БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Утсаар дэлгэрүүлэх
ЯАГААД ЧУХАЛ ВЭ? Утсаар дэлгэрүүлэх нь «сайн мэдээг сайтар гэрчлэх» ач тустай аргуудын нэг юм (Үй 20:24)a. Энэ арга нь биечлэн уулзах боломжгүй нөхцөлд хүмүүст дэлгэрүүлэх боломжийг бидэнд олгодог.
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Бэлдэх. Тохиромжтой сэдвийг сонгоорой. Тэгээд юу ярих талаар тойм гаргаарай. Бас дуут шуудан үлдээх боломж гарч магадгүй гээд зорилгоо илэрхийлэх богинохон тайлбар бэлдэж болох юм. Ширээний ард сууж, тойм болон бусад хэрэгтэй материалыг тавиарай. JW Library® юм уу jw.org® сайтыг нээсэн цахим хэрэгсэл бас тус болно.
Тайван байх. Ярианы хэлээр яриарай. Харилцагч өөрийг чинь харж байгаа мэт инээмсэглэж, дохио зангаа хэрэглээрэй. Ярихдаа шаардлагагүй бол зогсоц хийхээс зайлсхийгээрэй. Өөр дэлгэрүүлэгчтэй хамт байвал сайн. Айлын хүнийг юм асуухад тэрийг давтаж хэлбэл хамтрагч тань тэр асуултын хариуг олоход тусална.
Давтан уулзалтын үндэс тавих. Харилцагч хүн сонирхол гаргавал дараа утсаар ярилцах сэдвийн асуултыг тавиарай. Бас э-мэйл бичих, ямар нэгэн ном хэвлэлийг хүргэж өгөх эсвэл илгээмжээр явуулахыг санал болгож болно. Эсвэл мэйл юм уу мессежээр манай байгууллагын гаргасан видео эсвэл өгүүллийг цахим хэлбэрээр явуулах санал тавьж болно. Тохиромжтой бол манай вэб сайтад байгаа материалуудыг танилцуулаарай.
a Хэрэв танай хэсэгт утсаар дэлгэрүүлэхийг зөвшөөрдөг бол хувийн мэдээллийг хамгаалах хуулийг зөрчихгүй байх ёстой.