Библийн «Шинэ ертөнц» орчуулга Иов номын тойм ИОВ ТОЙМ 1 Иовын үнэнч байдал ба хөрөнгө чинээ (1-5) Иов буруу сэдлээр Бурхныг шүтдэг гэсэн асуудлыг Сатан хөндөв (6-12) Иов эд хөрөнгө, үр хүүхдээ алдав (13-19) Иов Бурхныг буруутгасангүй (20-22) 2 Сатан дахин Иовын талаар эргэлзээ төрүүлэм асуудал хөндөв (1-5) Сатан Иовын биед халдах зөвшөөрөл авав (6-8) Иовын эхнэр: «Бурхныг хараагаад үх!» гэв (9, 10) Гурван найз нь Иов дээр ирэв (11-13) 3 Иов хорвоо дээр мэндэлсэндээ харамсан гашуудав (1-26) Зовж байгаагийнхаа учрыг асуув (20, 21) 4 Елифазын эхний яриа (1-21) Иовын үнэнч эсэхэд эргэлзэв (7, 8) Нэг сүнснээс сонссон үгээ хэлэв (12-17) Бурхан «үйлчлэгчдэдээ итгэдэггүй» (18) 5 Елифазын эхний ярианы үргэлжлэл (1-27) Бурхан «мэргэдийг өөрсдийнх нь урхинд оруулдаг» (13) Бурхан сахилгажуулахад Иов дургүйцэх учиргүй (17) 6 Иовын хариу (1-30) Өөрийнхөө гомдлыг шударга гэж хэлэв (2-6) Түүнийг тайтгаруулж байгаа хүмүүс найдваргүй (15-18) «Үнэн үг өвтгөдөггүй» (25) 7 Иовын хариуны үргэлжлэл (1-21) Амьдрал албадлагын ажил мэт (1, 2) «Би яагаад таны бай болно вэ?» (20) 8 Билдадын эхний яриа (1-22) Иовын хөвгүүдийг нүгэл үйлдсэн гэсэн утгатай үг хэлэв (4) Иов цэвэр ариун байсан бол Бурхан хамгаалах байсан (6) Иовыг буруу тэрслүү гэсэн утгатай үг хэлэв (13) 9 Иовын хариу (1-35) Мөнх бус хүн Бурхантай заргалдаж чадахгүй (2-4) Бурхан ухааршгүй агуу зүйлсийг бүтээдэг (10) Бурхантай маргалдах боломжгүй (32) 10 Иовын хариуны үргэлжлэл (1-22) «Надтай яагаад тэмцээд байгаагаа хэлээч» (2) Мөнх бус өөрийгөө мөнхийн Бурхантай харьцуулав (4-12) «Жаахан ч гэсэн амсхийх сэн» (20) 11 Зофарын эхний яриа (1-20) Хоосон үг хэллээ гэж Иовыг зэмлэв (2, 3) Муу юм хийхээ болихыг Иовд сануулав (14) 12 Иовын хариу (1-25) «Та нараас дордоод байх юм алга» (3) «Элэг доог болох нь ээ» (4) «Бурханд мэргэн ухаан ... бий» (13) Бурхан шүүгчид болон хаадаас өндөр байр суурьтай (17, 18) 13 Иовын хариуны үргэлжлэл (1-28) Бурхантай «яримаар байна» (3) «Та нар бүгдээрээ найдваргүй эмч нар» (4) «Өөрийнхөө зөвийг мэдээд байна» (18) «Юунд та ... намайг дайснаа гэж үзнэ вэ?» (24) 14 Иовын хариуны үргэлжлэл (1-22) «Хүний амьдрал богино бөгөөд зовлонгоор дүүрэн» (1) «Модонд хүртэл найдвар байдаг» (7) Та намайг булшинд нуудаг ч болоосой! (13) «Хүн үхвэл амилах уу?» (14) Бурхан «мутрынхаа бүтээл рүү тэмүүлнэ» (15) 15 Елифазын хоёр дахь яриа (1-35) Иовыг Бурхнаас эмээдэггүй гэв (4) Иовыг бардам гэв (7-9) Бурхан «тэнгэрийн элч нартаа итгэдэггүй» (15) Муу хүн зовдог (20-24) 16 Иовын хариу (1-22) «Та нар надад нэмэр биш, нэрмээс л болж байна!» (2) Бурхан «намайг бай болгов» (12) 17 Иовын хариуны үргэлжлэл (1-16) «Элэглэн дооглогчид намайг хүрээлжээ» (2) «Тэрбээр намайг ... элэг доог болгосон» (6) «Булш гэр минь болно» (13) 18 Билдадын хоёр дахь яриа (1-21) Нүгэлтнүүд ямар шан хүртэхийг хэлэв (5-20) Иов Еховаг мэддэггүй гэсэн утгатай үг хэлэв (21) 19 Иовын хариу (1-29) «Нөхдийнхөө» зэмлэлийг няцаав (1-6) Өөрийгөө хаягдсан гэж хэлэв (13-19) «Миний аврагч амьд» (25) 20 Зофарын хоёр дахь яриа (1-29) Иовд доромжлуулсан юм шиг санагдав (2, 3) Иовыг муу хүн гэсэн утгатай үг хэлэв (5) Иовыг нүгэл үйлдэх дуртай гэв (12, 13) 21 Иовын хариу (1-34) Өөдгүй муу хүмүүс яагаад дэвжин дээшилдэг вэ? (7-13) «Тайвшруулагчдынхаа» үнэн нүүр царайг илчлэв (27-34) 22 Елифазын гурав дахь яриа (1-30) «Хүн ер нь Бурханд хэрэгтэй юм уу?» (2, 3) Иовыг шунахай, шударга бус гэж буруутгав (6-9) Бурхан руу эргэвэл дахин сэргэнэ (23) 23 Иовын хариу (1-17) Бурханд хэргээ танилцуулахыг хүсэв (1-7) Бурхныг олж чадахгүйгээ хэлэв (8, 9) «Би хаашаа ч хазайлгүй замаар нь явж ирсэн» (11) 24 Иовын хариуны үргэлжлэл (1-25) Бурхан «яагаад шүүх өдрөө товлодоггүй вэ?» (1) Бурхан муу муухай явдлыг хүлцдэг гэв (12) Нүгэлтнүүд харанхуйд дуртай (13-17) 25 Билдадын гурав дахь яриа (1-6) Хүн Бурхны өмнө яахин буруугүй байж чадах вэ? (4) Хүн чин үнэнч байлаа гээд ямар ашигтай юм бэ? (5, 6) 26 Иовын хариу (1-14) «Чи чадал дорой нэгэнд мөн ч сүрхий тусалж байх шив!» (1-4) Бурхан «дэлхийг хоосон огторгуйд өлгөдөг» (7) Бурхны «үйлсийн өчүүхэн нь» (14) 27 Иов үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийдэв (1-23) «Үхэн үхтлээ Бурханд үнэнч байх болно!» (5) Бурхангүй хүн найдах юмгүй (8) «Яагаад утгагүй юм ярина вэ?» (12) Муу хүмүүс юу ч үгүй хоцордог (13-23) 28 Иов мэргэн ухааныг газрын баялагтай харьцуулав (1-28) Хүмүүс эрдэнэс олохын төлөө чармайн зүтгэдэг (1-11) Мэргэн ухаан сувдаас ч үнэтэй (18) Еховагаас эмээх нь жинхэнэ мэргэн ухаан (28) 29 Иов соригдохоосоо өмнө жаргалтай амьдарч байснаа дурсав (1-25) Хотын хаалганы дэргэд олонд хүндлэгддэг байв (7-10) Шулуун шударга амьдарсан (11-17) Хүн бүр зөвлөгөөг нь сонсдог байв (21-23) 30 Амьдрал нь орвонгоороо эргэснийг Иов ярив (1-31) Нийгмийн шаар гэгдэх хүмүүст доромжлуулав (1-15) Бурхан туслахгүй байна (20, 21) «Арьс минь харласан» (30) 31 Иов үнэнч шударга байдгаа өмөөрөв (1-40) «Нүдтэйгээ гэрээ хийсэн» (1) Бурхнаар дэнслүүлэхийг хүсэв (6) Завхайрч байгаагүй (9-12) Мөнгийг хайрлаж байгаагүй (24, 25) Шүтээн шүтэж байгаагүй (26-28) 32 Насаар дүү Елиху ярианд оролцов (1-22) Иов болон түүний нөхдөд уурлав (2, 3) Ахмадуудыг хүндлэн чимээгүй хүлээв (6, 7) «Нас л хүнийг ухаантай болгодог юм биш» (9) Елихуд хэлэх юм их байв (18-20) 33 Елиху Иовыг өөрийгөө зөвтгөлөө гэж зэмлэв (1-33) «Золиос оллоо!» (24) «Залуугийнх шигээ хүч тэнхээтэй болог (25) 34 Бурхныг зөв шударга гэж Елиху ярив (1-37) «Бурхан надад шударга хандаагүй» гэж Иов хэлэв (5) Жинхэнэ Бурхан хэзээ ч муу юм хийхгүй (10) Иов мэдлэгээр дутмаг байна (35) 35 Елиху Иовын буруу ярьсныг хэлж өгөв (1-16) Иов өөрийгөө Бурхнаас илүү зөв шударга гэсэн (2) Та нүгэл үйлдлээ гээд Бурхныг яаж хохироох юм бэ? (5, 6) Иов Бурхныг хүлээх ёстой (14) 36 Бурхны агуу байдлыг Елиху магтав (1-33) Дуулгавартай хүн дэвжин дээшилнэ; бурхангүй хүн гологдоно (11-13) Бурхан шиг багш байна уу? (22) Бурхны үйлсийг Иов магтах ёстой (24) «Бурхан хэмжээлшгүй агуу» (26) Бурхан хур бороо, аянга цахилгааныг захирдаг (27-33) 37 Бурхан агуу гэдгийг байгалийн хүчнүүд гэрчилдэг (1-24) «Бурхан бүх хүний үйл хэргийг зогсоодог» (7) «Бурхны гайхамшигт үйлсийг эргэцүүлэн бод» (14) Бурхны үйлсийг ухааршгүй (23) Хэн ч өөрийгөө мэргэн гэж бодох ёсгүй (24) 38 Хүн хэчнээн өчүүхэн болохыг Ехова ойлгуулав (1-41) Дэлхийг бүтээхэд минь чи хаана байв? (4-6) Бурхны хөвгүүд алга ташин уухайлж байв (7) Байгалийн үзэгдлийн тухай асуултууд (8-32) «Тэнгэрийг захирдаг хууль» (33) 39 Амьтны ертөнцийн тухай хүний мэдлэг хомс (1-30) Янгир ба буга (1-4) Хулан (5-8) Зэрлэг үхэр (9-12) Тэмээн хяруул (13-18) Морь (19-25) Шонхор ба бүргэд (26-30) 40 Ехова цааш нь асуув (1-24) Иов хэлэх үггүйгээ хүлээн зөвшөөрөв (3-5) «Чи намайг шударга бус гэж хэлэх үү?» (8) Бурхан бехемотын хүч чадлын тухай ярив (15-24) 41 Бурхан левиатан гэгч гайхамшигт амьтны тухай ярив (1-34) 42 Иов Еховад хариулав (1-6) Ехова Иовын гурван найзыг буруутгав (7-9) Ехова Иовыг дахин сайн сайхан амьдруулах болов (10-17) Иовын хөвгүүд, охид (13-15)