Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм22 7 сар х. 13
  • 9-р сард Библийн хичээл эхлэх тусгай аянтай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 9-р сард Библийн хичээл эхлэх тусгай аянтай
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2022
  • Ижил төстэй материал
  • «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимлыг хэрэглэх нь
    Христиан үйлчлгл 2013
  • 9-р сард Бурхны Хаант төрийг тунхаглах тусгай аянтай!
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Та энэ товхимлуудыг хэрэглэдэг үү?
    Христиан үйлчлэл 2012
  • «Сайн мэдээ» товхимлыг заах ажилдаа ашиглах нь
    Христиан үйлчлэл 2015
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2022
цүм22 7 сар х. 13
Зургууд: «Үйлчлэлийн шинэ жилийн зорилгууд—Эхлэгчээр үйлчлэх» өгүүллийн зурган дээр гарсан гэр бүл. 1. Ээж охин хоёр айлын үүдэнд «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлоор ярилцаж байна. 2. Эмээ нь утсаар яриад «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлоор Библийн хичээл хийж байна. 3. Аав ээж хоёр нь «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимол өрөөстэй дугуйтай тавиурын дэргэд зогсоод Библийн хичээл санал болгож байна.

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

9-р сард Библийн хичээл эхлэх тусгай аянтай

9-р сард бид уулзсан хүн болгондоо «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлоор Библийн хичээл санал болгохыг зорино. Дэлгэрүүлэгчид 30 цагийн нормтой туслах эхлэгчээр үйлчлэх боломжтой. Энэ тусгай аяныг яаж явуулах вэ?

  • Анхны уулзалтаар: Товхимлын арын хуудсыг ашиглан хүмүүсийн сонирхлыг татаж, Библийн хичээлийг яаж хийдгийг үзүүлээрэй. Өмнө нь сонирхож байсан, давтан уулзаж байсан хүндээ Библийн хичээл санал болгохыг бодоорой. Урьд нь тэдэнд хичээл санал болгоход татгалзаж байсан байж болох юм. Гэхдээ шинэ аргаар, шинэ товхимлоор хичээл хийе гэвэл дуртай байх биз ээ. Товхимлыг эзгүй айлд үлдээх юм уу өмнө нь сонирхож байгаагүй хүнд захидлын хамт илгээж болохгүй. Хурлын үйлчлэлийн хороо тус сард дэлгэрүүлэх ажлын цуглааныг нэмж явуулахаар шийдэж болно.

  • Бусад үед: Танай хурал нийтэд дэлгэрүүлдэг бол «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлыг гаргаж тавиарай. Сонирхоод энэ товхимлыг авсан хүнд Библийн хичээл санал болгоорой. Тэгээд хичээлийг яаж хийдгийг үзүүлэх юм уу дараа үзүүлэхээр тохироорой. Бас үйлчлэл хариуцагч албан газраар явж Библийн хичээл санал болгох ажлыг зохион байгуулж болно. Энэ ажилд шаардлага хангасан дэлгэрүүлэгчид оролцоно. Мөн хамт ажиллаж байгаа хүндээ эсвэл албан бусаар дэлгэрүүлсэн хүнд Библийн хичээл санал болгож болно.

Есүс: «[Хүмүүсийг] шавь болго[ж], ... тэдэнд заа» гэж тушаасан (Мт 28:19, 20). Энэ даалгаврыг биелүүлэхэд маань «Үүрд жаргалтай амьдраарай!» товхимлыг ашиглан Библийн хичээл эхлэх аян тус болно гэж бид найдаж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах