээ гаргасан бол салбар тэр хүний оршин суудаг хэсгийн ахлагчдад хоёр хоногийн дотор мэдэгддэг. Гэхдээ зарим газраас ирсэн мэдээг үзвэл Библи заалгах хүсэлтээ илэрхийлсэн хүнтэй хэдэн долоо хоног холбоо бариагүй байна. Хүний сонирхол буурахаас урьтаж уулзахын тулд бид яах ёстой вэ? (Марк 4:14, 15).
Танай хэсэгт амьдардаггүй хүн сонирхсон бол «Сонирхлыг нь дэмжээрэй» маягтыг цаг алдалгүй бөглөж хамгийн ойрын хугацаанд болох цуглаан дээр хурлынхаа нарийн бичгийн даргад өгөөрэй. Нарийн бичгийн дарга хүсэлтийг нэг хоёр хоногийн дотор зохих хуралд мэдэгдэх юм уу jw.org сайтад байдаг хурал гэсэн хуудас уруу орж салбарт мэдэгдэнэ. Тиймээс ахлагчид сайтыг байнга шалгаж байх ёстой. Сонирхсон хүний тухай мэдээ ирвэл ахлагчид даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Сонирхсон хүнтэй уулзах даалгавар авсан дэлгэрүүлэгч тэр хүн дээр цаг алдалгүй очих нь зүйтэй. Хэрэв гэртээ байхгүй бол зурвас бичиж утас, хаягаа үлдээгээрэй.