Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 4 сар х. 8-13
  • «Бурхантай дотно байх нь [бидэнд] сайн!»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Бурхантай дотно байх нь [бидэнд] сайн!»
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «БУРХАНТАЙ ДОТНО БАЙВАЛ» АЗ ЖАРГАЛТАЙ БОЛНО
  • «БУРХАНТАЙ ДОТНО БАЙВАЛ» УТГА УЧИРТАЙ АМЬДАРНА, НАЙДВАР ӨВӨРЛӨНӨ
  • ҮРГЭЛЖ «БУРХАНТАЙ ДОТНО БАЙХ»
  • АЛДАА ГАРГАСАН Ч «БУРХАНТАЙ ДОТНО БАЙХ»
  • ҮҮРД «БУРХАНТАЙ ДОТНО БАЙХ»
  • Ах дүүстэйгээ дотно байх нь бидэнд сайн!
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Ехова бол «амьд Бурхан» гэдгийг мартахгүй байя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Эргэлзээг хэрхэн арилгах вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 4 сар х. 8-13

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 15

ДУУ 51 Бид Еховад үнэнч

«Бурхантай дотно байх нь [бидэнд] сайн!»

«Бурхантай дотно байх нь надад сайн» (ДУУ. 73:28, ШЕ).

ГОЛ САНАА

Еховатай хэрхэн дотно байх вэ? Энэ нь бидэнд ямар ач тустай вэ?

1, 2. а) Хэн нэгэнтэй дотносон нөхөрлөхийн тулд яах хэрэгтэй вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

ТАНД дотно найз бий юү? Түүнтэй хэрхэн найз болсон бэ? Цагийг хамт өнгөрүүлж, амьдралдаа юу туулсныг нь сонсож, юунд дуртай, юунд дургүйг нь мэддэг болсон нь лавтай. Бас дуураймаар санагдсан олон сайхан зан чанарыг нь анзаарсан байх. Тэгээд найзыгаа хайрладаг болсон биз ээ.

2 Хэн нэгэнтэй дотносон нөхөрлөхөд цаг зав гаргах шаардлагатай. Ехова Бурхантай дотносоход ч мөн адил. Уг өгүүллээр Бурхантай хэрхэн дотно байхыг, мөн энэ нь ямар ач тустайг ярилцана. Эхлээд, хамгийн сайн Найз Еховатайгаа дотно байх нь яагаад сайн гэдгийг бодъё.

3. Еховатай дотно байхын ач тусыг яагаад эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ? Жишээгээр тайлбарлана уу.

3 Еховатай дотно байх нь сайн гэдэгтэй та санал нийлэх нь эргэлзээгүй. Гэхдээ энэ нь хэчнээн сайн болохыг тунгаан бодохоор түүнтэй улам дотносох хүсэл бадардаг (Дуу. 63:6–8). Жишээ нь бид зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, сайн амрах, хангалттай ус уухын ач тусыг мэддэг. Гэсэн ч эдгээрийг хэрэгжүүлдэггүй, эрүүл мэндээ боддоггүй хүн цөөнгүй. Харин зөв хэвшилтэй байх нь ямар ач тустайг эргэцүүлэн бодох тусам хэрэгжүүлэх хүсэл төрнө. Үүн шиг Еховатай дотно байх нь сайн гэдгийг мэддэг байж болох ч, яагаад гэдгийг эргэцүүлэн боддог бол түүнтэй улам дотносох хүсэл бадарна (Дуу. 119:27–30).

4. Дуулал 73:28-д дуулалч юу гэж хэлсэн бэ?

4 Дуулал 73:28-ыг уншина. 73-р дууллыг бичигч Еховагийн сүмд хөгжимчнөөр томилогдсон леви хүн байв. Мөн Еховад олон жил үнэнч үйлчилсэн бололтой. Гэвч «Бурхантай дотно байх нь» сайн гэдгийг өөртөө болон бусдад сануулах хэрэгтэйг ойлгожээ. Еховагийн тухай мэдлэгээ тэлж, найзын холбоогоо батжуулах нь яагаад сайн бэ?

«БУРХАНТАЙ ДОТНО БАЙВАЛ» АЗ ЖАРГАЛТАЙ БОЛНО

5. а) Еховатай дотно байвал яагаад аз жаргалтай болдог вэ? б) Еховагийн өгдөг мэргэн ухаан таныг хэрхэн хамгаалдаг вэ? (Сургаалт үгс 2:6–16).

5 Бид Еховатай дотносох тусам аз жаргалтай байна (Дуу. 65:4). Ингэж хэлэх олон шалтгаан бий. Жишээлбэл Бурхны Үгийг уншиж, дагавал мэргэн ухаантай болно. Ийм мэргэн ухаан биднийг муу нөлөөнд автахаас хамгаалж, ноцтой алдаа гаргахаас сэргийлдэг (Сургаалт үгс 2:6–16-г уншина). Тиймээс ч Библид «Мэргэн ухааныг олдог хүн, ухаарал авдаг хүн ерөөлтэй еэ» гэж байдаг (Сур. 3:13).

6. Дуулалч яагаад баяр хөөргүй болсон бэ?

6 Еховагийн найзуудад ч гуниглах үе байдаг нь мэдээж. 73-р дууллыг бичигч сөрөг юм бодож баяр хөөргүй болсон. Муу хүмүүс Бурхныг болон хэм хэмжээг нь ойшоодоггүй атлаа сайн сайхан амьдарч байгаа юм шиг санагдан атаархаж, уурлажээ. Харгис хэрцгий, бардам хүмүүс баян тансаг, эрүүл чийрэг, ямар ч зовлонгүй амьдардаг гэж бодогдсон (Дуу. 73:3–7, 12). Үүнийг хэтэрхий анхаарсан нь Бурханд хичээл зүтгэл гарган үйлчлэх шаардлага байна уу гэж бодоход хүргэсэн. Гуньж гутарсан тэрбээр: «Зүрхээ цэвэр ариун, гараа гэмгүй байлгасан минь шал дэмий байжээ» гэдэг (Дуу. 73:13, ШЕ).

7. Гуньж гутарвал яах нь зүйтэй вэ? (Бас зургийг үзээрэй).

7 Дуулалч ихэд гуньж гутарсан ч үзэл бодлоо өөрчлөхийн тулд алхам хийсэн. Тэрбээр «Бурхны сүрлэг ариун газар орсон» бөгөөд зөв үзэл бодолтой болоход нь Ехова тусалсан (Дуу. 73:17–19, ШЕ). Биднийг ч гуньж гутрах үед хамгийн сайн Найз Ехова маань анзаардаг. Түүнд залбирч удирдлага гуйгаарай. Ингэвэл Ехова Үг болон итгэл нэгтнүүдээр дамжуулан уйтгар гунигаа давах хүч тэнхээ бидэнд өгнө. Бүр янз янзын бэрхшээл тулгарч яахаа мэдэхгүй болсон үед маань ч Ехова тусалж тайвшруулна (Дуу. 94:19).a

Леви хүн зэс тахилын ширээ болон сүмийн үүдний хооронд зогсож байна.

73-р дууллыг бичсэн леви хүн «Бурхны сүрлэг ариун газрын» өмнө зогсож байна (7-р догол мөрийг үзээрэй)


«БУРХАНТАЙ ДОТНО БАЙВАЛ» УТГА УЧИРТАЙ АМЬДАРНА, НАЙДВАР ӨВӨРЛӨНӨ

8. Бурхантай дотно байх нь бас ямар 2 ач тустай вэ?

8 Бурхантай дотно байх нь бас 2 чухал ач тустай. Нэгдүгээрт, утга учиртай амьдарна. Хоёрдугаарт, ирээдүйн бат найдвар өвөрлөнө (Иер. 29:11). Энэ талаар дэлгэрэнгүй ярилцъя.

9. Бурхантай дотно байвал утга учиртай амьдарна гэж яагаад хэлэх вэ?

9 Бурхантай дотноссоноор амьдрал утга учиртай болдог. Бурхан байдгийг үгүйсгэдэг олон хүн амьдрал ямар ч утга учиргүй, хүн төрөлхтөн эцсийн эцэст устаж үгүй болно гэж боддог. Гэхдээ бид Бурхны Үгийг судлаад «Бурхан байдаг гэдэгт, өөрийг нь цөхрөлтгүй хайдаг хүнийг шагнадаг гэдэгт итгэдэг» болсон (Евр. 11:6). Мөн Ехова биднийг өөрт нь үйлчлэх хэрэгцээтэйгээр бүтээсэн учир түүнд үйлчлэхлээрээ бид жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг (Д.хууль 10:12, 13).

10. Дуулал 37:29-д бичсэнээр Еховад итгэж найддаг хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?

10 Ажил хийж, хань ижил, үр хүүхэдтэй болж, хөгширсөн хойноо хэрэглэх хэдэн цаас цуглуулж, эцэст нь үхээд л бүх юм дуусна гэж олон хүн боддог. Тэд Бурхны өгсөн ирээдүйн найдварыг огт мэддэггүй. Харин Еховагийн үйлчлэгчид түүнд итгэж найддаг (Дуу. 25:3–5; 1 Тим. 6:17). Бас амласан бүхэн нь биелнэ гэдэгт итгэдэг. Бид диваажин дэлхийд Еховад үүрд мөнх үйлчлэх зэрэг олон сайхан ивээлийг тэсэн ядан хүлээдэг (Дуулал 37:29-ийг уншина).

11. Бурхантай дотно байхын өөр ач тус юу вэ? Тэрбээр яах вэ?

11 Өөр олон ач тус бий. Жишээ нь өөртэй нь дотно хүмүүсийг нүглээ гэмшвэл Ехова уучлахаа амладаг (Ис. 1:18). Тиймээс бид хүнд ачаа үүрэх мэт өмнө нь үйлдсэн нүглээсээ болж өөрийгөө буруутгаад явдаггүй (Дуу. 32:1–5). Бас Еховатай дотно байвал тэрбээр баярлана (Сур. 23:15). Түүнчлэн өөр олон ивээл хүртдэгээ та өөрөө ч мэддэг нь лавтай. Тэгвэл түүнтэй үргэлж дотно байхын тулд яах вэ?

ҮРГЭЛЖ «БУРХАНТАЙ ДОТНО БАЙХ»

12. Бурхантай дотносохын тулд та юу хийсэн бэ?

12 Та баптисм хүртэхээсээ өмнө Бурхантай найзлахын тулд олон юм хийсэн биз ээ. Ехова Бурхан болон Христ Есүсийн тухай үнэнийг сурч мэдэн, урьд нь үйлдсэн нүглээ гэмшиж, Бурханд бат итгэдэг болж, түүний хүслийн дагуу амьдрахын тулд чадах бүхнээ хийсэн байх. Харин Бурхантай улам илүү дотносохын тулд эдгээрийг цаашид ч хийсээр байх ёстой (Кол. 2:6).

13. Цаашдаа ч Бурхантай дотносохын тулд ямар 3 юмыг хийх хэрэгтэй вэ?

13 Яах хэрэгтэй вэ? 1) Бид цаашид ч Библиэ уншиж, судлах хэрэгтэй. Ингэхдээ Бурхныг ерөнхийд нь мэдээд л болчихгүй. Харин түүний үзэл бодол, биднээс юу хүсдэгийг ойлгож, тэр дагуу амьдрахыг хичээх учиртай (Эф. 5:15–17). 2) Биднийг хайрладгийнх нь тоймгүй олон баталгааг эргэцүүлэн бодож итгэлээ батжуулах ёстой. 3) Еховаг гомдоох үйл хэргийг үзэн ядаж, ийм юм хийдэг хүмүүсээс хол байх нь зүйтэй (Дуу. 1:1; 101:3).

14. Өдөр бүр Еховаг баярлуулахын тулд юу хийж болох вэ? (1 Коринт 10:31). (Бас зургийг үзээрэй).

14 1 Коринт 10:31-ийг уншина. Еховад таалагдах зүйлсийг чин сэтгэлээсээ хийдэг байх нь маш чухал. Өөрөөр хэлбэл бид цуглаанд явж, дэлгэрүүлэхээс гадна өдөр тутмын амьдралдаа юу ч хийсэн Еховад таалагдахыг хичээх хэрэгтэй. Жишээлбэл бүх талаар үнэнч шударга байж, байгаагаа бусадтай хуваалцдаг бол Еховаг баярлуулна (2 Кор. 8:21; 9:7). Мөн Ехова биднийг амь гэдэг бэлгийг нь ихэд эрхэмлээсэй гэж хүсдэг. Тиймээс бид идэж, уух талаар зөв хэвшилтэй байж, эрүүл байхад тустай бусад юмыг ч хийдэг. Өчүүхэн санагдах зүйлд ч өөрт нь таалагдахын тулд хүчин чармайлт гаргавал Ехова биднийг улам их хайрлана (Лук 16:10).

Зургууд: Еховаг хэрхэн баярлуулах вэ? 1. Анхаарал болгоомжтой жолоо барих: Жолоо барьж буй Гэрч эрэгтэй улаан гэрлээр зогсож байна. 2. Өөрийгөө анхаарах: Гэрч эрэгтэй гадуур алхаж биеийн дасгал хийж байна. 3. Эрүүл хооллох: Аяганд төрөл бүрийн эрүүл хүнс байна. 4. Байгаагаа бусадтай хуваалцах: Гэрч эмэгтэй гараа сойсон настай Гэрч эмэгтэйнд ирэхдээ баглаа цэцэг болон хоол барьсан байна.

Бид жолоо барихдаа анхаарал болгоомжтой байх; дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллон өөрийгөө анхаарах; байгаагаа бусадтай хуваалцах зэргээр Еховагаа баярлуулж чадна (14-р догол мөрийг үзээрэй)


15. Биднийг хүмүүст хэрхэн хандаасай гэж Ехова хүсдэг вэ?

15 Ехова шударга, шударга бус хүмүүсийн хэн хэнд нь сайхан сэтгэлээр ханддаг (Мат. 5:45). Биднийг ч бусдад ийнхүү хандаасай гэж хүсдэг. Жишээ нь Библи «хэнийг ч доромжлохгүй, хэрэлдэж маргахгүй, ... бүх хүнтэй ямагт эелдэг харьцахыг» сануулдаг (Тит 3:2). Тиймээс бид Еховад итгэдэггүй хүнийг ч дорд үздэггүй (2 Тим. 2:23–25). Бүх хүнд эелдэг, сайхан сэтгэлээр ханддаг хүн Еховатай улам дотносдог.

АЛДАА ГАРГАСАН Ч «БУРХАНТАЙ ДОТНО БАЙХ»

16. 73-р дууллыг бичигчид нэг хэсэгтээ юу гэж бодогдсон бэ?

16 Хэрэв та өөрийгөө Еховагаар хайрлуулах зохисгүй гэж бодвол яах вэ? Дээр дурдсан 73-р дууллыг бичигчид нэг хэсэгтээ яг ингэж санагджээ. Тэрбээр: «Би замаасаа гарах шахсан. Хөл минь халтирах дөхсөн» хэмээсэн (Дуу. 73:2, ШЕ). Еховагийн өмнө «зүрх [нь] шимширч», «тэнэг», «ухаангүй адгуус шиг л байснаа» хүлээн зөвшөөрсөн (Дуу. 73:21, 22, ШЕ). Тэрбээр алдаанаасаа болж өөрийгөө Еховагаар хайрлуулах зохисгүй гэж үзсэн үү?

17. а) Дуулалч бүр хамгийн хэцүү үедээ яасан бэ? б) Үүнээс бид юу мэдэж авах вэ? (Бас зургийг үзээрэй).

17 Ехова өөрийг нь орхисон гэж дуулалчид бодогдсон нь үнэндээ ахархан хугацаанд л юм. Түүний «Харин одоо би тантай үргэлж хамт байдаг. Та баруун гараас минь атгадаг. Та намайг зөвлөгөөгөөрөө чиглүүлж, алдрын оргилд хүргэнэ» гэж хэлснээс нь үзвэл хамгийн хүнд хэцүү үедээ Еховад ойртох ёстойгоо ойлгож байсан (Дуу. 73:23, 24, ШЕ). Бид ч итгэл сулрах юм уу алдаанаасаа болж сэтгэлээр унавал хөдөлшгүй хад Еховагаасаа хүч тэнхээ гуйх учиртай (Дуу. 73:26; 94:18). Ноцтой алдаа гаргахад маань ч Ехова «уучлахад бэлэн» гэдэгт бат итгэн түүн рүү эргэж ирэх хэрэгтэй (Дуу. 86:5, ШЕ). Ялангуяа хамгийн хэцүү үедээ Бурхантайгаа ойр дотно байх нь чухал (Дуу. 103:13, 14).

Зургууд: 1. Сэтгэлээр унасан Гэрч залуу орон дээрээ сууж байна. 2. Хожим нь цуглааны танхимд нэг хостой инээмсэглэн мэндэлж байна.

Итгэл суларсан үедээ Еховад ойртох хэрэгтэй. Ингэхийн тулд өмнөхөөсөө илүү их цаг гарган залбирч, цуглаандаа тогтмол яваарай (17-р догол мөрийг үзээрэй)


ҮҮРД «БУРХАНТАЙ ДОТНО БАЙХ»

18. Еховатай үүрд дотноссоор байна гэж яагаад хэлэх вэ?

18 Бид Еховатай үүрд дотносож, түүнийг мөнхөд таньж мэдсээр байна. Мэргэн ухаан, мэдлэг, хийсэн бүхнийг нь бид бүрэн «гүйцэд ойлгож чадахгүй» гэж Библид бичсэн байдаг (Ром 11:33).

19. «Дуулал» номд бичсэнээр бид юунд итгэлтэй байж болох вэ?

19 Дуулал 79:13-т «Таны ард түмэн, бэлчээрийн тань хонин сүрэг болсон бид танд үүрд талархал өргөнө. Таныг үеийн үед магтан алдаршуулна» гэжээ (ШЕ). Та ч Бурхантай дотноссоор байвал үүрд ивээл хүртэнэ гэдэгтээ бат итгэн «Бурхан зүрхийг минь хүчтэй болгодог хад ба миний мөнхийн хувь юм» гэж хэлэх биз ээ (Дуу. 73:26, ШЕ).

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • «Бурхантай дотно байхын» ач тусыг яагаад тунгаан бодох хэрэгтэй вэ?

  • «Бурхантай дотно байх» нь бидэнд сайн гэхийн учир юу вэ?

  • Үргэлж «Бурхантай дотно байхын» тулд яах хэрэгтэй вэ?

ДУУ 27 Еховагийн талд зогсогтун!

a Удаан хугацаагаар сэтгэлээр унаж, сэтгэл түгшиж, эсвэл гуньж гутарч байгаа бол мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй байж болох юм. Энэ талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2023 оны №1-ээс уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах