«Амьдрал, үйл хэрэг цуглаанаар үзэх материал»-ын хавсралт
© 2024 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
7-Р САРЫН 1–7
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 57–59
Еховагийн ард түмнийг хавчигчид өөдлөхгүй
bt 220-221 ¶14-15
«Дэлхийн даяар»
14 Стефан дайсны гарт амиа алдахынхаа өмнө Есүсийн тухай эр зоригтой гэрчилж байсан (Үйлс 6:5; 7:54–60). Тухайн үеийн «харгис ширүүн» хавчлагын улмаас элч нараас бусад бүх шавь Иудей, Самари даяар тархжээ. Ингэлээ гээд гэрчлэх ажил зогсоогүй юм. Жишээ нь, Филип Самари хотод «Христийн тухай дэлгэрүүлсэн» нь их үр дүнтэй байсан (Үйлс 8:1–8, 14, 15, 25). «Стефаныг хавчсанаар эхэлсэн харгис хавчлагын улмаас тарж явсан хүмүүс Финики, Кипр, Антиох хүртэл явжээ. Тэд сайн мэдээг иудейчүүдэд л тунхаглаж байлаа. Гэхдээ Кипр, Күрений зарим хүн Антиохт ирээд грек хэлтэй хүмүүстэй ярилцаж, Эзэн Есүсийн тухай сайн мэдээ тунхаглажээ» гэж Библид бичжээ (Үйлс 11:19, 20). Хавчлага ширүүсэхийн хэрээр Хаант төрийн мэдээ улам илүү түгж байлаа.
15 Мөн Зөвлөлт Холбоот Улсад (хуучнаар) үүнтэй төстэй явдал болсон юм. 1950-аад онд Еховагийн Гэрчүүдийг олон мянгаар нь Сибирт цөлж, янз бүрийн тосгон сууринд тараан суурьшуулжээ. Ингэхийн хэрээр сайн мэдээ ч түгэн дэлгэрч байв. Тухайн үед тэр олон Гэрч 10 000 километр замыг туулан сайн мэдээ дэлгэрүүлэхэд шаардагдах мөнгө төгрөг олох боломжгүй байсан нь тодорхой. Гэтэл засгийн газраас Гэрчүүдийг орон даяар цөлөх шийдвэр гаргасан. Ийнхүү «Сибирийн олон мянган чин сэтгэлтэй хүмүүст эрх баригчид өөрсдөө үнэнийг мэдүүлэх боломж олгосон» хэмээн нэгэн Гэрч дурсан ярьжээ.
7-Р САРЫН 8–14
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 60–62
Ехова бидэнд юу юу болдог вэ?
it-2 1118 ¶7
Цамхаг
Бэлгэдлийн утга нь: Еховад итгэж түүнд дуулгавартай байдаг хүмүүс бат хамгаалалтад байдгийг Давид: «Учир нь [Ехова] Та миний хоргодох газар, дайсны эсрэг бат бэх цамхаг байсаар ирсэн билээ» хэмээн дуулжээ (Ду 61:3). Еховагийн нэрийн утга учрыг мэддэг, түүнд итгэж нэрийг нь өндөрт өргөж явдаг хүмүүсийн хувьд айх зүйл огт байхгүй. Учир нь Еховагийн нэр «бат бөх цамхаг бөгөөд шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байна» (Су 18:10; бас 1Са 17:45–47-той харьцуулаарай).
it-2 1084 ¶8
Майхан, асар
Майхан, асар гэдэг үгийг бэлгэдлийн утгаар хэрэглэсэн өөр хэд хэдэн тохиолдол бий. Хүмүүс амрах юм уу нар салхинаас халхлах гэж майхан барьдаг (Эх 18:1). Аяны хүн хэн нэгний майханд уригдвал тухайн үеийн зан заншлын дагуу тэнд хүндэтгэлтэйгээр дайлж зочлуулан алжаалаа тайлж амрах нь жирийн явдал байв. Үүний адилаар Илчлэл 7:15-д Бурхан үй олон хүмүүсийг «асраараа ... бүрхэнэ» гэж бичсэн байдаг нь тэднийг хамгаалалтдаа авч аюулгүй байлгана гэсэн утгыг илэрхийлдэг (Ду 61:3, 4). Исаиа номд Бурхны «эхнэр» Сион төрүүлэх хүүхдүүддээ зориулж бэлтгэлээ базаан «майхныхаа талбайг» өргөтгөнө хэмээн бичсэн байдаг (Ис 54:2). Ийнхүү хүүхдүүдээ хамгаалах газар буюу майхнаа томсгожээ.
Эрдэнэс хайх нь
w06 6/1 11 ¶6
«Дуулал» номын онцлох санаа, II
62:11. Бурханд өөр ямар нэгэн энергийн эх үүсвэр хэрэггүй. Тэрбээр өөрөө хүч чадлын эх үүсвэр. «Хүч чадал бол» түүнийх.
7-Р САРЫН 22–28
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 66–68
Ехова бидний ачааг үүрэлцдэг
w10 12/1 23 ¶6
Ганц бие эцэг эхчүүдэд санаа тавьцгаая
Израйлчуудын хамт цуглахаараа дуулдаг магтуу, дууллыг Ехова агуу хүчээрээ удирдан бичүүлжээ. Израйлын бэлэвсэн эмэгтэйчүүд, өнчин хүүхдүүд тэдгээр дууны үгнээс хэчнээн их урам авдаг байсныг төсөөлөөд үз дээ. Ехова тэдний «эцэг», «шүүгч» бөгөөд тэднийг хамгаална, тусална гэдгийг санадаг байсан нь дамжиггүй (Дуулал 68:5; 146:9). Бид ч бас ганц бие эцэг эхчүүдийг сэтгэлд нь хоногших сайхан үгсээр урамшуулж болно шүү дээ. Рут гэдэг ганц бие ээжид нэгэн туршлагатай ах: «Хоёр хүүгээ ямар сайн хүмүүжүүлж байна вэ? Чи үнэхээр сайн ээж шүү!» гэж хэлжээ. Хэдийгээр 20 жил өнгөрсөн ч энэ үгс түүний сэтгэлд одоо ч тод. Рут: «Энэ үгс надад их урам өгч билээ» хэмээжээ. «Анагаадаг хэл амийн мод» гэж Библид байдагчлан эелдэг үгс ганц бие эцэг эхчүүдэд хэчнээн их урам өгдгийг бид таашгүй (Сургаалт үгс 15:4). Бид ганц бие эцэг эхчүүдийн сайн талыг тодорхой дурдан чин сэтгэлээсээ магтаж болохгүй нь юу билээ.
w09 4/1 31 ¶1
Өнчин хүүхдүүдийн Эцэг
«Эцэггүй хүний эцэг нь ... өөрийн ариун газартаа буй Бурхан юм» (Дуулал 68:5). Агуу хүчний удирдлагаар бичигдсэн энэ зүйлээс сул дорой нэгэнд Ехова бүр илүүтэйгээр санаа тавьдгийг бид ойлгож авдаг. Ехова өнчин хүүхдүүдэд үнэхээр их санаа тавьдаг нь израйлчуудад өгсөн хуулиас нь тодорхой харагддаг. Эцэггүй «өнчин хүүхдийн» тухай анх дурдагдсан зүйл болох Египетээс гарсан нь 22:22–24-ийг авч үзье.
Эрдэнэс хайх нь
w06 6/1 10 ¶5
«Дуулал» номын онцлох санаа, II
68:18—«Хүмүүсийн дунд[ах] бэлэг» нь хэн бэ? Амласан газрыг эзлэхэд олзлогдогсдын дунд байсан эрчүүд бөгөөд дараа нь тэд левичүүдэд үйлчлэхээр томилогджээ (Езра 8:20).
7-Р САРЫН 29—8-Р САРЫН 4
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 69
69-р дуулалд Есүсийн амьдралыг хэрхэн зөгнөсөн бэ?
g95 10/22 31 ¶4
Сэтгэл зүрх нь шаналснаас болж хүн үхэх үү?
Есүсийн талаар Библид: «Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна» гэж зөгнөсөн байдаг (Дуулал 69:20). Зарим хүн Есүсийг зүрх сэтгэл нь шаналснаас болж нас барсан гэж ярьдаг. Дээрх зөгнөлийн үгсийг шууд утгаар нь ойлгож болох уу? Болох л юм. Яагаад гэвэл нас барахаасаа өмнө зүрх сэтгэл нь ихэд шаналж, бие махбод нь тарчилж зовсон юм (Матай 27:46; Лук 22:44; Еврей 5:7). Мөн үхсэнийх нь дараа түүнийг жадлахад «цус, ус» гоожжээ. Үүнийг зүрх сэтгэл нь шаналсантай холбоотой болов уу гэж тайлбарладаг (Ёохан 19:34). Зүрх нь юм уу гол судас нь хагарахад зүрхний гадуур бүрхдэг шингэн бүхий үнхэлцэг рүү цус юүлэгдэж болох талтай. Тиймээс зүрх, цээжний аль руу нь ч хатгасан «цус, ус» урсан гарна.
it-2 650
Хорт эмийн ургамал
Мессиад «цөс» буюу хүнсэнд хэрэглэдэг гашуун эмийн ургамал өгнө хэмээн зөгнөжээ (Ду 69:21). Энэ зөгнөл биелж, Есүс Христийг шонд хадахаас өмнөхөн түүнд гашуун өвс хольсон дарс өгөхөд тэрбээр амсаж үзээд уугаагүй. Энэ нь өвдөлт намдаах зорилготой байсан бололтой. Энэхүү зөгнөл биелснийг Матай (27:34) тэмдэглэхдээ холе (цөс) хэмээх грек үгийг хэрэглэсэн. Грек хэлний «Септуагинт» орчуулгын Дуулал 69:21-д энэ үг бас гардаг. Харин Марк (15:23) үүнийг тэмдэглэхдээ мирр гэж бичсэн. Эндээс үзвэл «гашуун өвс» буюу «цөс» гэдэг нь «мирр» байсан байх нь. Мөн өвчин намдаах зорилготой тэр ундаанд цөс болон миррийн аль аль нь агуулагдсан байх боломжтой.
Эрдэнэс хайх нь
w99 1/15 18 ¶11
Чин сэтгэлээсээ залбираарай
11 Ихэнх хүн ямар нэгэн юм гуйх гэж залбирдаг. Харин бид ганцаараа болон бусдыг төлөөлөн залбирахдаа Еховад хайртай учраас талархал магтаалыг өргөдөг. Паул: «Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» гэж бичжээ (Филиппой 4:6, 7). Шаргуу залбирч, хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ өөртэй нь улам бүр дотносоход тусалж, биднийг хэрэгтэй зүйлээр үргэлж хангадагт нь талархлаа илэрхийлэх учиртай (Сургаалт үгс 10:22). Дуулалч: «Бурханд талархлын өргөлийг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл» хэмээжээ (Дуулал 50:14). Давид: «Би Бурханы нэрийг дуугаар магтаж, Түүнийг талархлаар өргөмжилнө» гэсэн сэтгэл хөдлөм үгсийг бичин үлдээсэн (Дуулал 69:30). Бид ч бас ганцаараа болон бусдыг төлөөлөн залбирахдаа эдгээр жишээнээс суралцах учиртай.
8-Р САРЫН 5–11
Эрдэнэс хайх нь
it-1 768
Евфрат
Израйлын газар нутгийн хил хязгаар. Бурхан Абрахамтай гэрээ байгуулахдаа түүний үр удамд «Египетийн мөрнөөс Их мөрөн Евфрат хүрдэг» газар нутгийг өгнө хэмээн амлажээ (Эх 15:18 ШЕ). Энэхүү амлалтаа Израйлын ард түмэнд бас мэдүүлсэн (Ег 23:31; Ху 1:7, 8; 11:24; Иош 1:4). Шастирын дээд 5:9-д Реубены зарим үр удам Давидын хаанчлалаас өмнө өөрсдийн газар нутгаа «Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл» өргөтгөсөн гэж бичжээ. Евфратаас Гилеадын зүүнтээ хүртэл 800 километр (Ш.дээ 5:10). Энэ нь Реубений үр удмынхан газар нутгаа Гилеадын зүүн хэсгээс Евфрат хүртэл үргэлжлэх Сирийн цөлийн хязгаар хүртэл өргөтгөсөн гэсэн үг юм (Библийн шинэчилсэн стандарт хувилбар буюу «Revised Standard Version»-д: «Евфрат мөрнөөс цөлийн хаяа хүртэл», Иерусалимын Библи буюу «The Jerusalem Bible»-д: «цөлийн амнаас эхлэн Евфрат мөрөн хүртэл үргэлжилдэг» гэсэн утгаар бичжээ). Давид болон Соломоны хаанчлалын үед Израйлын хил хязгаар Арамей-Зобагийн хаант улсыг хамарч, Сирийн хойд хэсгийг дайран өнгөрдөг Евфрат мөрний эрэгт хүрсэн. Энэ нь Еховагийн дээрх амлалтын эхний биелэл байсан бололтой (2Са 8:3; Х.дээ 4:21; Ш.дээ 18:3–8; Ш.дэ 9:26).
8-Р САРЫН 12–18
Эрдэнэс хайх нь
it-2 240
Левиатан
Дуулал 74-т Бурхан өөрийн ард түмнээ хамгаалах тухай бичсэн байдаг бөгөөд 13, 14-р зүйлд израйлчуудыг Египетээс чөлөөлснийг бэлгэдлийн утгаар дүрсэлжээ. Энэ зүйлд «усан доторх луунууд» (АБН 2013) танин олон тоон дээр таниним гэсэн еврей үгээр Левиатантай адилтган хэрэглэжээ. Левиатаны толгойнуудыг бяцалсан гэдгээр Фараон болон түүний армийг Египетээс гарах үед бут цохисныг зүйрлэн хэлсэн бололтой. Арамей Таргумд «Левиатаны толгойнууд» гэдгийг «Фараоны хүчирхэг хүмүүс» гэж орчуулсан. (Фараоныг «далайн мангастай» зүйрлэсэн байдгийг Езе 32:2-оос харна уу. Мөн Езе 29:3–5-тай харьцуулна уу). Исаиа 27:1-д бичигдсэн Левиатанаар («Септуагинт» орчуулгад: «луу») өөрийгөө «могой» буюу «луу» хэмээн нэрлэсэн нэгний удирдлагад байдаг, дэлхийг хамарсан эзэнт гүрнийг бэлгэддэг байна (Ил 12:9). Энэ зөгнөл Израйлыг сэргээн босгохтой холбоотой учир Ехова Левиатаныг «шийтгэсэн» гэдэгт Вавилон ч хамрагдсан нь лавтай. Мөн 12, 13-р зүйлийг харвал Ассир, Египетийг ч бас хамруулжээ. Үүнээс үзвэл Левиатан гэдэг нь Ехова болон түүний үйлчлэгчдийг эсэргүүцдэг олон улс орноос бүрдсэн эзэнт гүрэн эсвэл байгууллага гэдэг нь тодорхой байна.
8-Р САРЫН 19–25
Эрдэнэс хайх нь
w06 7/15 11 ¶3
«Дуулал» номын онцлох санаа, III–IV
76:10—«Хүний уур хилэн» Еховаг магтан алдаршуулдаг гэдэг нь ямар утгатай вэ? Үйлчлэгчдийнх нь эсрэг хүмүүс уурлан хилэгнэхийг Бурхан хүлцэн тэвчдэг нь сайн үр дүнд хүргэдэг талтай. Аливаа зовлон бэрхшээл бидэнд сургамж болон үлддэг. Тийм учраас сургамж авахад зайлшгүй шаардлагатай сорилтыг л Бурхан хүлцэн зөвшөөрдөг (1 Петр 5:10). Харин хэрээс хэтэрсэн «уур хилэнг» Бурхан өөр дээрээ авдаг. Хэрвээ зовлон бэрхшээлээс болж бүр амиа алдахад хүрвэл яах вэ? Эцсээ хүртэл үнэнч байсан биднийг харсан хүмүүс Бурхныг маань алдаршуулж болох юм.
8-Р САРЫН 26—9-Р САРЫН 1
БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ДУУЛАЛ 78
Үнэнч бус израйлчуудын жишээ бидэнд сануулга болдог
w96 12/1 29-30
Өнгөрсөн өдрүүдээ санаж явах хэрэгтэйн учир
Израйлчууд мартаж үл болох юмыг тоолгүй орхисон нь харамсалтай. Энэ нь юунд хүргэсэн бэ? «Тэд Бурханыг дахин дахин сорьж, Израилийн Ариун Нэгэнийг өвтгөсөн. Тэд Түүний хүч чадлыг, Түүний өөрсдийг нь өстнөөс аварсан өдрийг ч санаагүй» (Дуулал 78:41, 42). Еховагийн хууль тушаалыг үл ойшоосноос болж эцэстээ түүний ивээлийг алдсан (Матай 21:42, 43).
Дуулалч «Би ЭЗЭНий үйлсийг санана. Би эрт үеийн Таны гайхамшгуудыг үнэхээр санана. Би Таны бүх ажлыг тунгаан, Таны үйлсийг шимтэн бодно» хэмээн бичиж сайхан жишээ үлдээжээ (Дуулал 77:11, 12). Еховагийн бидний төлөө хийж ирсэн бүхнийг санаж эргэцүүлэх нь урам зориг өгч, хүсэл эрмэлзэл төрүүлж, талархах сэтгэлийг маань гүнзгийрүүлдэг. Түүнчлэн өнгөрсөн өдрүүдээ санах нь чадах бүхнээ хийн үнэнч тэвчээртэй, цуцахгүй үйлчлэхэд тусална.
w11 7/1 10 ¶3-4
Ехова сэтгэл мэдрэмжтэй юу?
Дуулалч: «Тэд цөлд Түүний эсрэг хичнээн их тэрсэлж» гээд цааш нь «тэд Бурханыг дахин дахин сорьж» хэмээн бичжээ (Дуулал 78:40, 41). Дуулалч ийнхүү израйлчуудын Бурхнаа эсэргүүцэж зуршсаныг онцолжээ. Тэд Египетээс чөлөөлөгдөөд цөлд амьдарч байх үеэс л ийм муу хандлагатай болжээ. Бурхан өөрсдөд нь санаа тавьж аврах эсэхэд израйлчууд эргэлзэн гомдоллодог болсон (Тооллого 14:1–4). Библийн орчуулагчдад зориулсан нэгэн лавлах материалд «Тэд ... түүний эсрэг ... тэрсэлж» гэдгийг «тэд Бурхны эсрэг зүрхээ хатууруулсан» гэх юм уу Бурханд «үгүй» гэж хэлсэнтэй адил юм хэмээн тайлбарласан байдаг. Харин өршөөнгүй сэтгэлтэй Ехова ард түмнээ чин сэтгэлээсээ гэмшихэд нь уучилдаг. Харамсалтай нь тэд муу зангаа тавилгүй Бурхныхаа эсрэг дахин дахин тэрсэлдэг байв (Дуулал 78:10–19, 38).
Ард түмэн нь ингэж үнэнч бус хандахад Еховад ямар санагдсан бол? Энэ талаар 40-р зүйлд тэд «Түүнийг хичнээн их гашуудуулсан бэ!» гэж байдаг. Өөр нэгэн орчуулгад: «Тэд түүнийг гашуудахад хүргэсэн» гэжээ. Библийн нэг тайлбар бүтээлд энэ талаар еврейчүүдийн хандлагыг дуулгаваргүй, тэрслүү хүүхдийн бусдыг зовоодог зантай адилтгажээ. Эх захаа алдсан хүүхэд эцэг эхээ шаналган зовоодог шиг тэрслүү израйлчууд «Ариун Нэгэнийг өвтгөсөн» (41-р зүйл).
Эрдэнэс хайх нь
w06 7/15 11 ¶4
«Дуулал» номын онцлох санаа, III–IV
78:24, 25—Маннаг яагаад «тэнгэр элч нарын талх» гэсэн бэ? Энэ нь тэнгэрийн элчүүдийн иддэг хоол гэсэн үг биш. Тэнгэрээс эхтэй учраас «тэнгэрийн талх» гэж хэлдэг (Дуулал 105:40). Хүчирхэг тэнгэрийн элчүүдийн байдаг газар мэдээж тэнгэр юм. Тэнгэрт орших Бурхан хангадаг тул маннаг «тэнгэр элч нарын талх» гэсэн бололтой (Дуулал 11:4). Түүнчлэн Ехова маннаг израйлчуудад өгөхдөө тэнгэрийн элчүүдээ илгээдэг байсан биз.