Дурсах цуглааны улирлаар та Ехова Есүс хоёр шиг хичээл зүтгэл гаргах уу?
1. Еховагийн Гэрчүүд Дурсах цуглааны улирлаар юуг бүр ч их хичээл зүтгэлтэй хийдэг вэ?
1 Ехова санаа зорилгоо биелүүлэхдээ хичээл зүтгэлтэй байдаг. Исаиа 9:7-д Бурхны Хаанчлал ямар ямар ивээл хүртээхийг дурдаад «түмэн цэргийн ЭЗЭНий зүтгэл үүнийг хэрэгжүүлнэ» гэсэн байдаг. Бурхны Хүү ч дэлхий дээр үйлчилж байхдаа жинхэнэ шүтлэгийн төлөө хичээл зүтгэл гаргаж байсан (Иох. 2:13–17; 4:34). Жил бүр Дурсах цуглааны улирлаар дэлхий дахинд буй сая сая дэлгэрүүлэгч Ехова Есүс хоёрыг дууриан бүр их хичээл зүтгэл гаргаж дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцдог. Та бас идэвхтэй оролцох уу?
2. Хичээл зүтгэлтэй байвал 3-р сарын 7-ноос эхлэн юу хийх вэ?
2 Дурсах цуглааны урилга тараах аян: Энэ жил Дурсах цуглааны урилга тараах аян 3-р сарын 7-ны бямба гаригт эхэлнэ. Хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэхийн тулд одооноос төлөвлөгөө гаргаарай. Аль болох олон хүнийг урих гээд хурлууд хөл хөөрцөг болох нь лавтай. Суралцагчид, давтан уулздаг хүмүүс, ажлын хамт олон, хамаатан садан, ангийн хүүхдүүддээ урилга өгөх юм уу jw.org дээр байгаа урилгыг зааж өгөхийн тулд хичээл зүтгэл гаргаарай.
3. 3, 4-р сард идэвхтэй дэлгэрүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
3 Туслах эхлэгчээр үйлчлэх нь: Хичээл зүтгэлтэй байвал дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцоно. 3, 4-р сард 30 цагийн норм биелүүлж болох учир олон хүн туслах эхлэгчээр үйлчлэх нь эргэлзээгүй. 30 цаг дэлгэрүүлэхийн тулд яах хэрэгтэйг залбирч байгаад Гэр бүлийн хичээлээрээ ярилцах юм уу, бие даасан судлалаараа авч үзээрэй (Сур. 15:22). Таныг хичээл зүтгэлтэй байвал бусад тань дууриана. Илүү олон цагаар дэлгэрүүлэхийн тулд зарим нэг юмаа өөрчилбөл Есүс шиг хичээл зүтгэлтэй байна гэсэн үг (Марк 6:31–34).
4. Ехова Есүс хоёрыг дууриан хичээл зүтгэлтэй байвал ямар ивээл хүртэх вэ?
4 Дурсах цуглааны улирлаар Ехова Есүс хоёрыг дууриан хичээл зүтгэлтэй байвал үр шим нь их байна. Урьд урьдынхаас олон хүн үнэнийг сонсоно. Бид өөрсдөө Еховад үйлчилж, хүмүүст өгөхийн баяр жаргалыг эдэлнэ (Үйлс 20:35). Хамгийн гол нь, хичээл зүтгэлтэй Ехова Есүс хоёрын тааллыг олно.