Оршил үгийн жишээ
Харуулын цамхаг 10–12 сар
«Хүний амьдрал дэндүү богино гэдэгтэй та санал нийлэх байх. Өвчин эмгэг гэж огт байхгүй, утга учиртай амьдрах цаг ирнэ гэж та боддог уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Энд юу гэж бичсэнийг анхаараарай». Айлын хүнд 10–12-р сарын «Харуулын цамхаг» сэтгүүл өгөөд 16-р хуудсан дахь өгүүллийн эхний жижиг гарчиг, Библийн зүйлийг ярилцана. Дараа уулзахдаа хоёр дахь жижиг гарчгийг ярилцахаар тохирно.
«Библийн сургаал» номыг санал болгох нь
◼ Ехова Бурхан: «Олон хүн Бурхны нэрийг ариусаасай, эрхэмлэн дээдлэгдээсэй гэж залбирдаг. Нэрийг нь хэн гэдэг юм бол гэж та бодож байсан уу? [Хариулахыг нь хүлээнэ. Дараа нь Дуулал 83:18-ыг, 195-р хуудасны 2, 3-р догол мөрийг уншина.] Ехова Бурхан болон хүн төрөлхтний төлөөх санаа зорилгынх нь тухай Библийн сургаалыг энэ номд тайлбарладаг».
◼ Залбирал: «Бурхан залбиралд яаж хариулдаг юм бол гэж та бодож байсан уу? [Хариулахыг нь хүлээнэ. Дараа нь 1 Иохан 5:14, 15-ыг, 170–172-р хуудсан дахь 16–18-р догол мөрийг уншина.] Бурханд яагаад залбирах хэрэгтэй байдаг, залбирлыг маань сонсоосой гэвэл бид яах ёстойг энэ бүлэгт тайлбарладаг».
◼ Шашин: «Шашныг хүн төрөлхтний асуудлыг шийдэх гарц гэхээсээ илүү, асуудал бэрхшээлийн үндэс гэж олон хүн үздэг болжээ. Ер нь шашин хүмүүсийг зөв зүг рүү залдаг гэж та боддог уу? [Хариулахыг нь хүлээнэ. Дараа нь Матай 7:13, 14-ыг, 145, 146-р хуудасны 5-р догол мөрийг уншина.] Бурхны сайшаалыг хүлээдэг шашны зургаан онцлогийг энэ бүлэгт бичсэн». 147-р хуудсан дахь жагсаалтыг үзүүлнэ.