Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 13/11 х. 1
  • Зөнчдийг дууриагтун—Хосеа

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Зөнчдийг дууриагтун—Хосеа
  • Христиан үйлчлгл 2013
  • Ижил төстэй материал
  • Бурхантай хамт алхахад Хосеагийн зөгнөл тусалдаг
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2005
  • Бурхантай хамт алхаж, сайныг хурааж авагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2005
  • Еховагийн замууд зөв
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2005
  • Зөнчдийг дуурайя
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2016
Христиан үйлчлгл 2013
хү 13/11 х. 1

Зөнчдийг дууриагтун—Хосеа

1. Та өөртөө ямар асуултыг тавьж байсан бэ?

1 «Би Еховагийн төлөө юугаа золиослоход бэлэн бэ?» Та Еховагийн сайхан сэтгэл, нигүүлслийн тухай эргэцүүлэн бодож байхдаа ийм асуулт өөртөө тавьж байсан биз ээ (Дуу. 103:2–4; 116:12). Хосеа өөрийгөө золиослон Еховагийн тушаалыг биелүүлсэн. Бид Хосеаг яаж дууриах вэ?

2. Тууштай байсан Хосеаг дууриан хэрхэн дэлгэрүүлэх вэ?

2 Хэцүү цагт ч дэлгэрүүлэх нь: Хосеа гол нь Израилийн арван овогт хаант улсад мэдээгээ тунхаглажээ. Тэнд жинхэнэ шүтлэг мөхлийн ирмэгт тулаад байсан аж. II Иеробоам хаан Еховагийн нүдэнд бузар мууг үйлдэж I Иеробоам хааны эхлүүлсэн тугал шүтэх шүтлэгийг үргэлжлүүлсэн (Х.дэд 14:23, 24). Дараа дараагийн хаад ч арван овогт хаант улсыг МЭӨ 740 онд бүрмөсөн сүйрэх хүртэл нь завхруулсаар байв. Хуурамч шүтлэг давамгайлж байсан ч Хосеа доод тал нь 59 жил зөнчөөр үнэнч үйлчилжээ. Хүмүүс биднийг үл тоомсорлох юм уу эсэргүүцсэн ч тасралтгүй дэлгэрүүлэхээр бат шийдсэн бил үү? (2 Тим. 4:2).

3. Хосеагийн амьдрал Еховагийн нигүүлслийг хэрхэн бэлгэддэг вэ?

3 Еховагийн нигүүлслийг эргэцүүлэн бодох нь: Ехова Хосеад «завхай эхнэр» авахыг тушаадаг (Хос. 1:2). Эхнэр Гомер нь түүнд хүү төрүүлж өгдөг. Гэвч хожим нь өөр хүний хоёр хүүхэд төрүүлсэн бололтой. Хосеа эхнэрээ чин сэтгэлээсээ уучилсан нь буруу явдалдаа гэмшсэн израильчуудыг Ехова нигүүлсэн өршөөснийг бэлгэддэг (Хос. 3:1; Ром 9:22–26). Бүх хүнд Еховагийн нигүүлслийг тунхаглахын тулд өөрийн дур сонирхолтой юмаа хойш тавихад бид бэлэн байдаг уу? (1 Кор. 9:19–23).

4. Бид Еховагийн төлөө юугаа золиосолж болох вэ?

4 Бурхны зарим үйлчлэгч дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцохын тулд өндөр цалинтай ажлаасаа гардаг. Зарим нь Хаанчлалын үйл хэргийн төлөө ганц бие юм уу хүүхэдгүй байдаг. Хосеагийн амьдралыг бодохлоор «Би лав Хосеа шиг байж чадахгүй» гэх байх. Гэхдээ нигүүлсэнгүй Еховад улам их талархаж, ариун сүнсээрээ хүч өгнө хэмээн найддаг бол бид Хосеагийн адил огт боломжгүй гэж бодож байсан аргаар үйлчилж чадна (Мат. 19:26; Флп. 2:13).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах