БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Олон хэлний хэсгээр дэлгэрүүлэхдээ хурлууд хамтарч ажиллах нь
Хаант төрийн сайн мэдээг хүмүүс өөрийнхөө хэлээр сонсвол дуртайяа хүлээж авдаг. Тийм ч учраас Ехова МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар «өөр өөр улс орноос ирсэн иудейчүүдэд» тухайн үед түгээмэл байсан еврей, грек хэлээр биш, өөрсдийнх нь хэлээр сайн мэдээ сонсгожээ (Үй 2:5, 8). Өнөө үед олон хэлний хэсэгт хурлууд янз бүрийн хэлээр цуглаан явуулж, нэг хороололд хамт дэлгэрүүлдэг байж болох юм. Эдгээр хурлын дэлгэрүүлэгчид давхардаж очоод айлын хүний дургүйг хүргэлгүй хэсгийн бүх хүнтэй уулзахын тулд хэрхэн хамтарч ажиллаж болох вэ?
Ярилцаж зөвлөлдөөрэй (Су 15:22): Хурлуудын үйлчлэл хариуцагчид ярилцаж байгаад бүх хуралд тохиромжтой дэлгэрүүлэх аргыг олох хэрэгтэй. Гадаад хэлээр дэлгэрүүлдэг хурлууд хэсэг багатай бол өөрийнх нь хэсгээр дэлгэрүүлэхгүй байхыг хүсэж магадгүй. Гэхдээ тэд алслагдсан хэсгээ тогтмол боловсруулж чаддаггүй болохоор тухайн хэсэгт буй хурлынхнаас хэсгийн бүх айлаар явж сонирхсон хүн байвал мэдэгдэхийг хүсэж болох юм («Байгууллага» еб х. 93 д/м 37). Эсвэл тэд хурлынхаа хэлээр ярьдаг хүнийг олоод, хаягийг нь шилжүүлэхийг гуйж болох юм (km 7/12 5, box). Гэхдээ заримдаа хоёр хэлээр ярьдаг айл байдгийг санах хэрэгтэй. Ийм хэсгийг боловсруулахдаа иргэдийн мэдээллийг хамгаалах хуулийг сахих ёстой.
Хамтарч ажиллаарай (Эф 4:16): Үйлчлэл хариуцагчийнхаа өгсөн зааврыг чанд баримтлаарай. Суралцагч тань танай хурлынхаас өөр хэлээр ярьдаг уу? Суралцагч тань хэлнийхээ хуралд шилжвэл илүү хурдан ахиц дэвшил гаргаж мэдэх юм.
Бэлдээрэй (Су 15:28; 16:1): Хэсгээрээ явж байгаад гадаад хүнтэй тааралдвал сайн мэдээ дэлгэрүүлэхийг хичээгээрэй. Ямар ямар гадаад хүнтэй таарч болохыг бодоод тэр хэлээр Библи, видео татаж аваарай. JW Language апп-аас зарим хэлээр мэндчилгээний үгийг нь сурч болно.