Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • Та Еховаг «мэдэх зүрхтэй» юү?
    Харуулын цамхаг–2013 | 3 сарын 15
    • 8, 9. Ихэнх иудейчүүдийн зүрх ямар байсан бэ? Яах шаардлагатай байсан бэ?

      8 «Зүрхнийхээ хөвчийг хөндүүлээгүй» гэдгийг ойлгохын тулд Бурхан иудейчүүдэд юу гэж хэлснийг авч үзье. «Иудагийн хүмүүс болон Иерусалимын оршин суугчид аа, ... зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн. Эс тэгвэл та нарын үйлсийн бузар булайгаас болж Миний уур хилэн ... шатна» гэжээ. Тэдний зүрх буюу дотор хүн нь хорон муу учир бузар булай юм хийдэг байсан (Марк 7:20–23-ыг уншина уу). Бурхан бузар булай явдлынх нь учир шалтгааныг зөв тогтоож, иудейчүүдийг «зөрүүд, тэрслэгч зүрхтэй хэмээн» Иеремиагаар хэлүүлжээ. Сэдэл хандлага, бодол санаа нь Бурханд таалагдаагүй (Иеремиа 5:23, 24; 7:24–26-г уншина уу). Тийм учраас, «ЭЗЭНий төлөө өөрсдөдөө хөвч хөндүүлж, зүрхэндээ хөвч хөндүүлэгтүн» хэмээн айлдсан (Иер. 4:4; 18:11, 12).

      9 Иеремиагийн үеийн иудейчүүд Мосегийн үеийнхний адилаар бэлгэдлийн зүрхэндээ мэс засал хийлгэх буюу «хөвч хөндүүлэх» шаардлагатай байсан (Д.хууль 10:16; 30:6). «Зүрхэндээ хөвч хөндүүлэх» гэдэг нь Еховагийн хүсэл таалалтай зөрчилддөг бодол санаа, хүсэл эрмэлзэл, сэдэл хандлагаа өөрчилнө гэсэн үг байв (Үйлс 7:51).

  • Та Еховаг «мэдэх зүрхтэй» юү?
    Харуулын цамхаг–2013 | 3 сарын 15
    • 11, 12. а) Бид зүрхээ шалгах ёстойн учир юу вэ? б) Бурхан юу хийхгүй вэ?

      11 Ехова өөрийг нь таньж мэдээсэй, сайшаалыг нь хүлээдэг байгаасай гэж биднээс хүсдэг. Иеремиа: «Түмэн цэргийн ЭЗЭН, шударга нэгнийг сорьж, санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг» хэмээн бичжээ (Иер. 20:12). Төгс хүчит Нэгэн зөв шударга хүмүүсийн зүрхийг шалгадаг юм бол бид өөрсдийгөө чин үнэнээр нь шалгах хэрэгтэй биз дээ? (Дуулал 11:5-ыг уншина уу). Ийнхүү шалгах аваас биднийг мэдрэмжгүй болгодог санаа бодол, сэдэл хандлага, зорилго төлөвлөгөө зүрхний маань угт нуугдаж байгааг мэдээд, авч хаях хэрэгтэйгээ ухаарч болох юм. Зүрхнээсээ бузар булай юмыг авч хаяна гэдэг нь зүрхэндээ хөвч хөндүүлэх буюу бэлгэдлийн утгаар мэс засал хийлгэж байгаа хэрэг юм. Бэлгэдлийн зүрхээ шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа бол чухам юуг нь шалгах вэ? Доголдол дутагдал байвал яаж засах вэ? (Иер. 4:4).

Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах