Оршил
Дайн дажин, зэвсэгт мөргөлдөөн гарна гэж санаа зовохгүй, амгалан тайван амьдрахыг та хүсдэг үү? Олон хүн үүнийг хүсдэг ч боломжгүй гэж боддог. Дайн, тэмцлийг огт байхгүй болгох хүн төрөлхтний оролдлого бүтэлгүйтдэгийн учрыг Библид бичсэн байдаг. Мөн даян дэлхийд энх тайван тогтоно, ийм цаг удахгүй ирнэ гэдэгт яагаад итгэж болохыг тайлбарладаг.
Энэ сэтгүүлд «дайн», «мөргөлдөөн» гэдгээр улс төрийн зорилго бүхий бүлэг хүмүүсийн хоорондох зэвсэгт тэмцлийг хэлсэн. Өгүүллүүдэд дурдсан зарим хүний нэрийг өөрчлөв.