БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Айлын үүдэнд соёлч боловсон байх нь
Христийн дагалдагчид «бид ертөнцөд, ... үзмэр бол[дог]» (1 Ко 4:9). Тийм учраас айлын зарим хүн биднийг цонхоороо харах юм уу хаалганыхаа цаанаас яриаг маань сонсох нь хэвийн үзэгдэл юм. Тэр ч байтугай, яриа сонсох, харж ажиглах, бичиж авах нууц камер болон бусад төхөөрөмж суулгасан байрууд байдаг. Тэгэхлээр айлын үүдэнд яавал соёлч боловсон байхыг авч үзье (2 Ко 6:3).
ҮЙЛДЛЭЭРЭЭ (Флп 1:27):
Айлын хүнийг хүндэтгэж хаалга цонхоор нь шагайж харахгүй байя. Үүдэнд нь зогсож байхдаа юм идэж, уухгүй, утсаар ярьж, мессеж бичихгүй байцгаая
ҮГ ЯРИАГААРАА (Еф 4:29):
Үүдэнд нь зогсож байхдаа айлын хүнд сонсгомооргүй юм хоорондоо битгий яриарай. Зарим дэлгэрүүлэгч хэлэх үгээ сайтар бодоод, юм ярихаас цааргалж байж ч болох юм