«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
3-Р САРЫН 11–17
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 18
Ехова бол «миний аврагч»
w09 5/1 14 ¶4-5
Библи дэх зүйрлэлийг зөв ойлгох нь
Библид Еховаг амьгүй зүйлтэй зүйрлэх нь бий. Жишээлбэл, «Израилийн хад», «цайз» гэж бичсэн байдаг (2 Самуел 23:3; Дуулал 18:2; Дэд хууль 32:4). Ингэж зүйрлэсний учир юу юм бол? Том хад цохио бат бэх хөдөлшгүй байдгийн адил Ехова Бурхан бидэнд хувиршгүй бат бэх хамгаалалт болдог.
5 Еховагийн зан чанарыг зүйрлэн хэлсэн үг хэллэг «Дуулал» номонд олон бий. Ехова Бурхан амь амьдрал, эрч хүч, гэрэл гэгээ, бэхлэлт хамгаалалтын эх үүсвэр учраас Дуулал 84:11-д түүнийг «нар болон бамбай» хэмээн бичжээ. Мөн Дуулал 121:5-д «ЭЗЭН бол чиний баруун гар тал дахь чиний сүүдэр юм» гэжээ. Нарны хурц туяанд сүүдэрлэг газар барааддаг шиг зовлон бэрхшээл тулгарахад үйлчлэгчид нь Еховагийн «мутрын», «жигүүрийн» сүүдрийг эрэлхийлдэг (Исаиа 51:16; Дуулал 17:8; 36:7).
Эрдэнэс хайх нь
it-1 432 ¶2
Херуб
Херубыг зарим хүний боддог шиг израйлчуудын эргэн тойрны үндэстнүүдийнх нь шүтдэг далавчтай мангас шиг аймшгийн дүр төрхтэйгөөр урлаагүй. Энэ талаар Библид нарийн дурдаагүй ч эртний Иудейн уламжлалаас харвал херубыг хүний төрхөөр дүрсэлдэг байсан баталгаа олон. Тэдгээр нь Еховагийн Мосед үзүүлсэн загварын дагуу хийгдсэн, тэнгэрийн элчийн сүр жавхлан, гоо үзэсгэлэнг илтгэсэн урлагийн гайхамшигт бүтээлүүд юм (Ег 25:9). Элч Паул энэ тухай «сүр жавхлант херубүүд далавчаараа тагийг нь бүрхсэн байдаг» гэж дүрсэлсэн (Ев 9:5). Херубууд нь Еховагийн оршихуйг төлөөлдөг. Тиймээс Мосетэй хэрхэн ярих тухайгаа Ехова: «Би тэнд чамтай уулзаж, таган дээрээс чамтай ярина. Гэрчлэлийн авдар дээрх хоёр херубын дундаас ... чамд мэдүүлнэ» гэж хэлсэн байдаг (Ег 25:22, ШЕ; То 7:89). Түүнчлэн Ехова өөрийгөө «херубуудын дээр [буюу дунд] залрагч» гэдэг (1Са 4:4; 2Са 6:2; Х.дэ 19:15; Ш.дээ 13:6; Ду 80:1; 99:1; Ис 37:16). Херубууд нь бэлэгдлийн утгаар Еховагийн хөлөглөдөг тэргийг ч бас төлөөлдөг (Ш.дээ 28:18). Мөн херубуудын жигүүр нь хамгаалалт болон салхи мэт хурдыг бэлэгддэг. Тийм ч учраас Давид Еховаг өөрт нь хэрхэн хурдан шуурхай тусалдгийг дүрсэлж «херуб хөлөглөн нисэж, салхиар жигүүрлэн, далавчин дээр үзэгдэв» хэмээн шүлэглэн дуулсан (2Са 22:11; Ду 18:10).
3-Р САРЫН 18–24
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 19–21
«Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарладаг»
g95 11/8 7 ¶3
Энэ цагийнханд үл тоомсорлогдсон уран бүтээлч
Хүрээлэн буй үзэсгэлэнт байгалийг хараад баярлаж бишрэхгүй байхын аргагүй. Бурхны гарын бүтээл болох тэдгээр нь Бүтээгчийг таньж мэдэхэд тус болдог. Есүс Галил нутагт ургасан талын цэцэгсийг анхааралтай хараарай гэж шавь нартаа хэлсэн. Тэрбээр: «Сараана цэцэг хэрхэн ургадгийг бод. Сараана цэцэг ажил хийдэггүй, утас ээрдэггүй. Гэхдээ сүр жавхлант Соломон хааны ганган хээнцэр хувцас ч энэ цэцгийн сайхныг гүйцээгүйг би та нарт хэлье» гэжээ (Матай 6:28, 29). Жирийн нэгэн цэцгийг ийм үзэсгэлэнтэй бүтээсэн Бурхан хүн төрөлхтний хэрэгцээг тоолгүй орхихгүй нь лавтай.
Эрдэнэс хайх нь
it-1 1073
Еврей, II
[Еврей хэлний яруу найргийн] хэмнэл холбох өөр нэг арга нь утгыг нь нэмж тайлбарлах юм. Энэ нь тухайн мөрийг ижил утгатай өөр үгээр давтах эсвэл эсрэг утгаар нь илэрхийлнэ гэсэн үг биш. Харин тухайн утга санааг илүү өргөн хүрээнд тайлбарлаж илэрхийлэхийг хэлнэ. Үүний нэг жишээ нь Дуулал 19:7–9 юм.
ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр,
сэтгэлийг сэргээдэг.
ЭЗЭНий гэрчлэл нь баттай,
гэнэнийг ухаантай болгодог.
ЭЗЭНий сургаал нь зөв,
зүрхийг баярлуулдаг.
ЭЗЭНий тушаал нь тодорхой,
нүдийг нээж өгдөг.
ЭЗЭНээс эмээхүй нь цэвэр,
мөнхөд оршдог.
ЭЗЭНий шүүлтүүд үнэн.
Тэд бүгдээрээ зөв шударга.
Мөр бүрийн сүүлийн хэсэг нь тухайн санааг гүйцээж илүү утга төгөлдөр болгож байгааг та анзаарсан уу? Жишээлбэл «сэтгэлийг сэргээдэг», «гэнэнийг ухаантай болгодог» гэж илэрхийлсэн хэсгээс Еховагийн «хууль нь төгс төгөлдөр», «гэрчлэл нь баттай» гэж хэлэхийн учрыг уншигч тодорхой ойлгоно. Тэгэхээр тухайн утга санаан дээр нэмэлт тайлбар оруулан хэмнэл холбож байна гэсэн үг юм.
4-Р САРЫН 15–21
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 29–31
Сахилга батын арга хэмжээ бол Еховагийн хайрын илрэл
it-1 802 ¶3
Нүүр
«Нүүрээ нуух» хэмээн орчуулсан еврей үг нь тухайн нөхцөл байдлаас хамааран олон янзын утга илэрхийлдэг. Ехова Бурхан нүүрээ буруулсан гэдгээр ихэвчлэн тусалж таалахаа больсоныг нь хэлдэг. Израйлын ард түмэн бүгдээрээ эсвэл хэн нэгэн нь Бурханд дуулгаваргүй загнахад ийм явдал болж байжээ (Иов 34:29; Ду 30:5–8; Ис 54:8; 59:2). Мөн Ехова өөрийн тогтоосон цаг болохоос нааш хэсэг зуур хариулахгүй, туслахгүй байх үед энэ үгийг хэрэглэдэг байжээ (Ду 13:1–3). Бас Давид «Миний нүглээс нүүрээ буруулаач» гэж гуйсан нь Бурхны өршөөлийг гуйж нүглээ далдлуулахыг хүссэн хэрэг байлаа (Ду 51:9; бас Ду 10:11-тэй харьцуулна уу).
Эрдэнэс хайх нь
w06 5/15 19 ¶13
«Дуулал» номын онцлох санаа, I
31:23—«Бардамнан үйлдэгчдэд хариуг нь бүрэн төлдөг» гэж юу гэсэн үг вэ? Энд бичсэн хариу гэдгээр шийтгэлийг хэлсэн. Ехова алдаа гаргасан зөв шударга хүнд ч сахилга батын арга хэмжээ авдаг. Тэгэхээр буруу замаасаа эргэдэггүй бардамнан үйлдэгчидэд хариуг нь бүрэн төлөх буюу бүр хатуу шийтгэдэг байх нь ээ (Сургаалт үгс 11:31; 1 Петр 4:18).
4-Р САРЫН 22–28
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 32, 33
Эрдэнэс хайх нь
w06 5/15 20 ¶1
«Дуулал» номын онцлох санаа, I
33:6—Еховагийн «амных нь амьсгал» гэж юу вэ? Энэ зүйлд тэмдэглэсэн амны амьсгал гэдэг нь тэнгэрүүд болон тэдгээрийн бүх эрхэсийг бүтээсэн Бурхны үйлдэх хүч юм (Эхлэл 1:1, 2). Хүчтэй үлээсэн амьсгал мэт Бурхны агуу хүч алс хол хүрч үйлчилдгийг үүгээр илэрхийлжээ.
4-Р САРЫН 29—5-Р САРЫН 5
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 34, 35
Эрдэнэс хайх нь
w06 5/15 20 ¶2
«Дуулал» номын онцлох санаа, I
35:19—«Үзэн ядагчдын нүдийг ч бүү хялалзуул [бүү ирмүүлээч, АБН 2019]» гэж Давид гуйсан нь ямар утгатай вэ? Давидын дайснуудын сэдсэн хорон муу төлөвлөгөө амжилтад хүрвэл тэд нүдээ ирмэлцэн баярлан баясах байлаа. Ийм зүйл бүү болоосой гэсэндээ Давид ийнхүү гуйжээ.