Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 144
  • Шарил чандарлах талаар Библид юу гэж байдаг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Шарил чандарлах талаар Библид юу гэж байдаг вэ?
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Чандарлах тухай буруу ойлголт
  • Уншигчдын асуулт
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Нас барагсад ирээдүйд яах вэ?
    Бурхнаас ирсэн сайн мэдээ
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 144
Талийгаачийн зургийн хажууд тавьсан чандар хийдэг бумба

Шарил чандарлах талаар Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

Библид шарил чандарлах тухай тодорхой заавар байдаггүй. Өөрөөр хэлбэл шарилыг булж оршуулах, эсвэл чандарлах тухай заасан хууль тушаал байхгүй.

Бурханд үнэнч хүмүүс талийгаачийнхаа цогцсыг булж оршуулсан тухай Библид гардаг. Жишээ нь, Абрахам эхнэр Сарагаа нас барахад оршуулах тохиромжтой газар олох гэж их хичээжээ (Эхлэл 23:2–20; 49:29–32).

Мөн Бурханд үнэнч хүмүүс нас барагсдын цогцсыг чандарлаж оршуулсан тухай ч Библид бичсэн байдаг. Жишээ нь, Израйлын хаан Саул болон түүний гурван хөвгүүн дайнд амь үрэгдэхэд дайснууд тэдний цогцсыг гутаан доромжилжээ. Үүнийг сонссон Израйлын үнэнч дайчид тэдний цогцсыг авч, чандарлаж оршуулсан (1 Самуел 31:8–13). Библид тэдний хийсэн зүйлийг Бурхны таалалд нийцсэн үйлдэл гэж бичжээ (2 Самуел 2:4–6).

Чандарлах тухай буруу ойлголт

Буруу ойлголт: Чандарлах нь шарилыг гутаан доромжилж байгаа хэрэг.

Үнэн: Библид нас барсан хүн тоос шороондоо буцна гэж байдаг. Энэ нь цогцос задарч газарт шингэх үйл явцыг хэлж байна (Эхлэл 3:19). Чандарласан цогцос үнс буюу тоос шороо болдог учраас газарт илүү хурдан шингэдэг.

Буруу ойлголт: Библид Бурхны таалалд нийцдэггүй хүмүүсийн шарилыг л чандарласан тухай байдаг.

Үнэн: Ахан болон түүний гэр бүл гэх зэргийн үнэнч бус хүмүүсийн цогцсыг чандарласан тухай Библид байдаг нь үнэн (Иошуа 7:25). Гэхдээ тэр нь тушаал зааврын дагуу хийсэн оршуулга биш онцгой тохиолдол байсан (Дэд хууль 21:22, 23). Дээр дурдсанчлан, Саул хааны хүү Ионатан гэх мэт зарим үнэнч хүмүүсийн шарилыг ч чандарласан тухай Библид гардаг.

Буруу ойлголт: Талийгаачийг чандарлаж оршуулбал Бурхан тэр хүнийг дахин амилуулах боломжгүй болно.

Үнэн: Талийгаачийг булж оршуулсан ч, чандарласан ч, бүр далайд живсэн, эсвэл зэрлэг араатанд бариулж нас барсан хүнийг ч Бурхан амилуулж чадна. (Илчлэл 20:13). Төгс хүчит Бурхан хүнийг шинэ биетэй болгон амилуулах чадвартай (1 Коринт 15:35, 38).

Чандарлах уу? Булж оршуулах уу?—Хэрхэн шийдэх вэ?

Талийгаачийг хэрхэн оршуулах тухай шийдэхдээ дараах зүйлийг бодоорой.

  • Талийгаачийн хүсэл. Библид нас барсан хүний хүслийг хүндэтгэж, захиасынх нь дагуу оршуулсан гэр бүлийн тухай бичсэн байдаг (Эхлэл 50:4, 5; Египетээс гарсан нь 13:19).

  • Нутгийн ёс заншил. Шарилыг хэрхэн оршуулах тухай шийдэхэд тухайн нутгийн ёс заншил их хамаатай (Ёохан 19:40). Жишээ нь, Библи бичигдэж байх үед шарилыг булж оршуулах ёс заншилтай байсан (Эхлэл 49:31; 1 Самуел 28:3). Өнөө үед ч нутгийнх нь ёс заншил Библийн зарчимтай зөрчилдөхгүй бол түүний дагуу оршуулдаг хүмүүс байдаг.

  • Хууль зүйн шаардлага. Библид төр засгийн эрх мэдэлд дуулгавартай захирагдахыг уриалдаг (Ром 13:1). Зарим улс оронд шарилыг хэрхэн оршуулах тухай тодорхой заавар байдаг. Жишээ нь, чандарласан цогцсын үнсийг оршуулах газрыг тогтоож өгсөн байдаг.

  • Бусдын үзэл бодол. Библи биднийг бусдын эрх ашигт нийцүүлэхийг уриалдаг (Филиппой 2:4). Шарилыг хэрхэн оршуулах тухай шийдэхдээ дараах асуултуудыг бодох нь зүйтэй. «Гэр бүлийн гишүүд маань чандарлах, эсвэл булж оршуулах тухай ямар саналтай байна вэ? Нутгийн хүмүүсийн бодол санаа ямар вэ?»

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах