БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Хэсгийнхээ бүх хүнтэй уулзах
ЯАГААД ЧУХАЛ БЭ? Бүх үндэстний хүмүүс сайн мэдээг нааштай хүлээн авна гэж Зехариа зөгнөсөн (Зех 8:23). Хэн тэдэнд энэ мэдээг дуулгах вэ? (Ро 10:13–15). Бид хэсгийнхээ бүх хүнд сайн мэдээ дуулгах үүрэг хүлээдэг. Энэ нь бас завшаан юм («Еховагийн байгууллага» еб х. 84 д/м 10, 11)
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Бэлтгэлтэй байгаарай. Та дэлгэрүүлж яваад гадаад хүнтэй тааралддаг уу? JW Language (Жей даблю лайнгвиж) аппликейшн ашиглаад энгийн оршил үг сурч болно. jw.org-оос эх хэлээрээ мэдээлэл яаж олж авахыг гар утас юм уу таблетаасаа үзүүлж болно
Ажигч гярхай байгаарай. Айлаар явж байхдаа хүнтэй ярих боломжийг бүү алдаарай. Гудамжаар явж байгаа юм уу хүн хүлээгээд машинд сууж байгаа хүнтэй яриарай. Нийтэд дэлгэрүүлэхдээ, хүнтэй ярина гэсэн гол зорилгоо анхаараарай
Хичээл зүтгэлтэй байгаарай. Анх очиход гэртээ байгаагүй хүмүүстэй уулзахыг хичээгээрэй. Айл болгоны хүнтэй уулзахын тулд очдогоосоо өөр цагт, өөр өдөр очоорой. Зарим хүнтэй захидлаар, утсаар харилцах юм уу гудамжинд уулзаж болох юм
Чадах бүхнээ хийгээрэй. Сонирхсон хүнтэй даруйхан уулзаарай. Гадаад хүнтэй таарсан бол эх хэлээр нь ярьдаг хүн олохыг хичээгээрэй. Эх хэлээрээ нь ярьдаг дэлгэрүүлэгчийг олтлоо тухайн гадаад хүнтэй уулзаад л байгаарай (еб х. 94 д/м 39, 40)
«АЛС БӨГЛҮҮ ГАЗАР ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ» ГЭСЭН ВИДЕО ҮЗЭЖ ДАРААХ АСУУЛТУУДЫГ ХЭЛЭЛЦЭЭРЭЙ.
Алслагдсан хэсгийн хүмүүстэй уулзахын тулд итгэл нэгтнүүд маань хэрхэн бэлдсэн бэ? (1 Ко 9:22, 23)
Тэдэнд ямар ямар саад бэрхшээл тулгарсан бэ?
Тэд ямар ямар ивээл хүртсэн бэ?
Хэсгийнхээ илүү олон хүнтэй уулзахын тулд та ямар хүчин чармайлт гаргах вэ?