Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүмх18 11 сар х. 1-4
  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • «Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
  • «Амьдрал, үйл эрэг цуглаанаар үзэх материал»–ын хавсралт—2018
  • Дэд гарчгууд
  • 11 САРЫН 5–11
  • 11 САРЫН 12–18
  • 11 САРЫН 19–25
  • 11 САРЫН 26—12 САРЫН 2
«Амьдрал, үйл эрэг цуглаанаар үзэх материал»–ын хавсралт—2018
цүмх18 11 сар х. 1-4

«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт

11 САРЫН 5–11

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЁОХАН 20, 21

«Чи намайг эдгээрээс илүү хайрладаг уу?»

nwtsty Ёох 21:15, 17-гийн тайлбар

Есүс Петр гэгддэг Симоноос ... гэж асуухад: Есүс өөрийг нь гурван удаа үгүйсгэсний дараахан Петртэй ийн ярилцжээ. Есүс өөрийнх нь талаар Петрийн юу гэж бодож байгааг мэдэх гэж гурван удаа асуухад Петр «гуниглажээ» (Ёох 21:17). Ёох 21:15–17-д хайрлах гэсэн утгатай агапао, филео гэсэн хоёр грек үйл үгийг хэрэглэжээ. Хоёр удаа Есүс Петрээс «Чи намайг хайрладаг (агапао) уу?» гэж асуухад Петр «хайртай (филео)» гэж хариулсан. Сүүлд нь Есүс: «Чи намайг хайрладаг (филео) уу?» гэж асуухад Петр хайртайгаа (филео) хэлсэн. Петрийг хайртайгаа батлан хэлэх болгонд Есүс энэ хайр нь хурганууд болох Есүсийн шавь нарыг тэжээж, «хариулахад» хөтлөх ёстойг хэлсэн (Ёох 21:16, 17; 1 Пе 5:1–3). Петрт хайраа гурван удаа батлах боломж өгөөд хонинуудыг хариулах үүрэг даатгасан. Ийнхүү, өөрийг нь гурван удаа үгүйсгэснийг нь уучилсан гэдэгт эргэлзэх хэрэггүйг ойлгуулжээ.

чи намайг эдгээрээс илүү хайрладаг уу?: Дүрмийн хувьд «эдгээрээс илүү» гэдгийг янз янзаар ойлгож болно. Зарим эрдэмтэн «чи эдгээр шавь нарыг хайрладгаасаа илүү намайг хайрладаг уу?» юм уу «чи намайг эдгээр шавь нар хайрладгаас илүү хайрладаг уу?» гэсэн утгыг илүүд үздэг. Гэхдээ Есүс «чи намайг эдгээр зүйлээс илүү хайрладаг уу?» гэж асуусан нь загас юм уу загасчлах ажилтай нь холбоотой байсан бололтой. Тэгвэл Есүс ерөнхийдөө «Чи намайг эд материал юм уу материаллаг зорилгоос илүү хайрладаг уу? Хэрэв тийм бол миний хургануудыг тэжээ» гэж хэлсэн болно. Петрийн урьдын үйлдлийг бодвол энэ асуулт оновчтой байсан. Петр Есүсийн анхны шавь нарын нэг байсан боловч (Ёох 1:35–42) шууд бүрэн цагаар Есүсийг дагаагүй. Харин буцаж загасчлах ажлаа хийсэн. Хэдэн сарын дараа Есүс түүнийг томоохон бизнес эрхэлж байхад нь дуудан «хүмүүсийн загасчин» болгожээ (Мт 4:18–20; Лу 5:1–11). Есүсийг нас барсны дараахан Петр дахиад загасанд явлаа гэж хэлсэн бөгөөд бусад элч нар хамт явжээ (Ёох 21:2, 3). Тиймээс шийдэмгий алхам хийх хэрэгтэйг Есүс Петрт ойлгуулах гэсэн бололтой. Загасыг буюу загасчлах бизнесээ амьдралынхаа эн тэргүүнд тавих уу, эсвэл Есүсийн хурганууд буюу дагалдагчдыг хариулах ажлыг илүү чухалд үзэх үү гэсэн сонголт түүний өмнө байжээ (Ёох 21:4–8).

гурав дахь удаагаа: Петр Эзнээ гурван удаа үгүйсгэсэн байхад одоо Есүс түүнд хайраа батлах боломжийг гурван удаа өгч байна. Петр Есүсийг хайрладгаа хэлэхэд Есүс ариун үйлчлэлийг эн тэргүүнд тавин хайраа харуулах хэрэгтэй гэсэн. Петр бусад хариуцлагатай эрчүүдтэй хамт Христийн дагалдагчдын сүргийг тэжээж, батжуулж, хариулах ажээ. Тэд тослогдсон байсан боловч Бурхны тухай мэдлэгээр үргэлж тэжээгдэх учиртай байв (Лу 22:32).

Эрдэнэс хайх нь

nwtsty Ёох 20:17-гийн тайлбар

Надаас зуурахаа боль: Грек үйл үг хаптомаи нь «гар хүрэх» юм уу «зуурах» гэсэн утгатай. Зарим орчуулгад Есүсийн үгийг «Надад битгий хүр» гэж орчуулсан байдаг. Гэхдээ Есүс Магдалын Мариаг хүрэхийг нь хориглсон юм биш. Яагаад гэвэл амилсных нь дараа өөрийг нь харсан бусад эмэгтэй хөлнөөс нь барихад Есүс хориглоогүй (Мт 28:9). Магдалын Мариа Есүсийг шууд тэнгэр өөд явах вий гэж айсан бололтой. Эзэнтэйгээ хамт байхыг их хүсэж байсан болохоор Есүсийг чанга бариад тавьж өгөхгүй байсан. Есүс хараахан явах болоогүй гэдгээ ойлгуулахын тулд Мариад өөрөөс нь зуурахаа болиод шавь нар луу нь очиж өөрийнх нь амилсан тухай мэдэгдээрэй гэж хэлсэн.

nwtsty Ёох 20:28-ын тайлбар

Эзэн минь, Бурхан минь!: Зарим эрдэмтэн энэ үгийг гайхсандаа уулга алдан Есүст хэлсэн боловч үнэндээ Бурхан буюу Есүсийн Эцэгт хандаж хэлсэн үг гэж үздэг. Нөгөө зарим нь грек эх бичгээс үзвэл Есүст хандаж хэлсэн үг гэж үзэх ёстой гэдэг. Тийм байлаа ч, «Эзэн минь, Бурхан минь» гэсэн үгийн санааг Библийн бусад хэсгийн хам сэдвээс ойлгож болно. Энэ явдлаас өмнөхөн Есүс шавь нар луугаа хүн явуулан «Би өөрийнхөө болоод та нарын Эцэг рүү, өөрийнхөө болоод та нарын Бурхан руу явж байна» гэж хэлүүлсэн учраас Томас Есүсийг Төгс хүчит Бурхан гэж бодоогүй нь лавтай (Ёох 20:17). Есүсийг «Эцэгтээ» залбирч «цорын ганц жинхэнэ Бурхан» гэж хэлснийг Томас сонссон (Ёох 17:1–3). Тиймээс Есүсийг «Бурхан минь» гэж дуудсан нь дараах шалтгаан байж болох юм: Тэрээр Есүсийг төгс хүчит Бурхан биш «бурхан» гэж үзсэн (Ёох 1:1-ийн тайлбарыг үзнэ үү). Эсвэл Еврей Сударт гардагчлан Бурхны үйлчлэгчид Еховагаас ирсэн тэнгэрийн элчүүдэд хэрхэн хандсаныг дуурайсан байж болох юм. Зарим хүн юм уу Библи бичигчид тэнгэрийн элчүүдтэй харьцахдаа Ехова Бурхантай харьцсан мэт хэлсэн, бичсэнийг Томас сайн мэддэг байсан бололтой (Эх 16:7–11, 13; 18:1–5, 22–33; 32:24–30; Шү 6:11–15; 13:20–22-тай харьцуулна уу). Тиймээс Томас Есүсийг Бурхны төлөөлөгч гэдгийг хүлээн зөвшөөрөн «Бурхан минь» гэж хэлсэн бололтой.

11 САРЫН 12–18

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 1–3

«Бурхны агуу хүч Христийн дагалдагчдын дээр буув»

w86 12/1 29 ¶4-5, 7

Хандив өргөвөл жаргалтай болдог

МЭ 33 онд Христийн дагалдагчдын хурал байгуулагдсан анхны өдөр шашнаа өөрчилж баптисм хүртсэн 3 000 хүн «хамт цуглаж, хамт хооллож, байнга залбирч байлаа». Яагаад? Шинэхэн христианууд «элчүүдийн сургаалыг шимтэн сонсож» итгэлээ бэхжүүлэхийн тулд юм (Үй 2:41, 42).

Иудейчүүд болон бусад үндэстний хүмүүс Тавь дахь өдрийн баяраар л Иерусалимд байх төлөвлөгөөтэй ирсэн байсан. Гэхдээ шинээр Христийн дагалдагч болсон хүмүүс итгэлээ бэхжүүлэхийн тулд илүү удаан байхыг хүсжээ. Тийм учраас хоол болон хонох газар их хэрэгтэй болжээ. Зарим нь мөнгө төгрөг муутай байхад зарим нь ахиу мөнгөтэй байлаа. Тиймээс түр хугацаанд мөнгө нийлүүлэн хэрэгтэй хүмүүст хуваарилдаг болжээ (Үй 2:43–47).

Эдлэн газраа зараад бүх юмаа бусадтай хуваалцах эсэхээ хүн өөрөө шийдсэн. Хэн ч албадлагаар юмаа зарах юм уу хандив өргөөгүй. Бас ядуурлыг дэмжсэн хэрэг биш байв. Баян хүмүүс бүх юмаа зараад ядуу болсон гэсэн үг бас биш. Харин тухайн үед тэд итгэл нэгтнүүдээ өрөвдсөндөө, бас Хаант төрийн үйл хэргийг урагшлуулахад хэрэгтэй зүйлээр хангахын тулд эд зүйлээ зараад бүх мөнгөө хандивлажээ (2 Ко 8:12–15-тай харьцуулна уу).

Эрдэнэс хайх нь

it-2 61 ¶1

Есүс Христ

«Амь өгөхөөр томилогдсон Нэгэн». Христ Есүс төгс хүмүүн амиа Эцгийнхээ нигүүлслийн илэрхийлэл болгон золиосолсон. Үүний дүнд Христ сонгогдсон дагалдагчидтайгаа тэнгэрт хамт захирах бөгөөд Хаант төрийнх нь захиргаан дор дэлхий дээр амьдрах ард түмэндээ зориулсан арга хэмжээг авах боломж бүрдсэн (Мт 6:10; Ёох 3:16; Эф 1:7; Ев 2:5). Ийнхүү Есүс хүн төрөлхтний хувьд «амь өгөхөөр томилогдсон Нэгэн» болжээ (Үй 3:15). Энд хэрэглэсэн грек үгийн үндсэн утга нь «гол удирдагч» бөгөөд үүнтэй холбоотой үгээр израйлчуудын «удирдагч» байсан Мосег хэлсэн байдаг (Үй 7:27, 35).

cl 265 ¶14

«Уучлахад бэлэн» Бурхан

14 Ехова хэрхэн уучилдаг талаар Үй 3:19-д «Тиймээс нүглээ уучлуулъя гэвэл гэмшиж, Бурхан руу эргэцгээ» гэж бичсэн байдаг. Энд «уучлуулах» гэж орчуулсан грек үйл үг нь «арилгах, ... цуцлах юм уу устгах» гэсэн утгатай. Зарим эрдэмтэн энэ үг нь бичсэн зүйлийг баллаж арилгах дүр зургийг илэрхийлдэг гэдэг. Яаж арилгадаг байсан юм бол? Эрт үед бэхийг нүүрстөрөгч, давирхай, усаар хийдэг байжээ. Бэхээр бичээд удаагүй байхдаа нойтон хөвөнгөөр амархан баллах боломжтой байв. Еховагийн нинжин сэтгэлийг ийнхүү уран тод дүрсэлсэн юм. Хөвөнгөөр арчиж арилгах мэт Ехова нүглийг маань уучилдаг.

11 САРЫН 19–25

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 4, 5

«Тэд Бурхны Үгийг зоригтой тунхагласаар байв»

w08 9/1 15, box

Аман яриаг ариун бичээс болгосон нь—Бичгийн ажил ба эртний Христийн дагалдагчид

Элчүүд бичиг үсэгт тайлагдаагүй байсан уу?

Иерусалимын удирдагчид болон ахлагчид «Петр Ёохан хоёрын зоригтой байгааг, эрдэм номгүй, эгэл жирийн хүмүүс болохыг нь ажиглаад ихэд гайхсан» (Үй 4:13). Элчүүд үнэхээр боловсролгүй, бичиг үсэгт тайлагдаагүй байсан уу? Энэ талаар нэгэн номд «энэ үгийг шууд утгаар ойлгоод Петр Ёохан хоёрыг сургуульд сураагүй, уншиж, бичиж чаддаггүй байсан гэж бодож болохгүй болов уу. Энэ нь зүгээр л элчүүд болон тэднийг шүүж байсан хүмүүсийн нийгмийн давхарга их ялгаатай байсныг хүлээн зөвшөөрсөн тайлбар юм» гэж бичжээ («The New Interpreter’s Bible»).

w08 5/15 30 ¶6

«Үйлс» номын онцлох санаа

4:13—Петр Ёохан хоёр бичиг үсэгт тайлагдаагүй, боловсролгүй хүмүүс байсан уу? Үгүй. Раббигийн сургуульд шашны сургалтад суугаагүй учраас тэднийг «эрдэм номгүй, эгэл жирийн хүмүүс» гэжээ.

it-1 128 ¶3

Элч

Христийн дагалдагчдын хурал дахь үйл ажиллагаа. Тавь дахь өдрийн баярт Бурхан агуу хүчээ цутгасан нь элчүүдийг их хүчирхэгжүүлсэн. «Үйлс» номын эхний таван бүлэгт удирдагчид өөрсдийг нь шоронд хийж, зодож, амь насанд нь заналхийлсэн ч элчүүд огтхон ч айлгүй сайн мэдээ болон Есүсийн амилсныг зоригтойгоор тунхагласныг тэмдэглэсэн байдаг. Тавь дахь өдрийн баярын дараах энэ хугацаанд элчүүд агуу хүчний нөлөөгөөр идэвхтэй удирдсаны үр дүнд Христийн дагалдагчдын хурал гайхалтай тэлэн өргөжсөн (Үй 2:41; 4:4). Тэдний үйл ажиллагаа эхлээд Иерусалимд төвлөрч байгаад улмаар Самари, дараа нь тухайн үеийн хүмүүс мэдэж байсан бүх газар оронд дэлгэрчээ (Үй 5:42; 6:7; 8:5–17, 25; 1:8).

Эрдэнэс хайх нь

it-1 514 ¶4

Булангийн чулуу

Дуулал 118:22-т барилгачдын голсон чулуу «булангийн тулгуур чулуу (үгч., «толгой»)» (еврэйгээр, рошпинна) болохыг илчилдэг. Есүс энэ зөгнөлөөс эш татаад өөрийгөө «булангийн гол чулуу» (грекээр, кефалегониас, булангийн толгой). гэдгээ хэлсэн (Мт 21:42; Мр 12:10, 11; Лу 20:17). Зарим барилгын булангийн орой дээрх чулуу ил харагддаг байв. Христийн тослогдсон дагалдагчдын хурлыг Бурхны агуу хүчээр баригдсан байшин, сүмтэй зүйрлэдэг бөгөөд Есүс Христ бол уг хурлын тэргүүн юм. Петр бас Дуулал 118:22-ыг Христтэй хамааруулан түүнийг барилгачдын голсон «чулуу» боловч Бурхны сонгосон «булангийн гол чулуу» болсон хэмээжээ» (Үй 4:8–12; бас 1 Пе 2:4–7-г үзнэ үү).

11 САРЫН 26—12 САРЫН 2

БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ҮЙЛС 6–8

«Христийн дагалдагчдын шинэ хурал соригдсон нь»

bt 41 ¶17

«Бид ... Бурханд захирагдах ёстой»

17 Шинээр үүссэн хуралд дотроосоо ярвигтай асуудал гарч ирэн хуралд аюул учирчээ. Ямар асуудал байсан бэ? Баптисм хүртсэн хүмүүсийн дунд өөр нутгаас ирсэн хүмүүс их байсан бөгөөд тэд гэртээ харихаасаа өмнө илүү ихийг сурах хүсэлтэй байв. Иерусалимд амьдардаг шавь нар нь тэдэнд хэрэгтэй хоол хүнс болон бусад зүйлсээр хангахын тулд мөнгөө хандивласан (Үй 2:44–46; 4:34–37). Энэ үед ярвигтай асуудал гарсан. «Өдөр тутам хоол хүнс тараахдаа грек хэлтэй бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхраагүй» ажээ (Үй 6:1). Гэхдээ еврей хэлтэй бэлэвсэн эмэгтэйчүүдийг анхаарч байжээ. Тиймээс алаг үзэх асуудал байсан бололтой. Энэ нь хурлын эв нэгдлийг бусниулж болзошгүй ноцтой асуудал байлаа.

bt 42 ¶18

«Бид ... Бурханд захирагдах ёстой»

18 Өргөжиж буй хурлын удирдах зөвлөлийн элчүүд «хоол хүнс тараах гээд Бурхны үгийг заахаа хойш тавих нь» ухаалаг биш гэдгийг ойлгосон (Үй 6:2). Энэ асуудлыг шийдэхийн тулд шавь нарт «Бурхны агуу хүчээр удирдуулдаг, мэргэн ухаантай 7 хүнийг дундаасаа сонгохыг» захиж тэдэнд энэ чухал ажлыг даалгасан (Үй 6:3). Шаардлага хангасан хүмүүс хэрэгтэй байсны учир нь тэд зөвхөн хоол хүнс тараах бус, санхүү барьж, эд зүйл худалдан авч, нямбай тэмдэглэл хөтлөх байв. Сонгогдсон хүмүүс бүгдээрээ грек нэртэй учраас гомдсон бэлэвсэн хүмүүст хоол хүнс тараахад илүү тохиромжтой байсан болов уу. Элчүүд нэр дэвшигчдийн талаар судалж, залбирч байгаад уг долоон хүнд энэ чухал ажлыг даалгасан.

Эрдэнэс хайх нь

bt 45 ¶2

Стефан «Бурхны таалалд нийцдэг ... хүч чадалтай» хүн

2 Энэ мөчид Стефаны нүүр царайнаас гайхалтай нэг юм харагдсан. Шүүхийнхэн түүнийг ширтэн харахад царай нь «тэнгэрийн элчийнх мэт байв» (Үй 6:15). Тэнгэрийн элчүүд Ехова Бурхны мэдээг хүргэдэг учраас айдасгүй, тайван амгалан байдаг. Үзэн ядах хар санаанд идэгдсэн шүүгчдийн нүдэнд ч хүртэл Стефан тийн харагдсан. Тэрээр яаж тийм тайван байж чадсан бэ?

bt 58 ¶16

«Есүсийн тухай сайн мэдээг» тунхаглах нь

16 Өнөө үеийн Христийн дагалдагчид ч Филиптэй ижил ажил хийх завшаантай. Тэд аялах гэх зэргийн янз бүрийн нөхцөлд тааралдсан хүмүүст Хаант төрийн сайн мэдээ хүргэдэг. Тэд шударга зүрх сэтгэлтэй хүмүүстэй цөөнгүй тааралддаг нь санамсаргүй тохиолдол биш юм. Учир нь сайн мэдээг «бүх үндэстэн, бүх овог, бүх хэлтэн, бүх ард түмэнд» тунхаглах ажлыг тэнгэрийн элчүүд удирдан чиглүүлж байна гэж Библид бичсэн байдаг (Ил 14:6). Есүс бас тэнгэрийн элчүүд дэлгэрүүлэх ажлыг удирдан чиглүүлэхийг зөгнөсөн. Тэрээр буудай ба зэрлэг өвсний тухай үлгэрийг тайлбарлахдаа ургац хураах цаг буюу энэ тогтолцооны төгсгөлийн үед «буудай хураагчид нь тэнгэрийн элчүүд» юм гэсэн. Мөн тэнгэрийн элчүүд «бусдаар нүгэл үйлдүүлдэг болон хорон юм хийдэг хүмүүсийг Бурхны Хаант төрөөс гаргана» гэж тайлбарласан (Мт 13:37–41). Үүний зэрэгцээ тэнгэрийн элчүүд тэнгэрт амьдрах найдвартай хүмүүсийг, дараа нь Еховагийн байгууллагадаа оруулахыг хүссэн хүмүүс буюу «өөр хоньдын» «үй олон хүнийг» цуглуулах байв (Ил 7:9; Ёох 6:44, 65; 10:16).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах