Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн23 №. 1 х. 12-13
  • 4 | Библийн зөвлөгөө—Амьдралд ойр

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 4 | Библийн зөвлөгөө—Амьдралд ойр
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Ямар утгатай вэ?
  • Ач тус
  • Библийн зөвлөгөө тус болсон нь
  • Сэтгэцийн эмгэг хэнийг ч ялгадаггүй
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • 3 | Библийн жишээ—Ач тустай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст туслах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • Сэтгэл санааны эмгэг гэж юу вэ?
    Сэрцгээ!—2004
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
хцн23 №. 1 х. 12-13
Дугуй унаж яваа жаргалтай эмэгтэй..

4 | Библийн зөвлөгөө—Амьдралд ойр

БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Судар бүр ... тустай» (2 ТИМОТ 3:16).

Ямар утгатай вэ?

Библи анагаах ухааны сурах бичиг биш ч зөвлөгөө нь амьдралд ойр учраас сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүмүүст ч тус болдог. Хэдэн жишээ үзье.

Ач тус

«Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй» (МАТАЙ 9:12).

Эндээс үзвэл мэргэжлийн эмчид хандах шаардлага хэнд ч гарч болно гэсэн үг. Сэтгэцийн өвчнийхөө талаар найдвартай эх сурвалжаас мэдээлэл олж, зохих эмчилгээ хийлгэдэг хүн олон бий.

«Биеийн дасгал бидэнд тустай» (1 ТИМОТ 4:8, ОҮМБОХ, 2005).

Амьдралын зөв дадалтай болоход цаг зав, хүч чадлаа зориулах нь сэтгэл зүйн эрүүл мэндэд тустай. Дасгал хөдөлгөөн тогтмол хийх, зөв зохистой хооллох, хангалттай унтаж амрах үүнд орно.

«Баяр хөөртэй зүрх бол сайн эм. Шаналсан сэтгэл хүчийг бардаг» (Сургаалт үгс 17:22, ШЕ).

Урам сэргээм Библийн зүйл уншдаг, өөртөө тохирсон зорилготой бол үргэлж баяр хөөртэй байна. Юмыг өөдрөгөөр харж, бүх юм сайхан болно гэж найдах нь сэтгэл зүйн хувьд тогтвортой байхад тустай.

«Даруу зан болбоос мэргэн ухаан» (СУРГААЛТ ҮГС 11:2).

Дан ганц өөрийн хүчээр хүссэн бүхнээ хийх боломжгүй үе байдаг. Тийм үед бусдаас тусламж аваарай. Найз нөхөд, гэр бүлийнхэн тань тусалмаар байгаа ч юу хийхээ мэдэхгүй байж болох юм. Ямар тусламж хэрэгтэй байгааг тэдэндээ хэлээрэй. Бусдаас хэт их зүйл бүү шаардаарай. Хийсэн бүхэнд нь талархаж байгаарай.

Библийн зөвлөгөө тус болсон нь

«Би нэг л биш байгаагаа анзаараад эмчид хандсан. Эмч өвчнийг маань оношилж, ямар нөхцөл байдалтай байгааг сайтар тайлбарлаж өгсөн. Үүний ачаар би ямар эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй вэ, өөртөө яаж санаа тавих хэрэгтэй вэ гэдгийг мэдэж авсан» (Никол,a хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй).

Эрүүл мэндийн ажилтантай ярилцаж буй эмэгтэй.

«Өглөө болгон эхнэртэйгээ хамт Библи уншихлаар өөдрөг, эерэг бодолтой болдгоо анзаарсан. Заримдаа би сэтгэл гутралдаа бүр автчихдаг. Тийм үед өвчнөө даван туулахад тус болох Библийн зүйл уншаад тайвширдаг» (Питер, сэтгэл гутралтай).

«Би өвчнийхөө талаар хүмүүст хэлэхээсээ маш их ичдэг байсан. Харин дотнын найз маань намайг анхааралтай сонсож, ойлгохыг их хичээнэ. Намайг гэх хүн байгаа гэж бодохоор сэтгэл санаа хавьгүй дээр болдог байлаа» (Жи Юү, хооллолтын эмгэгтэй).

«Ухаалаг, уян хатан байхад Библи надад их тус болдог. Тийм болохоор би ажил амралтаа зөв зохицуулж сурсан. Библийн мэргэн зөвлөгөөг дагахлаар байнга зовоож байдаг өвчинтэйгөө тэмцэх сэтгэлийн тэнхээтэй болдог» (Тимоти, улигт бодол үйлдлийн эмгэгтэй).

a Зарим нэрийг өөрчлөв.

«Гуниглахаа больё, баяр хөөртэй болъё» зурган кино.
Илүү ихийг мэдье гэвэл:

jw.org сайтаас «Гуниглахаа больё, баяр хөөртэй болъё» зурган киног үзээрэй.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах