7 САРЫН 21–27
СУРГААЛТ ҮГС 23
48-р дуу, залбирал | Эхний үг (1 мин)
1. Согтууруулах ундаа хэрэглэхэд анхаарах зарчмууд
(10 мин)
Согтууруулах ундааг хэтрүүлж болохгүй (Су 23:20, 21; хц04 12/1 х. 7 д/м 5–6).
Согттолоо уух нь ямар гашуун үр дагаварт хүргэдгийг санаж явах хэрэгтэй (Су 23:29, 30, 33–35; хц23.12 х. 14 д/м 4).
Архины аюулыг дутуу үнэлж гэнэдүүзэй (Су 23:31, 32).
2. Эрдэнэс хайх нь
(10 мин)
Су 23:23—Үнэнийг хэрхэн «худалдаж авах» вэ? (хц18.11 х. 4 д/м 4–5)
Та энэ долоо хоногийн Библи унших хэсгээс бусадтай хуваалцах ямар эрдэнэс олсон бэ?
3. Библиэс унших
(4 мин) Су 23:1–24 (зс хичээл 5)
4. Яриа эхлэх
(2 мин) НИЙТЭД (хшб хичээл 3, дугаар 5)
5. Давтан уулзах
(5 мин) АЙЛААР: Библийн хичээл санал болгоно (хшб хичээл 9, дугаар 5).
6. Шавь болгох
(5 мин) Еховад таалагддаггүй зуршлаа хаяж чадахгүй байгаа суралцагчдаа тус болох зүйлийг ярилцана (хшб хичээл 12, дугаар 4).
42-р дуу
7. Согтууруулах ундаагаар дайлах эсэхээ шийдэх нь
(8 мин) Хэлэлцүүлэг
Хурим гэх мэт найр цэнгээнд зочдоо согтууруулах ундаагаар дайлах хэрэг гарч болох юм. Энэ нь хувийн асуудал. Гэхдээ Библийн зарчмууд болон тухайн нөхцөл байдлыг сайтар бодолцож үзэх нь зүйтэй.
«Согтууруулах ундаа гаргах уу?» ВИДЕОГ үзүүлнэ. Асуулт:
Согтууруулах ундаагаар дайлах эсэхээ шийдэхэд дараах зарчмууд ямар ач тустай вэ?
Ёох 2:9—Есүс усыг дарс болгон хувиргасан.
1Ко 6:10—«архичин ... Бурхны Хаант төрд багтахгүй»
1Ко 10:31, 32—«идсэн ч уусан ч, юу ч хийсэн, Бурхныг алдаршуулахын төлөө бүхнийг хий. ... хэнийг ч бүдрүүлэх юм хийхээс зайлсхий»
Ямар ямар нөхцөл байдлыг бодолцож үзэх хэрэгтэй вэ?
Зөв шийдвэр гаргахын тулд «оюун ухаанаа дайчлан» Библийн янз бүрийн зарчмыг авч үзэх нь яагаад чухал вэ? (Ро 12:1; Но 7:16–18)
8. Хурлын хэрэгцээ
(7 мин)
9. Библи судлал
(30 мин) мн өгүүллэг 2–3