«Биднийг Христийн хайр албаддаг» (2Ко 5:14).
БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Та 3, 4 сард туслах эхлэгчээр үйлчлэх үү?
Та дурсах цуглааны үеэр Еховад илүү их үйлчилмээр байна уу? (2Ко 5:14, 15) 3, 4 сард 30 эсвэл 50 цагийн хуваарийг сонгон туслах эхлэгчээр үйлчилж болно. Энэхүү тусгай үйл ажиллагаанд оролцох боломжтой бол хурлын Үйлчлэлийн хороонд хүсэлт гаргаарай. Сар бүр туслах эхлэгчээр үйлчилж байгаа хүмүүсийн нэрийг хуралд зарладаг. Тийм болохоор хурлынхан тэдэнтэйгээ хамт дэлгэрүүлж үйлчлэлд нь туслах боломжтой болдог. Дурсах цуглааны үеэр дэлгэрүүлэх чадвараа сайжруулж бие биеэ урамшуулах боломжоо алдахгүй байцгаая (1Те 5:11).