Вэб сайт танилцуулгыг тараах нь
Танилцуулга «Чухал асуултынхаа хариуг хаанаас олох вэ?» гэсэн гарчигтай. Арын хуудсанд нь гурван асуулт бий. Боломж гармагц, аль асуултыг сонирхож байгааг асуугаад jw.org-д буй БИБЛИЙН СУРГААЛ > БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ гэсэн хэсгээс хариултаа яаж олохыг зааж өгөөрэй. Тэнд «Бурхны Хаанчлал гэж юу вэ?», «Бурхны Хаанчлал юу хийх вэ?» гэсэн асуултын хариу ч бий.
Танилцуулгаа байнга авч яван Бурхны Хаанчлал ямар сайхан ирээдүй авчрах тухай Библид юу гэж байдгийг хүмүүст ярьж өгцгөөе!