Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 11/11 х. 2
  • Асуултын булан

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Асуултын булан
  • Христиан үйлчлэл 2011
  • Ижил төстэй материал
  • Сонирхсон хүнтэй даруй уулзаарай
    Христиан үйлчлэл 2014
  • Асуултын булан
    Христиан үйлчлэл 2015
  • Салбарт ямар ажил явагддаг вэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • Сайн мэдээ дэлгэрүүлэх арга
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
Христиан үйлчлэл 2011
хү 11/11 х. 2

Асуултын булан

◼ Хэн захиалгын маягт бөглөх юм уу Интернетээр хүсэлт гаргах нь зөв бэ?

Манай хэвлэлд салбарт явуулж хэвлэл захиалах эсвэл Еховагийн Гэрчүүдтэй уулзах хүсэлт гаргах захиалгын маягт байдаг. Бас www.watchtower.org гэдэг вэб хуудсаар Библийн хичээл хийх хүсэлт гаргаж болдог. Олон хүн ийм аргаар үнэнийг мэдэж авч байгаа. Гэхдээ дэлгэрүүлэгчид хамаатан садан болон бусад хүнд сүнслэг тусламж үзүүлэх гэж өөрсдөө захиалгын маягт бөглөхөд төвөгтэй асуудал гардаг.

Захиалаагүй хэвлэл нь салбараас ирэхэд зарим хүн манай байгууллагыг дарамт үзүүлсэн, өөрсдөд нь мэдэгдэлгүй хэвлэл тараах жагсаалтад хамруулсан гэж гомдол гаргадаг. Өөрсдөө хүсээгүй гэдгийг нь мэдээгүй дэлгэрүүлэгч, салбараас ирүүлсэн хаягаар яваад очтол нөгөө хүн дургүйцэж дэлгэрүүлэгч эвгүй байдалд ордог. Тиймээс сонирхсон хүн өөрөө манай вэб хуудсаар хүсэлт гаргах юм уу захиалгын маягт бөглөх учиртай болохоос түүний өмнөөс дэлгэрүүлэгч хандах учиргүй. Ер нь, аливаа хүсэлтийг хувь хүн өөрөө биш, өмнөөс нь өөр хүн гаргасан нь тогтоогдвол салбар арга хэмжээ авдаггүй.

Тэгвэл хамаатан садан, таньдаг хүмүүстээ сүнслэг тусламж яаж үзүүлэх вэ? Хэвлэл өгье гэвэл бэлэг болгон тухайн хүнд шууд илгээж болно. Эсвэл тухайн хүн сонирхон Гэрчүүдтэй уулзахыг хүстэл та нутгийнх нь хурлын ахлагчидтай яаж холбоо барихаа мэдэхгүй бол «Сонирхлыг нь дэмжээрэй» (S-43) маягтыг бөглөж, хурлынхаа нарийн бичгийн даргад өгөөрэй. Нарийн бичгийн дарга хянаж үзээд салбарт явуулна. Харин сонирхсон хүн шорон, хорих газар, сэтгэцийн эмнэлэг гэх мэтийн газар байдаг бол өмнөөс нь салбарт хандах учиргүй. Харин тухайн газар нь дэлгэрүүлдэг Гэрчүүдтэй өөрийн биеэр уулзах юм уу салбарт өөрөө захиа бичихийг уриалаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах