БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Танилцуулга ашиглан яриа өрнүүлэх нь
2018 оны 1-р сараас «Амьдрал үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын нүүр хуудас дээр ярианы жишээг голлон гаргадаг болсон. Бид хүмүүст зүгээр хэвлэл өгөх биш, тэдэнтэй ярихыг анхаардаг болсон. Дэлгэрүүлэгчдэд, аргаа өөрчлөхөд нь туслах зорилгоор зөвхөн Библи ашиглан яриа өрнүүлэхэд тустай видео үзүүлдэг. Гэхдээ айлаар дэлгэрүүлэхдээ ном хэвлэл огт ашиглаж болохгүй гэсэн үг үү? Тийм биш ээ. Жишээ нь яриа эхлэхэд танилцуулга ашиглах нь үр дүнтэй байж болох юм. Танилцуулга ашиглахаар бол дараах аргыг туршаад үзээрэй.
Танилцуулгын нүүрэнд байгаа асуултыг асуугаарай
Дараагийнх нь хуудасны дээд талд байгаа Библийн үндэстэй хариуг үзүүлээрэй. Цаг байвал, баруун талд нь байгаа тайлбараас нь уншиж ярилцаарай.
Айлын хүнд танилцуулгаа өгөөд, үлдсэн хэсгийг нь завтай үедээ уншихыг санал болгоорой.
Явахаасаа өмнө «Бодож үзээрэй» гэсний доорх асуултыг үзүүлээд давтан уулзахдаа Библиэс хариуг нь авахаар тохирно.
Давтан уулзахдаа асуултын хариуг ярилцаад, дараа уулзах үндэс тавьж асуулт асууна. Вэб сайтаас эсвэл арын хуудсанд заасан хэвлэлээс асуулт сонгож болно. Тэгээд болж өгвөл «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимол юм уу «Заах ажлын багажны хайрцаг» дахь хэвлэлийг танилцуулаарай.