«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
1-Р САРЫН 1–7
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 32, 33
Сэтгэл нь зовж буй нэгнээ тайвшруулах нь
it-1 710
Елиху
Елиху хэнийг ч алаг үздэггүй, хэнд ч ая тал засдаггүй хүн байлаа. Бүтээгч Бурхан Агуу хүчит нэгэн гэдгийг, мөн өөрийгөө Иов шиг шавраар бүтээгдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг байсан. Бас Елифаз, Билдад, Зофар нар шиг Иов руу дайрч давшлаагүй. Харин ч найзын ёсоор элэгсэг дотно ярилцсан (Иов 32:21, 22; 33:1, 6).
1-Р САРЫН 15–21
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 36, 37
Эрдэнэс хайх нь
it-1 492
Харилцаа холбоо
Эрт үед Палестин, Ойрх дорнодын орнуудад мэдээ мэдээлэл янз бүрийн аргаар тархдаг байсны дотор амнаас ам дамжих нь түгээмэл байв (2Са 3:17, 19; Иов 37:20). Аянчин жинчид зам дагуух хот суурингаас хоол унд, хэрэгтэй зүйлсээ базаахаар буудаллахдаа хол ойрын мэдээ мэдээлэл их тараадаг байжээ. Тухайн үеийн Палестин нь Ази, Африк, Европын орнуудыг бодвол газар зүйн өвөрмөц байрлалтай учир жингийн цуваа тасардаггүй байв. Оршин суугчид нь гадна дотнын сонин сайхныг зах дээрээс сонсох боломжтой байсан учраас өөр улсад болж буй чухал үйл явдлын талаарх мэдээнээс хоцордоггүй байж.
1-Р САРЫН 22–28
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 38, 39
Эрдэнэс хайх нь
it-2 222
Хууль тогтоогч
Ехова хууль тогтоодог. Хорвоо ертөнцийн бүхий л хуулийг Ехова тогтоосон. Тийм учраас амьтай, амьгүй бүх бүтээл нь түүний тогтоосон физикийн хуульд захирагддаг (Иов 38:4–38; Иов 39:1–30; Ду 104:5–19). Хүн сэтгэн бодох, Бурхантай дотносох чадвартай оюун ухаант бүтээл учир Бурхны тогтоосон физикийн хууль төдийгүй ёс суртахууны хэм хэмжээнд нь захирагддаг (Ро 12:1; 1 Ко 2:14–16). Тэнгэрийн элчүүд ч мөн адил Еховагийн хуульд захирагддаг (Ду 103:20; 2 Пе 2:4, 11).
Еховагийн тогтоосон физикийн хуулийг зөрчих боломжгүй (Ие 33:20, 21). Хорвоо ертөнцийн бүхий л зүйлс түүний хууль хэчнээн найдвартай баталгаатай болохыг харуулдаг. Эрдэмтэд энэ хуульд үндэслээд од эрхсийн хөдөлгөөнийг секундын нарийвчлалтай тооцоолж чаддаг. Физикийн хуулийг зөрчвөл үр дагаврыг нь тэр дороо л үзнэ. Үүний нэгэн адил Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээ өөрчлөгдөшгүй учир зөрчсөн хэн боловч үр дагавраас нь зайлах боломжгүй. Тэр дороо шийтгүүлэхгүй байж болох ч байгалийн хууль заавал үйлчилдэг шиг цаг нь болохоор хор уршгийг нь заавал амсана. «Хэн ч Бурхныг хуурч чадахгүй. Яагаад гэвэл хүн юу тарьснаа хурааж авдаг» (Гал 6:7; 1 Ти 5:24).
1-Р САРЫН 29—2-Р САРЫН 4
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ИОВ 40–42
Эрдэнэс хайх нь
it-2 808
Гутаан доромжлох
Иов өөрийг нь хэчнээн гутаан доромжилсон ч үнэнч байдлаа хадгалж үлдсэн зөв шударга хүн байв. Гэхдээ буруу ойлголтоосоо болж засаж залруулах шаардлагатай алдаа гаргажээ. Елиху: «Хэн Иов шиг вэ? Тохуурхлыг ус адил уудаг» гэж түүний талаар хэлсэн удаатай (Иов 34:7, АББН, 2013). Иов Бурхнаас илүү шударга зөв хэмээн өөрийгөө зөвтгөхийг л хичээж байв (Иов 35:2; 36:24). Иовын гурван «найз» хайр найргүй дайрч давшлахад тэрбээр Бурхныг бус өөрийг нь доромжилж байна гэж үзсэн. Тийм ч учраас Иов өөрийг нь доромжилж тохуурхахыг хүсэмжилдэг гэлтэй болжээ. Яг л цангасан хүн усыг дуртайяа уудаг шиг. Харин үнэндээ Иовыг биш Бурхныг гүтгэн доромжилж байсан билээ. Энэ бүхнийг ойлгоход нь Бурхан түүнд тусалсан юм (Иов 42:7). Үүний нэгэн адил израйлчууд хаантай болохыг хүсэхэд нь Ехова: «Тэд чамайг үл хэрэгсэж байгаа юм биш, харин тэднийг захирах хаан байхаас Намайг эсэргүүцэж байгаа хэрэг юм» гэж зөнч Самуелд хэлсэн байдаг (1Са 8:7). Бас Есүс: «Миний нэрнээс болж бүх үндэстэн та нарыг үзэн ядна» гэж дагалдагчдадаа хэлж байсан (Мт 24:9). Христийн дагалдагчид эдгээр зүйлийг санаж явбал доромжлолыг тэвчих хүчтэй болно, шагнал ч хүртэнэ (Лу 6:22, 23).
2-Р САРЫН 5–11
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 1–4
Эрдэнэс хайх нь
it-1 425
Хивэг
Арвай, улаан буудай гэх мэт үр тарианы нимгэн хальс. Библид хивгийг бэлгэдлийн утгаар хэрэглэсэн байдаг ч эндээс эрт үеийн тариа цайруулах арга ямар байсныг мэдэж болно. Ургац хураасны дараа тариаг хүнсэнд хэрэглэгддэггүй хальснаас нь ялгадаг. Үүний нэгэн адил ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнгүй зүйлийг сайн зүйлээс ялгаж хаяхыг хивгээр жишээ татан тайлбарсан нь яг оножээ.
Тариа буудайг цайруулахдаа эхлээд хальсыг нь цохиж бутлаад дараа нь шигшихэд хальс нь тоос мэт салхинд хийсдэг. Ехова Бурхан бузар муу хүмүүс хийгээд эсэргүүцэгч үндэстнүүдийг, мөн ард түмнийхээ дундаас тэрслэгчдийг үгүй хийхийг ийнхүү тодорхой зүйрлэжээ (Иов 21:18; Ду 1:4; 35:5; Ис 17:13; 29:5; 41:15; Хо 13:3). Бурхны Хаант төр дайснуудаа тариа цайруулах мэт бутлан сүйрүүлэхэд тэд хальс мэт хийсэн үгүй болно (Да 2:35).
Хэрэгцээгүй болсон хивгийг хураасан үр тариа уруу хийсэж ирэхээс сэргийлэн цуглуулж шатаадаг байв. Үүний нэгэн адил хуурамч шашин шүтдэг бузар муу хүмүүс устгагдахыг баптисм хүртээгч Ёохан зөгнөсөн. Тэрхүү зөгнөлийн дагуу Есүс Христ буудайгаа хурааж, «хивгийг унтаршгүй галд шатаана» (Мт 3:7–12; Лу 3:17).
2-Р САРЫН 12–18
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 5–7
Эрдэнэс хайх нь
it-1 995
Булш
Дуулал 5:9-ийг элч Паул иш татан Ром 3:13-т хорон муу, зальтай хүмүүсийн амыг «задгай булш» гэж хэлсэн. Задгай булш ялзарч муудсан үхэгсдээр дүүрэн байдгийн адил тэдний үг яриа хорон муу үгээр дүүрэн (Мт 15:18–20-той харьцуулна уу).
2-Р САРЫН 26—3-Р САРЫН 3
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 11–15
Өөрийгөө Бурхны амласан амар тайван шинэ ертөнцөд байгаагаар төсөөлөөрэй
w06 5/15 18 ¶3
«Дуулал» номын онцлох санаа I
11:3—Сууриуд гэдгээр юуг хэлсэн бэ? Хүний нийгмийн үндэс суурь болох хууль, дэг журам, шударга ёсыг хэлсэн. Эдгээр нь гажуудвал нийгэм эмх замбараагаа алдаж, шударга ёс үгүй болдог. Ийм нөхцөлд ч зөв шударга хүн Бурханд бүрэн дүүрэн итгэж найдах ёстой (Ду 11:4–7).
kr 236 ¶16
Хаант төр Бурхны хүсэл тааллыг дэлхий дээр биелүүлнэ
16 Аюулгүй байдал. Исаиа 11:6–9-д дүрсэлсэн сэтгэл хөдөлгөм үг бодитоор, бүрэн утгаараа биелэхийг бид харна. Эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд залуус бүгдээрээ хаана ч явсан аюулгүй байх болно. Хүн, амьтан, ямар ч бүтээл хор хөнөөл учруулахгүй. Дэлхийн хаана ч байлаа нутагтаа байгаа юм шиг чөлөөтэй зорчиж далай тэнгис, гол нууранд сэлж, уул хадаар авирч, хээр талаар хэрэн явахад ч амар тайван, аюулгүй байна гээд төсөөл дөө. Тэр бүү хэл, шөнө орой ч санаа зовох хэрэггүй. Ингэснээр Бурхны ард түмэн «цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм» гэж Езекиел 34:25-д бичсэн үг биеллээ олно.