ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ
Суралцагчдаа бие даан судлахыг заах
Библийн суралцагч Еховаг илүү сайн таньж мэдэн төлөвшсөн дагалдагч болоход дан ганц багштайгаа хичээл хийх нь хангалтгүй (Мт 5:3; Ев 5:12—6:2). Өөрөө бие даан судалж сурах ёстой.
Бүр анхнаас нь хичээлдээ хэрхэн бэлдэхийг суралцагчдаа зааж өгөөд цаашдаа бэлдэж байхыг зөвлөөрэй (цүм18.03 х. 6). Бие даан судлах болгоныхоо өмнө залбирахыг хэлж өгөөрэй. Цахим судалгааны хэрэгслүүдийг хэрхэн ашиглахыг зааж өгөх хэрэгтэй. Мөн jw.org сайт, JW телевизэд шинээр гарсан материалыг хаанаас үзэж болохыг хэлээрэй. Библиэ өдөр бүр унших, цуглаандаа бэлдэх, асуултынхаа хариуг яаж олохыг бага багаар заах нь зүйтэй. Бас мэдэж авсан зүйлээ эргэцүүлэн бодоход нь туслаарай.
«СУРАЛЦАГЧДАА ТУСАЛЦГААЯ—БИЕ ДААН СУДЛАХАД НЬ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Бие даан судлахдаа асуултынхаа хариуг л олоод болчихгүйг Нийта Жейдэд хэрхэн ойлгуулсан бэ?
Садар самуун үйлдэхийг Ехова хориглодог нь зөв гэдгийг Жейд яасны ачаар хүлээн зөвшөөрсөн бэ?
Хэрхэн бие даан судлахыг, сурснаа хэрхэн хэрэгжүүлэхийг суралцагчдаа заагаарай
Эргэцүүлэн бодох талаар Жейд юу ойлгосон бэ?