Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwex өгүүлэл 6
  • Ууртай санваартнууд, номхон дөлгөөн Гэрчүүд

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Ууртай санваартнууд, номхон дөлгөөн Гэрчүүд
  • Еховагийн Гэрчүүдийн амьдрал
  • Ижил төстэй материал
  • Нийтэд дэлгэрүүлэх ажлын үр шим—Дэлхий дахинаа
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2018
  • «Бүх үндэстэнд гэрчлэл» болдог хэвлэлийн тавиур
    Хандивыг юунд зарцуулдаг вэ?
  • Нийтэд дэлгэрүүлэх шинэ арга
    Христиан үйлчлгл 2013
  • Олон нийтэд дэлгэрүүлэх шинэ арга
    Христиан үйлчлэл 2014
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн Гэрчүүдийн амьдрал
ijwex өгүүлэл 6
Ууртай санваартан тавиур дээр байсан хэвлэлүүдийг газраар нэг тараасан байна. Хоёр Гэрч тайван зогсож байна

Ууртай санваартнууд, номхон дөлгөөн Гэрчүүд

Артур гэдэг дүүрэг хариуцагч Арменид байдаг Еховагийн Гэрчүүдийн нэг хурлыг эргэж очжээ. Тэгээд хэвлэлтэй тавиур тавиад нийтэд дэлгэрүүлж үзээгүйг нь мэджээ. Цаашид ингэж дэлгэрүүлэхийг уриалах зорилгоор тэндхийн нэг жижиг хотын хөл хөдөлгөөн ихтэй газар Артур эхнэр Анна болон Жирайр гэдэг Гэрчтэй гурвуулаа хэвлэлтэй тавиур тавиад дэлгэрүүлжээ.

Хажуугаар өнгөрч яваа хүмүүс тавиур тавингуут нь хэвлэлийг сонирхон авч байв. Тэгтэл эсэргүүцэгчдийн хараанд өртөв. Тэдэн дээр ирсэн хоёр санваартны нэг нь яах ийхийн завдалгүй тавиурыг өшиглөчихөв. Дараа нь Артурыг алгадаж нүдний шилийг нь газар унагав. Артур Анна Жирайр гурав санваартнуудыг тайвшруулах гэж оролдсон ч үр дүнд хүрсэнгүй. Санваартнууд тавиурыг хөлөөрөө дэвсэлж, хамаг хэвлэлийг нь газраар нэг тарааж, Гэрчүүдийг харааж сүрдүүлж байгаад явав.

Гурван Гэрч гомдол мэдүүлэхээр цагдаагийн газарт очив. Болсон явдлыг бичиж өгсний дараа цагдаагийн газрын ажиллагсад болон цагдаа нарт Библийн тухай товч ярьж өгчээ. Дараа нь тэр гурвыг ахлах цагдаа руу аваачив. Эхэндээ тэрбээр зөвхөн гомдол гаргасан шалтгааныг л асууж байлаа. Гэхдээ Артур том биетэй атлаа алгадуулсан ч сөргөлдөөгүйг нь сонсоод хэргийн талаар асуухаа больж, Гэрчүүдийн итгэл үнэмшлийн талаар сонирхож эхлэв. Тэд бараг дөрвөн цаг ярилцжээ. Яриаг нь сонсоод сэтгэл нь хөдөлсөн цагдаа: «Хөөх, ямар гайхалтай шашин бэ! Би ч бас Гэрч болдог юм бил үү?» хэмээн дуу алджээ.

Артур Анна хоёр дахиад нийтэд дэлгэрүүлж байна

Артур Анна хоёр

Маргааш нь Артурыг дахиад нийтэд дэлгэрүүлж байхад өчигдрийнх нь явдлыг харсан хүн түүн дээр иржээ. Санваартантай огт муудалцалгүй тайван байсныг нь магтсан. Бас санваартнуудыг хүндэтгэхээ больсноо хэлжээ.

Тэр орой ахлах цагдаа Артуртай утсаар ярьж «Манай ажил дээр дахин ирээрэй» гэв. Гэхдээ хэргийн талаар бус Библийн тухай их асуув. Энэ ярианд өөр хоёр цагдаа оролцов.

Маргааш нь Артур ахлах цагдаа дээр очиж Библид үндэслэсэн хэд хэдэн видео үзүүлэхээр болов. Ахлах цагдаа бусдыгаа дуудаж хамт видео үзжээ.

Санваартнуудын өдөөсөн олиггүй явдал цагдаа нарт гэрчлэх боломжийг бүрдүүлсэн. Цагдаа нар ч Еховагийн Гэрчүүдийн талаар сайхан сэтгэгдэлтэй үлдсэн.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах