BalanceFormcreative/iStock via Getty Images Plus
Бусдад тусалж ганцаардалтай тэмцээрэй—Библид юу гэж байдаг вэ?
Дэлхий даяар маш олон хүн ганцаардаж, өөрийгөө бусадтай сайн найз болж чадахгүй гэж боддог. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, бусдад туслах нь ганцаардалтай тэмцэх үр дүнтэй арга ажээ.
«Тусламж хэрэгтэй хүнд тусалбал амьдрал утга учиртай болно. Бас арай бага ганцаардаж, тийм ч их тусгаарлагдмал санагдахгүй»—АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэн.
Бусдад яг яаж туслах талаар Библид тодорхой зөвлөгөө бий. Хэрэгжүүлбэл ганцаардалтайгаа амжилттай тэмцэнэ.
Яах нь зүйтэй вэ?
Өглөгч өгөөмөр байх. Хүмүүстэй биечлэн уулзаж хамт цагаа өнгөрөөх боломж хайж байгаарай. Байгаагаа дуртайяа хуваалцаарай. Тэгвэл тэд ч баярлаж талархан, нөхөрлөл тань зузаарах биз ээ.
Библийн зарчим: «Бусдад өгч бай. Тэгвэл хүмүүс та нарт өгнө» (Лук 6:38).
Тусламжийн гараа сунгах. Зовж яваа нэгэндээ туслах арга зам хайгаарай. Яриаг нь анхааралтай сонсож тэр хүнийг ойлгохыг хичээн, бодит тусламж үзүүлэх зэргээр ачаанаас нь хөнгөлж болно шүү дээ.
Библийн зарчим: «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг» (Сургаалт үгс 17:17).
Яавал бусадтай сайн харьцаатай байх талаар илүү дэлгэрэнгүйг «Гэр бүл, найз нөхөд» гэсэн өгүүллээс уншаарай.