Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Гадаад хүнд дэлгэрүүлэх
Яагаад чухал бэ? Ехова «алив үндэстний хүн» үнэнийг мэдээсэй гэж хүсдэг (Үйлс 10:34, 35). Есүс «сайн мэдээ бүх үндэстэнд ... дэлхий даяар тунхаглагдана» гэжээ (Мат. 24:14). Бүх «хэлтэн үндэстнүүд» сайн мэдээг нааштай хүлээж авахыг Зехариа зөгнөсөн (Зех. 8:23). Агуу их гай гамшгийг эсэн мэнд давах хүмүүс «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс» байхыг элч Иохан үзжээ (Илч. 7:9, 13, 14). Тиймээс хэсгээрээ явж байгаад гадаад хүнтэй тааралдвал, тэр хүнд дэлгэрүүлэхийг бодоцгооё.
Энэ сард үүнийг оролдож үзээрэй.
Гэр бүлийн Библийн хичээлээрээ, гадаад хүнд дэлгэрүүлэх дасгал сургуулилалт хийгээрэй.